Ерөнхий сайд ахмадуудад мэндчилгээ дэвшүүлэв
2016-09-30

Эрхэм хүндэт ахмад настан, алдар гавьяаны эзэд ээ,

 

Монгол Улсынхаа хөгжил дэвшил, ирээдүй хойч үеийнхээ сайн сайхны амьдралын төлөө залуу насаа зориулж, ажиллаж хөдөлмөрлөж ирсэн Та бүхэндээ Олон улсын ахмадын өдрийн баярын мэнд  хүргэе.

 

Монгол Улсын Засгийн газар улс орныхоо нийгэм, эдийн засаг, байгаль орчин болон хүний хөгжлийн чиглэлээр гарт баригдаж, нүдэнд харагдах, үр дүнг  нь иргэд хүртэх бодит ажлуудыг 2016-2020 онд хийхээр үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгаж, УИХ-аар батлууллаа.

 

Улс орны эдийн засаг уруудаж, хөрөнгө мөнгөний хүндрэлтэй байгаа  ч  бид ахмадуудынхаа нийгмийн халамж, хамгаалалтай холбоотой асуудлыг  орхигдуулалгүй хөтөлбөртөө тусган хэрэгжүүлж эхлээд байна.

 

Улсын хэмжээнд 300 гаруй мянган өндөр настан тэтгэвэр авдаг судалгаа бий. Монгол Улсын Засгийн газар 70-аас дээш настай ахмадууддаа 100-300 мянган төгрөгийн “Насны хишиг” тэтгэврийг хагас жил тутам, цаашдаа улирал тутам олгох бодлого барьж байна. Үүнээс гадна сум, тосгон, хороо, багт Ахмадын өргөө ажиллуулж ахмадууддаа үйлчлэх, нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах, “Ахмадын зориулалттай нийтийн орон сууц”, “Монгол гэр” хөтөлбөр гээд хийж хэрэгжүүлэх ажил бидний өмнө их байна.

 

Монгол Улсын Засгийн газар ахмад настнуудынхаа төлөө, амьдралын баталгааг нь дээшлүүлэхийн төлөө чармайн ажиллах болно. Ахмадууд та бүхний амьдралын туршлага, мэдлэг, чадвар, үнэт сургаал, зөвлөгөө бидний ажилд ихээхэн тус нэмэртэй гэдгийг тэмдэглэн хэлэхийг хүсч байна.

 

Азай буурлууд Та бүхэн маань урт наслаж, удаан жарган, үр хүүхэд, төр улсдаа түшиг болж явахын ерөөлийг өргөн дэвшүүлье.

 

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат

Shuud.mn
Сонин хачин
erka:
яаж чадаж байна аа.
2016-10-02
Зочин:
Энэ тэнэг мулгуу ерөнхий сайд нэртэй утсан хүүхэлдэй ахмадуудаа доромжилчихоод яаж баяр хүргэж чадаж байна аа. Иймэрхүү хүмүүс төр барьж байхад монгол мөхөхөөс ч яахав дээ.
2016-09-30
zochin:
ER. saiddaa bayarlalaa . Gehkdee ta mash hkund hkestuu yed uls ornoo udirdahk bolloo. Hkumuus ynz bureer l hkelj bodoj bna. ZG saa hkusehked NASNII HKISHIG GEDGIIG BOLIOCHEE. HKARIN TETGEBREE L NEMEED EGCHIHK ODOO GANTS BIE ENDER NASTAN AMIDRAHKAD MASH HKUND BAINA TETGEBREE L NEMCHIKH
2016-09-30
Mongol eh:
Bayarlalaa erunhii saiddaa ta buhen mini hund hetsuu ediin zasagtai eh ornoo huleej avsan ch gesen ard tumenteiger hamt setgel zutgeliin hattai hatuu tevcheertei uujim uhaantai baij eh ornoo hugjuulne gedegt itgej bna gol mi zorigtoi shudraga bai ih idsen humuusiin hurungiig huraa ter erunhiilegchiin teneh zardaliig hemne elbegdorjiig yavsan yavaagui manai ulsdelhiitei holbogdood bolno huuhee
2016-09-30
лхам:
hulgaich hun dandaa hudlaa yridag ym shu de
2016-09-30
зочин:
Баяр хүргэх яах вэ хүү минээ энэ улс чин мөхөж бга юм биш ү
2016-09-30
ganbayr:
ediin zasag chin suirlee dollor tengert garlaa banknaas dollroor zeel absan ih hun bna bid ezengui uls bolloo shu de
2016-09-30
Зочин:
toriin yos jayag, hundlel, durem juram gej yum bna aain. Chi ooroo l duugai undsen ajlaa hii. Naad hun chini elgeeree hevtsen ediin zasgiig hul deer ni bosgoh geed baidgaaraa l hicheej bn. Hund uram ogch chadahgui bol bitgii muu helj eldveer bichij bai. Amjilt husii eronhii saidad
2016-09-30
Зочин:
akhmad makhmad yakh we , erunkhii saydaa undsen ajlaa khiigeechee
2016-09-30