“Камертон”, “Никитон”-той үдэш
2016-10-01

 

Өнгөрсөн үдэш энэ намрын сүүлчийн задгай шоу болох  “Улаанбаатарын намар”  нэгдсэн арга хэмжээ Сүхбаатарын талбай дээр боллоо. Тус арга хэмжээнд “Никитон, “Камертон” хамтлаг оролцож, бүрэн хэмжээний тоглолтыг олон нийтэд толилууллаа.

 

Энэхүү үйл ажиллагааг Нийслэлийн Засаг дарга бөгөөд  Улаанбаатар хотын дарга  С.Батболд санаачилсан. Тэрбээр арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ ирэх дөрвөн жил иргэддээ нээлттэй ажиллахаа мэдэгдсэн юм.

 

Тоглолт хоёр хэсгээс бүрдсэн. Нэгдүгээр хэсэгт “Камертон” хамтлагийн залуус “Явах цаг боллоо”, “Хэн ч уйдаагүй хайр” зэрэг хуучны дуугаа болон сүүлд гаргасан шинэ уран бүтээл болох “Асах гэрэл” зэрэг дуугаа хүргэлээ.

 

Харин хоёрдугаар хэсэгт “Никитон” хамтлагийн уран бүтээлчид ая дуугаа өргөлөө. Тус хамтлагийн дуучин Б.Батчулуун “Нууцхан сэтгэл”, “Хос хунгийн дууль”, “Нандин шүтээн” зэрэг хуучны дуугаа талбай дээр цугласан олонтой хамтран дууллаа.

 

Тоглолтын төгсгөлд “Камертон” хамтлаг “Арваннайман нас” дуугаа хүргэж, тус дууны аяыг “Никитон” хамтлагийн хөгжимчид тоглосон нь сонихон байв. Үүний дараа Нийслэлийн Засаг Дарга С.Батболд, НИТХ-ын дарга Ц.Сандуй нар тус хоёр хамтлагийн дуучидтай хамтран “Сэтгэлийн жигүүр” дууг дуулснаар шоу тоглолтын арга хэмжээ өндөрлөсөн юм.

 

Тоглолтын дараагаар зарим үзэгчийн сэтгэгдлийг сонсоход “Никитон”, “Камертон” хамтлагийнхан нэгдэж талбай дээр үнэгүй тоглолт хийнэ гэж сонсоод үнэхээр итгээгүй. Би багадаа “Камертон” хамтлагийн дууг сонсож өссөн. Энэ хамтлагийн залуус өнөөдөр ч яг л тэр үеийнх шигээ сайхан дуулж байна. Хуучны сайхан дурсамж сэргэж байна” хэмээж байлаа.

 

 

Ийнхүү нийслэлчүүд нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүллээ.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
эх орондоо хайртаа залуусийг буу монгоний шуналтангууд тай андуураад бай хуний хийж байгаа уйлсийг дандаа оорсдийнхоо хар инергээр хордуулагчид оорсод нь очдог юм шуу
2016-10-02
Зочин:
Hairan mongo hotiin tosvoos 300 say garsan gee biz dee, ene hediin gonginohiig sonsoh hend heregtein ter mongooroo oor yum hiihgui
2016-10-02
Зочин:
ene nam bur unen komunist yumaa.heleed ogdog yumnuud bdagguin bh da.setgej bga yumnuud ni.heden hodoonii oyutnuud l har huitend talbai deer holdoj uhen aldaj ochdog bh daa.man ii demjsendee haramsaj bna.
2016-10-02
Маэстро:
За одоо болихоор больчжээ Үнэхээр хоцрогдсон байна юманд цаг хугацаа байдаг
2016-10-02
Arai ch dee ene commentuud:
Ra nar ern yamar sonin har energytei ataarhuu hunii unergui novshnuud ve?mongolchuud unen ataarhuu sonin malnuud um aa
2016-10-02
Myanganbayar:
Corrupted President Ts.Elbegdorj stop manipulating people of Mongolia, these bands promoting his manipulation with State funded money at central square in Ulaanbaatar, it is NOT fair to all other rock, pop and music communities with huge amounts of money for one single night while kids dont have food, hospital dont have enough beds, STOP CORRUPTED PRESIDENT TS.ELBEGDORJ
2016-10-02
zochin:
Батболд нь гараа карманда а хийчихсэн тайзан дээр гарч ирээ л , нөгөө Эбээ нь долигоноод, л ёстой ичгүүр сонжуургүй,ичиж үхмээр,гарыг нь долоох гэж байгаа нохой шиг хогийн харагдсан шүү.
2016-10-01
зочин:
Авьяс, хоолойн цараа огт нь үнүй тэнэг бүдүүлгүүд шүү дээ эд нар.
2016-10-01
Зочин:
ХАМАР БӨГСӨӨРӨӨ ДУУГАРСАН ГОНГИНОСОН ЯМАР УРЛАГИЙН ҮНЭРГҮЙ ЮМНУУДЫГ СОНСОЖ БАЯСАЖ БАЙГАА НЬ МОНГОЛ ЗАЛУУСЫН УРЛАГИЙН ТҮВШИНГИЙН ХЭМЖҮҮР ЮМ ДАА.Ай хөөрхий яанадаа ийм дагаж сонсдог оркууд.
2016-10-01
Зочин:
Биднээс мөнгө аваагүй ч хотын төсөвөөс 300 саяыг авлаа гэсэн байх шүү.Камертон Эба ургац хураалтаа хаячихаад зүгээр дуулна гэж юу байхав. Хотын шилэн дансыг харах хэрэгтэй .
2016-10-01