“Тамгагүй төр” жүжгийг тоглоно
2016-10-01

 

Улсын Драмын Эрдмийн Театрын уран бүтээлчид энэ сард “Түүхэн жүжгийн өдрүүд”-ийг зохион байгуулна. Энэхүү өдрийг нээж  "Тамгагүй төр" жүжгийг тоглохоор төлөвлөжээ.

 

Тус жүжиг Арчугт хаанд их хатан Цэцэр, бага хатан Гүргэл нар нь нэг өдөр хэдхэн хормын зайтай хоёр нуган үр төрүүлэн өгч буйгаар эхэлдэг. Гэвч энэ нь хаанд хурмас тэнгэрийн даажигнал мэт санагдаж, их хатныхаа хүүг өөрийнхөө үр биш хэмээн боддог. Энэ бүтээлд Монголын төрт ёс, түүхэн уламжлалын тухай өгүүлнэ.

 

Жүжгийн зохиолыг АУЗ Б.Лхагвасүрэн бичиж, УГЗ Ч.Найдандорж найруулсан билээ.

 

Тус жүжгийг  энэ сарын 1,2-нд 17.00 цагт УДЭТ-ын тайзнаа тоглоно. Мөн “Түүхэн жүжгийн өдрүүд”-ийн хүрээнд “Тэмүүжин”, “Оролмаа эх”, “Тэнгэрийн хүү”, “Ану хатан”, “Саран хөхөө” зэрэг жүжгийг тоглох юм.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ажлын цагаар тогтлодог нь ямар учиртай юм бээ. Тэгээд ямар ямар жүжиг ямар цагт тоглохоо бүүр гаргачвал хүн хараад ажил төрлөө зохицуулаад үзнэ шүү дэ. 17,00 цагийн жүжиг бол хүн үзэх үү ажил тараагүй бна шү дэ оройн цагаар бна у
2016-10-03