Д.Сумъяагийн нэрэмжит тэмцээн эхлэв
2016-10-01

 

Рио-2016 Олимпийн наадмаас жүдо бөхийн 57 кг-ын жинд барилдсан МУГТ Д.Сумъяа мөнгөн медаль хүртсэн билээ. Түүний төрөлх нутаг болох Увс аймгийн Засаг даргын Тамгын газар, Монголын жүдо бөхийн холбоотой хамтран  Д.Сумъяагийн нэрэмжит “Аваргын гараа” өсвөр үеийн жүдо бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар болсон. Тус тэмцээн  өнөөдөр Улаангом хотноо эхэллээ.

 

“Аваргын гараа” тэмцээн хөвгүүдийн  -27к, -30, -34, -38, -42, -46, -50, -55, -60, -66, -73, -81, -90, +90 кг, охидын  -32, -36, -40, -44, -48, -52, -57, -63, -70, +70 кг жингийн ангилалаар аваргаа тодруулна.

 

Тэмцээн энэ  сарын 01-02-ны өдрүүдэд үргэлжилнэ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин