Б.Ууганхүүд хоёр өрөө байр бэлэглэжээ

Паралимпийн хүрэл медальт тамирчин Б.Ууганхүү өнгөрсөн амралтын өдрөөр төрөлх нутаг Дорноговь аймагтаа очжээ. Түүнийг нутгийн удирдлага болон ард иргэд хүлээн авч, хүндэтгэл үзүүлсэн байна.
Энэ үеэр паралимпийн XV наадамд амжилттай оролцож тив дэлхийд эх орныхоо нэрийг дуурсгасан түүний амжилтыг үнэлж тус аймгийн Нутгийн зөвлөлийн тэргүүн, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан хоёр өрөө байрны түлхүүр гардуулан өгсөн байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ