Цас орж, цочир хүйтэрнэ
2016-10-3

Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар, маргааш ихэнх нутгаар цас орно. Хур тунадас 5, 6-нд зарим нутгаар үргэлжлэн орохыг Цаг уур, орчны судалгаа шинжилгээний хүрээлэнгээс мэдээлж байна.  

 

Энэ өдрүүдэд говь, талын нутгаар шороон болон цасан шуурга шуурна. Ойрын

 

өдрүүдэд нийт нутгаар цочир хүйтрэх төлөвтэй байна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө гурван хэм хүйтнээс хоёр хэм дулаан, говийн бүсийн нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 8-13 хэм дулаан байна. Бусад нутгаар шөнөдөө 1 -6 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин