Өнөөдөр ”Мөнхийн нөхөрлөл” тоглолттой

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын уран бүтээлчид тоглолтын шинэ улирлын босгон дээр ОХУ-ын “Большой” театрийн уран бүтээлчидтэй хамтарсан “Мөнхийн нөхөрлөл” тоглолтыг толилуулах гэж байна.
Энэхүү тоглолт нь Монгол, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй юм.
Тоглолтод удирдаач ОХУ-ын Гавъяат жүжигчин Александр Поляничко, ОХУ-ын Гавъяатжүжигчин, Татарстан улсын АЖ Михайл Казаков/басс/,ОХУ-ын Гавъяат жүжигчин Елена Манистина/меццо-сопрано/, Их театрын гоцлол дуучин Екатерина Морозова /сопрано/ болон УДБЭТ-ын Ерөнхий удирдаач УГЗ Ж.Бүрэнбэх, гоцлол дуучин СТА Ч.Энхтайван, СТА Э.Бумхүү, гоцлол дуучин Б.Батжаргал, Б.Энхнаран нар оролцоно.
“Вечная Дружба” буюу “Мөнхийн нөхөрлөл” тоглолт энэ өдрийн 18.00 цагт УДБЭТ-ын тайзнаа болно.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ