“ХААН Банкны нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-т 2,3,4–р курсын сурлагын амжилт, нийгмийн идэвхээр манлайлагч оюутан таныг урьж байна.
ХААН Банк Сан 2007 оноос хойш “ХААН Банкны нэрэмжит оюутны тэтэгэлэг хөтөлбөр”-ийг 9 жилийн турш амжилттай хэрэгжүүлэн нийт 1300 шилдэг оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоод байна.
Энэ жилийн хувьд нийт 120 оюутан залуусыг “ХААН Банкны нэрэмжит тэтгэлэг хөтөлбөр”-т шалгаруулан тэтгэлэг олгож байгаа бөгөөд үүний эхлэл болох шинэ оюутанд зориулсан тэтгэлэг нь 2016 оны хавар зарлагдаж сурагчийн ширээнээс их, дээд сургуулийн оюутан болж байгаа залууст хүрсэн.
“ХААН Банкны нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2,3,4–р курсын оюутнуудын дунд зарлагдаж буй уг тэтгэлэгт хөтөлбөрт Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын зэргийн 2,3,4–р курсын оюутнуудаас шалгаруулж шилдэг 40 оюутанд сургалтын төлбөрийн тодорхой хувийг тэтгэлгээр олгоно.
Тавигдах шаардлага:
Бүрдүүлэх материал:
Материал хүлээн авах: 2016.10.17-ны өдрийн 18:00 цаг хүртэл Төв ХААН Банкны ресепшин хүлээн авч, 2016.10.31-ний өдөр шалгарсан 40 оюутны нэрийг ХААН Банкны албан ёсны цахим хуудас www.khanbank.com -д байршуулна.
Жич: Хүлээн авсан материалыг буцаан олгохгүй ба хугацаа хоцорсон болон дутуу бүрдүүлсэн материалыг хүлээн авахгүй.
Дэлгэрэнгүй мэдээллийг 332-333 (3534), 9900-8217 утсаар лавлана уу!
Уншиж байна |