Татварын хөнгөлөлт үзүүлэх төслийг хэлэлцэхийг дэмжив
2016-10-04

Гэрэл зургийг MPA.mn Төсвийн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар  Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм.

 

Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг төсөлд жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй, хүнсний үйлдвэрлэл, хувцас нэхмэлийн үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл, газар тарилан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн татварыг 90 хувиар хөнгөлөхөөр тусгажээ.

 

Төсөл батлагдсан нөхцөлд татварын хөнгөлөлт эдлэх хугацаа 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлж, 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд хэрэгжих юм байна. ТЕГ-аас  гаргасан судалгаагаар борлуулалтын орлогоор нь хязгаарлан, мөн дээрх дөрвөн төрлийн салбараар ангилан 90 хувийн татварын хөнгөлөлт эдлүүлэхэд нийт 4678 аж ахуйн нэгж хамрагдах гэнэ.  Газар тариалангийн салбарын 2546, хүнс хөдөө аж ахуйн салбарын  958, нэхмэл хувцас үйлдвэрлэлийн салбарын 736, барилгын салбарын 438 аж ахуйн нэгж  уг хуулийн төсөл батлагдсанаар хөнгөлөлтөд хамрагдах боломж бүрдэх юм.

 

Дээрх  аж ахуйн нэгжүүдээс ААНОАТ-аар дамжиж жилд улсын төсөвт 1.4 тэрбум төгрөгийн татвар төвлөрдөг байна.   90 хувийн хөнгөлөлт эдлүүлснээр 1.3 тэрбум төгрөг татварт төвлөрөх боломжгүй аж. Гэхдээ татвар төвлөрүүлэх талдаа энэ хэмжээний алдагдал хүлээх ч хуулийн өөрчлөлтийг дагаж аж ахуйн нэгжүүд шинээр байгуулагдан татварын бааз суурь нэмэгдэх, хөрөнгө оруулалт татах, ажлын байр шинээр бий болох зэрэг эерэг үр дагаврыг дагуулна гэж төсөл санаачлагчид хэлж байлаа. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан байнгын хорооны гишүүд  байр сууриа илэрхийлсэн юм.

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

 

- Монголчууд бие биендээ бараа зараад баяжихгүй, хөгжихгүй. Дэлхийн зах зээл рүү гарч байж хөгжинө. Экспортыг дэмжих чиглэлд татварын хөнгөлөлт үзүүлэх нь илүү оновчтой. Мөн салбар харгалзахгүйгээр жилийн орлого нь 1.3-1.5 тэрбум төгрөг дотор эргэлддэг бол ААНОАТ-ыг нь 50 хүртэл хувиар хөнгөлдөг байдлаар шатлалтай тогтоох нь зөв байх.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-Засгийн газрын өргөн барьсан агуулгаар УИХ энэ хуулийг баталвал Үндсэн хуулийн зөрчил үүсгэнэ. Иймээс татвар төлөгч бүртээ төр тэгш хандах гэдэг агуулгаар нь нэг бол салбараар нь ялгаварлаж байгааг болих, эсвэл орлогоор ялгаварласнаа устгах хоёр арга замын нэгийг нь сонгох шаардлага үүсэж байна.

 

УИХ-ын гишүүн З.Нарантуяа:

 

- Засгийн газар экпортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэлээ татварын бодлогоор дэмжих зорилтыг дэвшүүлсэн юм бол энэ чиглэлд ялгаварлахгүйгээр дэмжээд явах хэрэгтэй. Татварын хөнгөлөлтийг 90 хувийн татварын буцаалт маягаар оруулж ирвэл аж ахуйн нэгжүүд илүү хариуцлагатай болно.

 

Сангийн дэд сайд Х.Булгантуяа:

 

-Салбарын ангилал тогтоогоогүй нөхцөлд бүх аж ахуйн нэгжүүд жижигрэх эрсдэл бий учраас төрөл заасан.

 

Ийнхүү санал хураалт явуулахад гишүүдинй 72 хувийн саналаар уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив.

 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
sss:
Za hutsaa zail
2016-10-04
sss:
Za hursaa
2016-10-04
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. Сурсан чанар нь ЭНЭ. МАН нураахыг нь нураана.Угаас чадал нь ТЭР. Өглөө бүр санаж бай.
2016-10-04
Зочин:
odoo neg hunii deglem neghen hottoi boloh uldlee
2016-10-04