Төрийн албан хаагчийг дураараа халж, сольж хэзээ ч болохгүй
2016-10-04

ХУУЛЬЧ С.БАЯНМӨНХ: Төрийн албан хаагчийг дураараа халж, сольж хэзээ ч болохгүй

Сонгуулийн дараа төрийн албаны халаа сэлгээ үргэлжилж, төрийн албаны тогтвортой байдалд нөлөөлж байгаа талаар иргэд, албан тушаалтнууд байр сууриа илэрхийлж байгаа энэ цаг үед мэргэжлийн хуульч хүнээс байр суурийг нь тодрууллаа.

-Сүүлийн үед төрийн албаны халаа, сэлгээ ихээр явагдах боллоо. Хуулийн дагуу халж байна уу?

-Төрийн албан хаагч гэдэг маань төрийн албан хаагчийн тангараг өргөсөн төрийн үйлчилгээг олон түмэнд хүргэж байгаа, нийтийн эрх, ашиг сонирхлын төлөө ажилладаг эгэл жирийн хүмүүс байдаг. Эдгээр хүмүүсийг төрийн албанаас халах, чөлөөлөх нь асуудал маань Төрийн албаны тухай хуулиар л зохицуулагддаг. Энд юу гэсэн байдаг вэ? гэхлээр албан үүргээ 2 ба түүнээс дээш удаа хангалтгүй биелүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон, Монгол Улсын харьяатаас гарсан тохиолдолд л төрийн албанаас халах хуулийн зохицуулалттай байдаг тул төрийн албан хаагчийг дураараа халж, сольж хэзээ ч болохгүй.

-Гэтэл дээрх үндэслэлүүд амьдрал дээр төдийлөн түгээмэл тохиолдоод байдаггүй хэрнээ, халагдах тохиолдол цөөнгүй байх шиг байна?

-Тийм ээ. Энэ нь засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний өөрчлөлттэй холбоотойгоор алба, хэлтэс татан буугдах, орон тоо цөөрөх, хасагдах зэрэг тохиолдолд түгээмэл гарч ирж байна гэж ойлгож болно. Энэ тохиолдолд төрийн албан хаагчдад маань өөрөөс үл хамаарах шалтгаан нөхцөл бий болж байгаа тул төрийн албаны хуульд заасан баталгааг эдлэх эрхтэй байж байгаа. Тухайлбал: Байгууллагын бүтэц өөрчлөгдсөн ч тухайн албан тушаал хэвээр байгаа бол үргэлжлүүлэн ажиллах, орон тоо нь цөөрсөн бол тухайн албан тушаалдаа өрсөлдөх, орон тоо нь бүр хасагдсан бол өөр ижил зэрэглэлийн албан тушаалд томилогдох, эсвэл төрийн зардлаар 6 сар хүртэл хугацаагаар мэргэших, энэ хугацаанд урьд нь авч байсан цалин хөлсийг авч, ажлын байраар хангуулах, эсвэл 6 сарын цалинтай тэнцэх 1 удаагийн тэтгэлэг авах зэрэг олон баталгааг эдлэх бүрэн боломжтой юм.

-Энэхүү эрх, баталгааг хангахгүйгээр халагдсан тохиолдолд яах ёстой вэ?

-Дээр дурьдсан үндэслэлүүд бүрдээгүй, өөрөөр хэлбэл тийм нөхцөл шаардлага бий болоогүй байхад халсан бол харьяалах дээд шатны байгууллага буюу төрийн албан зөвлөлд бичгээр гомдол гаргах, төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдлоо гаргаж зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, бусад баталгаагаар хангуулах бүрэн боломжтой. Энэ талаарх сургалт мэдээллийг зохих байгууллагаасаа тогтмол авч байх нь л чухал.

-Төрийн албан хаагчийг энэхүү эрх, баталгаатай холбоотой тэдэнд зориулсан сургалт хэр явдаг вэ?

-Сургалт бол Төрийн албаны төв байгууллагаас тодорхой хэмжээнд явагддаг байх. Харин хүртээмж нь л бага байдаг юм шиг санагддаг. Манай “Иргэний хамгаалалт” хууль зүйн туслалцаа үзүүүлэх төвөөс санаачлан дээрх төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой “Төрийн албаны хууль, эрх зүйн зарим асуудал” сэдэвтэй тойм судалгааг хийж Төрийн албан хаагчийн ширээний ном гаргасан байгаа.

-Энэхүү номны гол агуулга нь юу вэ?

-Ерөөсөө л та бид хоёрын ярилцаж байгаа Төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх эрхтэй холбоотой асуудлууд багтсан байгаа. Тухайлбал: төрийн албан хаагчийн баталгаа, халаа сэлгээ, зөрчигдсөн эрхээ хэрхэн хамгаалах, төрийн албан хаагчтай холбоотой маргаануудыг шүүхээр хэрхэн шийдвэрлэж буй практик зэрэг цогц мэдээллийг багтаахыг зорьсон.

-Энэхүү номыг төрийн албан хаагчид маань хаанаас хэдэн төгрөгөөр худалдаж авах вэ?

-Юуны түрүүнд “Иргэний хамгаалалт” хууль зүйн туслалцаа үзүүлэх төвийг товч танилцуулах нь зүйтэй байх. Тус төв нь төлбөрийн чадваргүй иргэдэд хууль, зүйн зөвөлгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр байгуулагдан 2016 оны 9 дүгээр сар 19-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа ашгийн бус байгууллага юм. Энэхүү номын борлуулалтын орлого тус төвөөр үйлчлүүлэх төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй туслалцаа үзүүлэхэд зориулагдана. Номыг цувралаар цаашид нийгэмд  тулгамдсан олон асуудлыг хөндөж гаргах төлөвлөгөөтэй байна. Номын үнэ: 9,900 төгрөг. Захиалж авах боломжтой байгаа.

-Захиалах, холбоо барих утас, хаяг юу вэ?

Захиалгыг /89899013/ утсаар өгнө. Хот дотор хүргэлт үнэгүйбайгаа. Мөн “Иргэний хамгаалалт” Хууль зүйн туслалцаа үзүүлэх төв гэсэн фэйсбүүк хуудсаны коммент хэсэгт утсаа үлдээж захиалж болно. Санал хүсэлтийг irgeniihamgaalalt@gmail.com  и-майл хаягаар ирүүлж болно.

За ярилцсанд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.

Shuud.mn
Сонин хачин
эрдэнэ:
АТГ бүх аймгуудаар явж томоохон ажил зохион байгуулаасай гэж хүсэж байна дарга болоод хүн халахаас өөр зүйл мэддэггүй дарга нартаа арга хэмжээ аваач ээ халагдсан хүний ар гэр,ахуй амьдрал,сэтгэл санаа бүх зүйлээр нь тоглож байна даа туг барьж тугал хариулна гэдпэг үг байдаг түүнийгээ ч мэддэгүй юм шиг байгаан
2016-11-02
эрдэнэ:
шинээр дарга болсон нөхөдүүд ажилчдыг олноор халж байгаа үзэгдлийг яаж ойлгох вэ энэ тал дээр доривтой арга хэмжээ авах газар байна уу
2016-11-02
ккккк:
төрийн албан хагчипд 5жил ажиллаж байж төрийн албаны шалгалт өгдөг болоох
2016-10-10
ттттт:
ажлын байрны бөглөөс ажлаа хийж чадахгүй төрийн албан хаагчаар төр дүргэх хэрэггүй
2016-10-10
Зочин:
Төр албанаас халагдсан хүнд олгодог тэтгэмжийг зогсоох хэрэгтэй, ялангуяа АН -н үед төрд орж ирсэн хүмүүсийг халаад явуулах, тэтгэмжийг олгохгүй зогсоох шаардлагтай, яагаад гэвэл тэд л төрийг дампууруулсан
2016-10-05
зочин:
Хуулиа өөрчилр байгаад АН угшилтай бүх төрийн албанн хаагчдыг бүрэн солихгүйгээр МАН амжилт гаргахгүй, улс орноо удирдаж чадахгүй, төрийн дампуурлыг зогсоож чадахгүй шүү
2016-10-05
Zochin:
Zuv. Turiin alban dahi halaa selgee herees heterlee...
2016-10-05
Зочин:
eronhii oilgoltoor huviin uzemjeer solih esgui
2016-10-05
ZOCHIN:
NAAD YGEE TER ZI DARGADAA OCHIJ XEL !
2016-10-05
Зочин:
Ер нь эрүүгийн хэрэг үүсгээд шүүхээр шийдүүлэхэд амархан шүү дээ бэлгийн дарамт ажил бүтээхийн тулд үнэтэй бэлэгхөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс л давбал хангалттай ганц шил виски үнэтэй зангиа байхад л хангалттай дундаж ресторанд л хоолонд ороход хангалттай аваагүй төрийн албан хаагч гэж бараг олдохгүй хамгийн гол нь гомдол гаргагч л хэрэгтэй хуулиараа хамгаалалтанд байх ёстой бэлгийн дарамт үзүүлсэн тохиолдолд шүүх хурал хаалттай явагдах ёстой. Ингэвэл төсвийн дарамт үүсэхгүйгээр өөрөөр хэлбэл нөхөн олговоргүйгээр ардчилсан намын угшилтай төрийн албан хаагчдаас салах аятайхан боломж байна. Энэ хулгайчуудын эсрэг гомдлоо АТГ-д гаргах ажлыг орон даяар зохион байгуулах хэрэгтэй
2016-10-05
Зочин:
Ер нь эрүүгийн хэрэг үүсгээд шүүхээр шийдүүлэхэд амархан шүү дээ бэлгийн дарамт ажил бүтээхийн тулд үнэтэй бэлэгхөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс л давбал хангалттай ганц шил виски үнэтэй зангиа байхад л хангалттай дундаж ресторанд л хоолонд ороход хангалттай аваагүй төрийн албан хаагч гэж бараг олдохгүй хамгийн гол нь гомдол гаргагч л хэрэгтэй хуулиараа хамгаалалтанд байх ёстой бэлгийн дарамт үзүүлсэн тохиолдолд шүүх хурал хаалттай явагдах ёстой. Ингэвэл төсвийн дарамт үүсэхгүйгээр өөрөөр хэлбэл нөхөн олговоргүйгээр ардчилсан намын угшилтай төрийн албан хаагчдаас салах аятайхан боломж байна. Энэ хулгайчуудын эсрэг гомдлоо АТГ-д гаргах ажлыг орон даяар зохион байгуулах хэрэгтэй
2016-10-05
ккккк:
төрийн албан хагчипд 5жил ажиллаж байж төрийн албаны шалгалт өгдөг болоох
ттттт:
ажлын байрны бөглөөс ажлаа хийж чадахгүй төрийн албан хаагчаар төр дүргэх хэрэггүй
Зочин:
Ер нь эрүүгийн хэрэг үүсгээд шүүхээр шийдүүлэхэд амархан шүү дээ бэлгийн дарамт ажил бүтээхийн тулд үнэтэй бэлэгхөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс л давбал хангалттай ганц шил виски үнэтэй зангиа байхад л хангалттай дундаж ресторанд л хоолонд ороход хангалттай аваагүй төрийн албан хаагч гэж бараг олдохгүй хамгийн гол нь гомдол гаргагч л хэрэгтэй хуулиараа хамгаалалтанд байх ёстой бэлгийн дарамт үзүүлсэн тохиолдолд шүүх хурал хаалттай явагдах ёстой. Ингэвэл төсвийн дарамт үүсэхгүйгээр өөрөөр хэлбэл нөхөн олговоргүйгээр ардчилсан намын угшилтай төрийн албан хаагчдаас салах аятайхан боломж байна. Энэ хулгайчуудын эсрэг гомдлоо АТГ-д гаргах ажлыг орон даяар зохион байгуулах хэрэгтэй
2016-10-05
Зочин:
Маш зөв ярьжээ. Ардчилсан намын угшилтай хулгайчуудаас төрийн албыг салгах нь туйлаас чухал тиймээс тэдний хийсэн алхам бүрийг нэг нэгэнгүй шалгаж нэг төгрөг идсэнч бай эрүү үүсгэн шалгаж шоронд нь хийж тэтгэмж олголгүйгээр төрийн албанаас зайлуулах хэрэгтэй . Авилгалын холбогдолтой зохиомол хэрэг үүсгээд чхамаагүй зайлуулах хэрэгтэй авилгалын хэрэг бол нотлох баримтгүй хэрэг учраасзохиомол хэрэг үүсгэхэд амархан ингэвэл төсөвт нөхөн олговорын дарамт үүсэхгүй. Хэн нэгэн өөрийгөө илчлээд мэдүүлэг өгөөд нэрээ нууцлахыг хүсэхэд л болоо энэ аргыг бодлогоор дэмжин салбар бүрээс ардчилсан намын угшилтай хулгайчуудаас салцгаая

Mongol:
Unen zuil yrijee shaltgaangui halagdwal huulia sain.unshij shuuhed gomdol gargaj erhee sergeelgeh erhtei ym bn
2016-10-04
Монгу:
Энэ залуу зов хуний эрх,ажилгуй болсон хумуус ар гэрээ яаж тэжээх вэ.
2016-10-04
Зочин:
toriin alban haagchid gej yu yum be nohoin baasnuud.darga nariin l hamaatan sadan doodohiig n huhugch nar baidag biz dee,er n huniig todorhoi jileer l toriin alband ajilluulj busad jiluuded n uuruu uuriinhuu tuluu ajilaj amidardag bolgoh heregtei tegj baij huvalznuudaas salna
2016-10-04
Зочин:
одоо мэдэж бгаамуу 4н жилийн өмнө хуу солихдоо мэргэшсэн боловсон хүчийг нь гудамжинд лааз өшиглөж явсан наад захын оффис программ мгүй юмнуудаар л сольсон шд
2016-10-04
Зочин:
Нэг ном зарахын тулд дампуурсан төрийн албыг өмөөрч байдаг хэн бэ чи. Монголыг элгээр нь хэвтүүлсэн түшмэлүүдийг магтан дуулна гэж бодоо юу. Чам шиг юмнууд л ЗИ гийн гар хөл болж МОнголыг сүйрүүлж байгаа шүү. Дахиад нүдэнд бүү үзэгд.
2016-10-04
Зочин:
Solidgoo soliod dampuurdgaa dampuurchaad baina aa hu...yalsan ni manaihaa gej
2016-10-04