Оюутнуудыг үнэ төлбөргүй дархлаажуулна
2016-10-04

 

Эрүүл Мэнд Спортын сайдын тушаалын дагуу “Хепатитын В вирүсийн халдвараас сэргийлье” уриан дор дархлаажуулалтын 10 хоног болон улаанбурхан өвчнөөс сэргийлэх ажлыг улс орон даяар эхлүүлжээ. Энэ талаар ЭМС-ын яамны Шуурхай Удирдлагын Албаны дарга Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга В.Байгаль нарын хүмүүс мэдээлэл хийлээ.

 

2015 онд улаанбурхан өвчний дэгдэлт гарсантай холбогдуулан бага насны хүүхэд, 18-аас дээш насны залуучуудыг хамруулснаар дархлаажуулалтын хамралт 88,1% - 93,4% хүрч, өвчлөл буурсан байна. Гэвч өвлийн улиралд бага насны хүүхдийн дунд амьсгалын тогтолцооны өвчлөл, ялангуяа томуу, томуу төст өвчний дэгдэлт ихэсдэг. ДЭМБ-ийн судалгаагаар таван. хүүхэд тутмын нэг нь хатгаа өвчний хүндэрлээр нас барж байгаа гэх судалгаа гарчээ. Иймд улаанбурхан, томуу өвчний дэгдэлтээс сэргийлэх чиглэлээр ЭМЯ, ДЭМБ, НҮБХС, ХӨСҮТ, НЭМХ зэрэг байгууллага хамтран арав хоногийн аяныг эхлүүлжээ.

 

Аяны талаар ЭМС-ын яамны ШУА-ны дарга Д.Нарангэрэл “Дархлаажуулалтын 10 хоног”-оор бид Эрүүл мэнд, Анагаах ухааны чиглэлээр суралцаж байгаа бүх оюутнуудыг вирус Хепатитын В-ийн эсрэг вакцинаар үнэ төлбөргүй дархлаажуулна" гэв.

 

Дархлаажуулалтын аяны хүрээнд:

 

  • Нийслэл хот, 5 аймгийн 6 cap хүрсэн хүүхдийг улаанбурхан өвчний эсрэг сэргийлэх тарилгын тэг тунгаар дархлаажуулах,

 

  • Нэмэлт дархлаажуулалтаас хоцорсон 18-30 насны залуучуудыг улаан бурхан улаануудын эсрэг вакцинаар нөхөн дархлаажуулах,

 

  • Сайн дурын дархлаажуулалтад хамруулах,

 

  •  Тав хүртэлх насны хүүхэд, эрүүл мэндийн ажилтнуудыг улирлын томуугийн вакцинаар сайн дураар дархлаажуулах,

 

  •  Улаанбурхан томуугийн эсрэг вакцины ач холбогдлыг хүн амд олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр өргөн сурталчлах,

 

  • Хөхөөр хооллох, А амин дэмийн ач холбогдлын талаар сурталчлах ажлуудыг зохион байгуулах

 

  • Томуу, уушигны хатгалгаа, халдварт саа, улаанбурхан зэрэг халдварт өвчнүүдээс бага насны хүүхдүүдийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, эмчлэх мөн А аминдэмд хамрагдах ач холбогдлын талаар мэдээлэл, сургалт сурталчилгааны ажлуудыг эрчимжүүлэх зэрэг ажлыг зохион байгуулах юм байна.

 

Монгол улс 1991 оноос В вирүс хепатитын эсрэг вакцинаар шинээр төрсөн хүүхэд бүрийг дархлаажуулж, хамралтыг 99.5 хувь хүргэснээр 5 хүртэлх насны хүүхдүүдийн дунд вирүс тээгчдийн тархалт 0.53 хувь болсон байна. Гэвч Монгол улс нь вирүст хепатитын өвчлөл, нас баралт өндөртэй улс орны тоонд ордог аж.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ЗӨВ ШҮҮ
2016-10-04