УИХ-ын дарга Архангай аймагт ажиллаж байна
2016-10-05

 

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд өнөөдөр дагалдан ажиллаж буй Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд, албаны хүмүүсийн хамтаар өнөөдөр /2016.10.05/ Архангай аймагт ажиллаж байна.

 

 

Улсын Их Хурлын даргыг аймгийн удирдлагууд угтан авсан юм. Төлөөлөгчид Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцав. Нэгдсэн эмнэлэгт 65 их эмч, 156 сувилагч, тусгай мэргэжилтэн, 136 туслах ажилчин, нийтдээ 357 ажиллагсадтайгаар аймгийн иргэдэд эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байгаа талаар эмнэлгийн дарга Т.Ганбямба танилцууллаа. Тус эмнэлгийн 14 тасаг нэгжтэй, амбулторийн эмчилгээ, үйлчилгээг жилд дунджаар 89000 гаруй иргэн авдаг бол нийт 224 ортой хэвтэн эмчлүүлэх тасгуудад жилдээ 9280 орчим үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлжээ. Архангай аймагт 2014 онд оношлогооны төв байгуулсан байна. БНХАУ-ын дэмжлэгээр “Цахим эрүүл мэнд” төслөөр 2015 оноос тодорхой үе шаттайгаар хэрэгжиж байгаа бөгөөд тус эмнэлэгт тодорхой техник хэрэгслүүдийг суурилуулж байгаа аж. Мөн Эрүүл мэнд, спортын яам, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр цусны салбар банкны тоног төхөөрөмж шинэчлэгдсэн байна.

 

 

Нэгдсэн эмнэлгийн дарга Т.Ганбямба төрөх тасгийн барилгад сүүлийн 25 жил их засвар хийгдээгүй болохыг дуулгаад уг асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтээ танилцууллаа. Мөн компьютер томографтай болох шаардлагыг танилцуулсан юм. Тус эмнэлгээс жилд 1562 иргэн 13А маягтаар гуравдугаар шатлалын эмнэлэгт үзүүлэх шаардлагаар Улаанбаатар хот руу явдаг. Үүний 60 хувь буюу 1000 орчим иргэн ердөө компьютер томограф аппаратаар оношлогоо хийлгэхээр явдаг байна. Үүний зэрэгцээ аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч, ажилтнуудыг гаднын улс орнуудад орчин үеийн эмчилгээний аргад суралцах, туршлага солилцох сургалтад хамруулах хүсэлтээ уламжилсан юм.

 

 

Архангай аймаг элэгний С вирусын өвчлөлөөрөө улсад дээгүүр бичигддэг болохыг Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг онцлоод, өнөөдрийн судалгаагаар Харвони эм уух шаардлагатай 2500 гаруй иргэн байгаа талаар дуулгав. Архангай аймгийн хэмжээнд ажлын хэсэг байгуулан судалгаа хийсэн бөгөөд элэгний өвчлөлийг бууруулах, С вирусыг эмчлэх эмийн хэрэглээний талаар судалгаа гарган ажиллаж, санал дүгнэлтээ холбогдох яам, Засгийн газарт хүргүүлээд байгаа аж. Харвони эмийг Архангай аймгийн 20 гаруй иргэн ууж хэрэглэсэн бөгөөд 95-98 хувийн үр дүнтэй байдаг байна. Тус аймгаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд эмийн компанийн удирдлагуудтай уулзсан бөгөөд Монгол Улсын хэмжээнд энэ төрлийн өвчлөлөөрөө дээгүүр байгаа учир Архангай аймагт туршилтын хэлбэрээр эмчилгээ явуулах боломжтой талаар ярилцаж, санал солилцсон байна. Аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд болон аймгийн удирдлагууд хамтран төсөл боловсруулсан болохоо дуулгаад тусламжийн шугамаар дээрх эмийг иргэдэд үнэ төлбөргүй олгож эхлэхэд эмчилгээний үр дүнг тодорхойлох завсарын оношлогооны тоног төхөөрөмж, зардлыг тусгах шаардлага мөн үүсэх юм байна. Архангай аймагт уг төслийн хэрэгжүүлж, үр дүнг нь тооцсны дараа бусад аймагт загвар болгон хэрэгжүүлэх бололцоотой хэмээн Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат хэлж байв.

 

Үүний дараа Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд, албаны хүмүүсийн хамтаар нэгдсэн эмнэлгийн нэгж, тасагтай танилцсан юм.

 

 

Улсын Их Хурлын дарга Архангай аймагт ажиллах үеэрээ ШШГА-ны “Нэг цонхны үйлчилгээ” бүхий контор цагдан хорих байрны нээлтийн арга хэмжээнд оролцсон юм.

 

Улсын Их Хурлын даргыг Архангай аймагт ажиллах үеэр Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Уул уурхайн дэд сайд Х.Бадамсүрэн болон албаны бусад хүмүүс дагалдан ажиллаж байна. Орон нутгийн томилолтынхоо төгсгөлд Архангай аймгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийж, Улсын Их Хурал, Засгийн газрын үйл ажиллагаа, батлагдсан хууль тогтоомжийн талаар мэдээлэл хийх юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин
Нэхий:
Шоронгийн нээлтэнд очиж яах нь вэ. Зүгээр л иргэдтэйгээ уулзал даа.
2016-10-05
Зочин:
ENE YAMAR BYALDUUCH DURAK MELGERIIG MAGTAAD BAINAA . KHUNII KHOSHNOGO DOLOOLGUY AMIDRAACH , ICHIJI UKHMER
2016-10-05
Zochin:
ZGHEG-iin darga MUnkhbatad helehed garaa karmaanaasaa avch bai. Enkhbold darga shig yavj bai. Busad olon darga nart hamaatai shuu.
2016-10-05
Зочин:
Махан толгой
2016-10-05