Оны тэргүүний багш, сургуулийг тодрууллаа
2016-10-05

 

Өнөөдөр Дэлхийн багш нарын өдөр. Монголын багш нарын баярын 50 дахь өдөр тохиож байна. Хүндэтгэлийн арга хэмжээ Дуурь бүжгийн эрдмийн театрт боллоо. Энэ үеэр оны тэргүүний 5 багш, цэцэрлэг, сургуульд шагнал гардуулав.

 

БСШУС-ын сайд Ж.Батсуурь нээлтэд хэлсэн үгэндээ “БСШУСЯ нь боловсролыг нийгмийн тэргүүлэх салбар, багшийг хүний хөгжлийн тулгуур хүч гэх үзэл баримтлалд тулгуурлан багш нарын хөгжил, нийгмийн асуудалд онцгой анхаарал хандуулж, яамны бодлого, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, зорилт болгон ажиллах болно” хэмээв.

 

“Оны тэргүүний багш”-аар:

 

  •     Сэлэнгэ аймгийн дөрөвдүгээр сургуулийн биологийн багш Г.Цолмон
  •     Улаанбаатар хотын Багануур дүүргийн Боловсрол цогцолбор сургуулийн бага     ангийн багш  Б.Ундрал

 

  •     ХААИС-ийн тэнхмийн эрхлэгч Д.Баатархүү

 

  •     АШУҮИС-ийн багш Н.Баясгалан

 

  •     Шихихутаг их сургуулийн багш П.Түвшинтөгс

 

“Улсын тэргүүний цэцэрлэг”-ээр:

 

  •     Дундговь аймгийн Сайнцагаан сумын С.Алимаа эрхлэгчтэй дөрөвдүгээр цэцэрлэг

 

  •     Хэнтий аймгийн Хэрлэн сумын Б.Энхтуяа эрхлэгчтэй дөрөвдүгээр цэцэрлэг

    Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Ж.Ариунаа эрхлэгчтэй “Гацуурхан”  цэцэрлэг

 

“Улсын тэргүүний сургууль”-иар

 

  •     Өмнөговь аймгийн Д.Оюунчулуун захиралтай лаборатори нэгдүгээр сургууль

 

  •     Увс аймгийн Н.Бүрэн захиралтай лаборатори нэгдүгээр сургууль

 

  •     Өвөрхангай аймгийн Хархорин сумын Н.Энхтуяа захиралтай Орхон цогцолбор сургууль тус тус шалгарч батламжаа гардан авлаа.

 

 

“Оны тэргүүний багш”-аар шалгарсан АШУҮИС-ийн багш Н.Баясгалан “Өнөөдөр энэ нэр хүндтэй шагналын эзэн болж байгаадаа туйлаас баяртай байна. Үргэлж намайг дэмжиж урамшуулдаг хайртай ээж, аав, эрдэмтэн олон багш нартаа, анагаахийн сургуулийн хамт олон, оюутнууддаа баярлалаа гэж хэлмээр байна” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцлаа.

Shuud.mn
Сонин хачин