”Стэнд бай” хөтөлбөрийн талаар мэдээлэл хийнэ
2016-10-06

Корпорэйт зочид буудалд

 

09.00 цагт: Татварын ерөнхий газарт хэрэгжиж буй ЖАЙКА олон улсын байгууллагын “Монголын татварын албаны татвар хураалтын үйл ажиллагаа болон олон улсын татварын асуудлыг боловсронгуй болгох нь” төслийн хаалтын тайлангийн хурал болно. Хуралд Улсын их хурлын гишүүд, Сангийн Яамны төлөөлөгчид, Татварын ерөнхий газрын удирдлагууд болон ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын холбогдох албан хаагчид болон зочид төлөөлөгчид оролцоно. Утас: 99990303

 

Хууль сахиулахын их сургуульд

 

09.00 цагт: Хууль сахиулах салбарын сэтгэл судлаачдын сургалт зөвлөгөөн болно. Зөвлөгөөнд Хууль зүйн яамны харьяа агентлагууд болох Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн зэрэг байгууллагуудын 80 гаруй сэтгэл судлаачид оролцоно. Утас: 88115446, 99088069

 

Сэргээн засах хөгжлийн төв эмнэлэгт

 

10.00 цагт: "Олон улсын тархины саатай хүүхдийн өдөр"-ийг тохиолдуулан "Нээлттэй хаалганы өдөрлөг" зохион байгуулна. Баянзүрх дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд төвийн эмч нар үзлэг хийж, эцэг эх, гэр бүлд сургалт зохион байгуулж, Төвийн үйл ажиллагааг танилцуулна.  Утас: 88990307, 91147149

 

Хангарди ордонд

 

11.00 цагт: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд аймгуудын ИТХ-ын дарга нартай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурна. Утас: 325044, 88781218

 

"Монгол ньюс" Мэдээллийн төвд

 

11.00 цагт: Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Г.Бирваагийн 100 жилийн ойд зориулсан арга хэмжээний талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.

 

МҮЭХ-ны байранд

 

11.30 цагт:  "Стэнд бай" хөтөлбөрийн талаар МҮЭХ-ноос байр сууриа илэрхийлнэ.  Утас: 99027019, 99286863, 99277406

 

Барилгын үндэсний ассоциацид

 

12.00 цагт Хотын дарга С.Батболд барилгын компанийн удирдлагуудтай уулзана. Холбогдох утас: 325044, 99931267

 

Сүхбаатар дүүргийн иргэний танхимд

 

13.00 цагт: Монголын Хуульчдын холбооны Иргэний эрх зүйн хорооны гишүүн хуульчид  иргэдэд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөг зохион байгуулна. Утас: 98066116

 

Монголын Залуучуудын Холбооны "Засуус" танхимд

 

16.00 цагт МЗХ, МОХ-оос санаачлан зохион байгуулж буй "Хүүхдийн хүчирхийллийн эсрэг хамтдаа" уулзалтад дэлхийн 60 орны миссүүд оролцоно.

 

Shuud.mn
Сонин хачин