МАН-ын задрал эхлэв үү?
2016-10-06

 

УИХ-ын сонгуулиар ард түмэн МАН-д сюрприз гээчийг жинхэнэ утгаар нь барьсан. 50-иас дээш хувийн суудал авчих тооцоог хийгээд сонгуулийн дүнг хүлээж байсан тэдний хувьд 65 гишүүнтэй болно гэдэг чухам л зүүдэнд ч оромгүй явдал байлаа.

 

Ингэж өмнөх дөрвөн жилд сөрөг хүчин болж, АН-д “дээрэлхүүлж” өнгөрүүлсэн өдрүүддээ цэг тавсан юм.

 

Тэд эрх мэдлийн оройд гарлаа. Гэвчиг “юм”-тай болохоороо булаалддаг монгол занг энэ намынхан тойрсонгүй.

 

Уг нь МАН-ын хувьд УИХ-ын сонгуулийн дүн бол боломж юм. Сонгуулиар амласнаа биелүүлэхэд саад болох зүйл үгүй. Засаг саналаа, хөтөлбөрөө гаргана, УИХ нь ярсхийтэл 65 гар өргөөд л баталчихна. Гэвч  энэ намынхан албан тушаалын томилгоо, эрх мэдлийн хуваарилалтаа хийж дуусаагүй байхдаа л хагарал, задралын сураг сонсгоод эхэллээ.

 

Тэд сонгуулийн санал авахдаа Мэргэжлийн Засгийн газар байгуулна гэж амласан. Харин өнөөдөр үүрэг гүйцэтгэж байгаа Ж.Эрдэнэбатын Засгийн газар амлалтад нь нийцэв үү гэдэг асуулт нийгэмд их байна. Ийм шүүмжлэл нам дотроос нь ч гарсан. Тэр байтугай энэ Засгийн газрыг байгуулагдаад сар болоогүй байхад л “Огцруулах бичиг аялаад эхэллээ.

 

Одоогоор гурван гишүүн гарын үсгээ зуржээ” гэсэн мэдээлэл цацагдсан. УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Ч.Хүрэлбаатар, Л.Оюун-Эрдэнэ нарыг энэ “хөдөлгөөн”-ий удирдагчдаар нэрлэж байв. Удалгүй дээрх гишүүд “Би гарын үсэг зураагүй” гэж хэвлэлээр ээлж дараалан ярилцлага өгсөн. Гэсэн ч Ж.Эрдэнэбатын Засгийн газар МАН гишүүдийн олонхийн дэмжлэгийг хүлээж байгуулагдсан гэдэг эргэлзээтэй хэвээр үлдсэн. Учир нь Засгийн газраа шүүмжилдэг гишүүн цөөн биш байгаа юм.

 

Мөн УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж  “...МАН надад хамаагүй” гэж мэдэгдээд төрийн гурван өндөрлөг оролцож, хоёр сайд хамгаалсан асуудалтай тэмцэнэ гэж сонин хэвлэл, телевиз бүрээр яриад эхэллээ.

 

Хамгийн сүүлд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр судлаач Д.Ганхуягийн дөрвөн боть номыг өөрөө санал тавин ивээн тэтгэж хэвлүүлж өгчээ.

 

Эдгээрийг харвал байж болох л үзэгдлүүд мэт. Гэхдээ тийм биш ажээ.

 

МАН 95  жилийн түүхтэй. 1990-ээд оноос эхлэн өмнөхөөсөө өөр онол, аргаар явж ирсэн гэдэг. Гэвч МАН-д энэ 95 жилийн турш байсаар ирсэн, одоо ч байгаа ганц зүйл бол гишүүдийнх нь “хүмүүжил” гэдэг. Энэ намынхан нэг гарт зангидсан юм шиг цул байж чаддаг гэсэн үг. АН-ынхан шиг нам доторхоо хэн нь ч хамаагүй гарч ирээд л бурдаг явдал МАН-д байхгүй.

 

Бод доо, 1992 оноос хойшхи Засгийн газрын ихэнхийг МАН байгуулж байв. Хэзээ ч хэн нэгэн гишүүн нь Засгийн газраа шүүмжлээд, гарын үсэг цуглуулаад явж байгаагүй. Бас “...Энэ нам надад хамаагүй, би өөрийнхөөрөө тэмцэнэ” гэж мэдэгдэж байсан МАН-ын гишүүнийг мэдэхгүй юм. Судлаач Д.Ганхуяг гэж хэн билээ дээ. Түүнийг улс төрийн нийтлэлч  ч гэсэн болно. Энэ хүн хэний тухай юу гэж бичдэгийг улс төрийн хүрээнийхэн, жирийн хүмүүс ч андахгүй. Магадгүй бичсэн нийтлэлийнх нь 80-аас дээш хувьд МАН-ын удирдлагуудыг шүүмжилсэн байдаг. Зүгээр ч нэг шүүмжлэл бус нуусан, ил хэлүүлэхээс айдаг болгоныг нь бичдэг гэвэл зохино. Тэгвэл түүний тэр бүтээлүүдийг Ж.Энхбаяр гишүүн санхүүжүүлээд хэвлэж өгчээ.

 

Ерөөс МАН-ын гишүүдийн хувьд дээрх үйлдлүүдээрээ намынхаа дарга нарт эсэргүүцлээ дээд зэргээр илэрхийлж байна л гэж ойлгоход болно. Ингэсэн нь тэдний өнөөх хүмүүжилтэй нь л холбоотой.

 

Засгийн газраа огцруулна гэсэн гишүүд өөр яах юм бэ. Нэр нь хэвлэл мэдээллийн аль нэг хэрэгслээр гарч ирнэ гэдэг үгээ хүргэчихлээ гэж ойлгогдоно. Муу нэрийг нь хэвлэлүүд үүрээд өнгөрч байгаа болохоос биш, нэр бүхий гишүүд ийм зүйл санаачлаагүй, гарын үсэг цуглуулах гэж оролдоогүй гэсэн үг биш юм. Ц.Нямдорж гишүүн өөр яана гэж. Тэр хэзээ ч надад хамаагүй гээд МАН-ын хаалгыг хаагаад гарч чадахгүй. Ингэж хэлсэн ярьснаа хэвлэлээр дайлгаж байж дарга нартаа үгээ хүргэж, эсэргүүцлээ илэрхийлж байгаа юм. Ийм үг амнаасаа унагаж үзээгүй, МАН-ын мөнхийн “гал хамгаалагч” байсаар ирсэн Ц.Нямдорж ингэж дуугарна гэдэг намдаа, дарга нартаа асар их гомдсон, эрх ашгаа хөндүүлсэн болж таараад байгаа юм. Харин зарим нь үгээрээ бус үйлдлээрээ эсэргүүцэж байна.

 

Ер нь бол дээрх үйл явдлууд олны нүдэн дээр ил болж байгаа юм. Нүднээс далдуур олон зүйл энэ намд болж байгааг эх сурвалжууд хэлж яриад л байгаа. Нөлөө бүхий фракцын удирдагчид нь одоогийн даргынхаа эсрэг эвлэлдэж байна гэх. “Намд нэг хүний дарангуйлал тогтлоо”, “Томилгоо шударга бус байна” гэцгээж байна. Ийм явдал зөвхөн Тусгаар тогтнолын ордон,  Төрийн ордноор хязгаарлагдахгүй. Жирийн гишүүд нь ч хүртэл намаа таалахгүй болж байгааг ажиглагчид анзаарсан байна. МАН засаг аваад Хүүхдийн мөнгө, Оюутны тэтгэмж, Хамтын тэтгэвэр, эмч багш нарын тэтгэвэрт гарахдаа авдаг 36 сарын тэтгэмж зэргийг хасч танан сонгуулийн амлалтаа умартсан нь жирийн гишүүдэд нь хүртэл нөлөөлж таарна.Тэд жирийн амьдралтай. Хүүхдийн мөнгө хүлээнэ,  оюутны 70 мянгаар санхүүгийн “жийргэвч” хийнэ, тэтгэвэрт гарна, тэтгэмж авна шүү дээ.

 

Ийм маягаар МАН-д хагарал, задралын явц нэгэнт эхэлсэн бололтой юм.

 

Гэхдээ МАН бол том нам.

 

Далайн ус ч асар том хөлөг онгоцыг хэдхэн минутад живүүлдэггүйн адил МАН хэдхэн хоногт, эсвэл ганц нэгхэн сарын дотор хагараад, задраад явчихгүй нь тодорхой. Гэвч энэ үйл явц “албан ёсоор” нэг л эхэлбэл нэгэнт живээд эхэлсэн хөлөг онгоцыг хэн ч аварч чадахгүйтэй адил ирээдүй МАН-ыг хүлээнэ гэсэн үг.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ene heregt eronhiilogch orootsoldoj ard tumend oguulehguigeer hen 1 mongotei hunii omnoos guisen avaas mongol gedeg uls avilgal heel hahiul hort havdar shig bugaltsan bn gesen ug
2016-10-06
Зочин:
Enuunees yu harsan ve gevel jlaa hiij bgaa gariin 5 huruund bagtah hun bn
2016-10-06
Зочин:
Nyamdorj gishuunii huwid ta nar magtah hereggui l bh ter hunch tegej husej bgaa zgr l ajlaa hiij bn
2016-10-06
Зочин:
Yagaad ard tumend bish hen 1 mongotei hund ochvoo
2016-10-06
Зочин:
Ongotshon harval mongoldoo erdenet gedeg uildver irtsen haragdaj bn
2016-10-06
soliotoi:
ene neg soliotoi um neg umaa zuragdsan pyanz shig bichihee bolioch teneg hog ve
2016-10-06
зочин:
Нямдорж гишүүн шиг шударга гишүүн ховор байна
2016-10-06
зочин:
Нямдорж гишүүн шиг шударга гишүүн ховор байна
2016-10-06
зочин:
Нямдорж гишүүн шиг шударга гишүүн ховор байна
2016-10-06
зочин:
Нямдорж гишүүн шиг шударга гишүүн ховор байна
2016-10-06
Зочин:
хамралд орсон эх оронч ард тумэн ээмэг богжоо хуртэл тайлаад огч байсан гэсэн манайхан харин улс авархаа бодохгуй юм нэхэж суух юм хэнээс болж ийм болсонг ухаарах хумуус байгаал байх эвтэй байж Монголоо аварцгаая бид чаднаа
2016-10-06
Зочин:
МАН-АН ЭНЭ ХОЁР НАМ СӨНӨӨЖ БАЙЖ АРД ТҮМЭН НАР ХАРНА
2016-10-06
Зочин:
Zadraad jijigreed yvaandaa ustah heregtei namdaa uul n olon myngan hunii tsus zovlon uhel hagatslaar daajignaj togloson butsariin aluurchin tsust nam
2016-10-06
Д.Ганхуяг 99116570:
МАН-д задрал үүсч байгаа бишээ. Түүний өмнө сонголт иржээ. Тэр нь юу гэвэл МАН цаашдаа өөртөө шургалсан хулгайч луйварчдыг цэвэрлээд ард иргэндээ хүндлэгдээд явах уу эсвэл нөгөө хэдээсээ чамгүй юм хүртээд дараагийн сонгуульд яах нь падгүй гээд хаях уу гэсэн аз шалаанд байна гэсэн үг. Яах нь өөрсдийн л хэрэг. АН-ын хувьд ч ялгаагүй ийм сонголт иржээ.
2016-10-06
Ломб:
Найзуудаа аливаа сонгуулийн өмнө бичиж байгаа зүйлсийг бүү авч хэц сэтгүүлч нар мөнгөөр юу ч хамаагүй бичдэгийг мэдэхтэйгээ болсон шүз. Сонгууль болход сэтгүүл ч баяжина аа гэж
2016-10-06
ЗОЧИН:
БҮГД Л ЭРХ МЭДЛИЙН ТӨЛӨӨ ДАЙН ХИЙЖ БАЙНА ТҮҮНЭЭС АРД ТҮМЭН ЭХ ОРОН ЭНЭ ТЭР ГЭХ ОЙЛГОЛТ ДААН Ч АЛГА ДАА
2016-10-06
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. Сурсан чанар нь ЭНЭ. МАН нураахыг нь нураана.Угаас чадал нь ТЭР. Өглөө бүр санаж бай.
2016-10-06
soliotoi:
ene neg soliotoi um neg umaa zuragdsan pyanz shig bichihee bolioch teneg hog ve
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. Сурсан чанар нь ЭНЭ. МАН нураахыг нь нураана.Угаас чадал нь ТЭР. Өглөө бүр санаж бай.
2016-10-06
Zochin:
Hiih yumaa hiij bgaa humuus uruu dairaad yah ve.ene humuus chin taridag humuus bish.
2016-10-06
Зочин:
МАН бол маш том нам бас маш том ТАМ! Олигархижсан энэ том намын дотор ядахдаа ичих булчирхайтай ЭНХТYВШИН мэтийн хумуус цеенгуй байгаа гэдэгт итгэж болно. Сонгуулийн амлалтаасаа ухарцгааж байгааг нь УИХ-ын индэр дээрээс Энхтувшин гишуун л шууд хэлсэн, Ц.Нямдорж гишуун ч гашуун угээр бас хэлж байсан боловч нэг хунийг тахин шутэхийн евчтэй бусад нь огт сонсоогуй! С.Жавхлан гишуун, сангийн сайд Чойжилсурэн гишуунээс та чин элэг гаргаад энэ том барилгуудаасаа сургууль, цэцэрлэггуй хуухдэд егчихеж чадах уу? гэж асуухад УИХ-ын дарга нь уг асуултыг сонсоогуй хун болж енгерееж байх жишээтэй! Ийм л дулий думбэ дарга гишууд монголын телее ЯГ ЗYТГЭЖ харагдаач!!!!
2016-10-06
Зочин:
Горьд. 20 он хүртэл ялагдахгүй циклтэй байхоо.
2016-10-06
zochin:
MAN mini dee songohdoo amlasan muriin hutulburuu l ergen neg haraad tuuniihee daguu l shiidver gargaj ajilahgui esreg ajilaad baihaar ogtsroh asuudal yarihdaad baigaa um bishuu tomilgoo shiidver geed ergen harah um ih baina daa
2016-10-06
Зууны мэдээ сонинд:
Битгий горьд Энхбаярын түлхээсээр ардын намыг яаж ийгээд харлуулах доройтуулах гэж бодож байгаа бол санасны гарз.Нөгөө тамын тогооны үлгэр гэдэг шиг нэгнээ муулж л байвал бах тав нь ханаж явдаг увайгүй зангаасаа салмаар юм.Ням дорж үнэнийг хэлсэн болохоос намыг тараана гээгүй шүү.намд эд мөнгөний төлөө шуналдаж бусдыг дагаж далдаганадаг ганц нэг байж болно л доо гэхдээ ардчилсан нам шиг бүхнийг өөрийн болгох гэж зүтгэх нь юу л бол
2016-10-06
век:
Энэ хямрал бүх намуудад байгаа монгол улсад тулгараад буй засаглалын буруу тогтолцооны хямрал юм.Луйварчин бүр их хурлын гишүүн,гишүүн бүр сайд,дарга болохын төлөө яахаас ч юу хийхээс ч буцахгүй болцгоосон байна.
2016-10-06