Жошва Вонгийг баривчилжээ

Хонконгийн шүхэрт хувьсгалыг санаачлагч, Сурагчдын холбооны ерөнхийлөгч Жошва Вонгийг цагдаагийнхан баривчилсан талаар “CNN” агентлаг мэдээллээ. Тэрбээр Тайландын “Thammasart” их сургуулийн оюутнуудын хүсэлтээр Бангкок хотноо ирэх үедээ баригдсан талаар хамтрагчид нь мэдэгджээ. Бангкокийн цагдаагийнхан “Бээжингийн хүсэлтийн дагуу түүнийг баривчилсан” гэсэн байна.
Жошва их сургуульд “БНХАУ-ын удирдлагууд Хонконгийг хэрхэн дарангуйлдаг вэ” гэх сэдвийн дор илтгэл тавихаар төлөвлөж байжээ. Тайландын цагдаагийн газар түүнийг хэзээ суллах нь тодорхойгүй байна. Дээрх үйл явдлын улмаас Хонконгийн хэд хэдэн дүүрэгт оюутан, сурагчид жагсч, Жошваг суллахыг шаарджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ