Нобелийн химийн шагналтан тодорлоо
2016-10-06

Нобелийн энэ оны химийн шагналыг Францын эрдэмтэн Жан-Пьер Саваж, Шведийн эрдэмтэн Жеймс Фрезер Стоддарт, Голландын эрдэмтэн Бернард Лукас Феринга нар хүртсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Нобелийн химийн шагналын хороо “Эрдэмтэд дэлхийн хамгийн жижиг молекулын машиныг бүтээсэн. Тиймээс тэд нобелийн эзэн болох ёстой” гэж мэдэгджээ. 

 

 

 

Эрдэмтэд шагналын мөнгө болох 930 мянган ам.долларыг хуваан авахаар болсон гэнэ. Жан-Пьер Саваж “Ройтерс” агентлагт “Би үнэхээр баяртай байна. Итгэхийн аргагүй юм” гэж хэлжээ. Мөн энэ машины тусламжтай хүний биеийн эсүүд рүү эм нэвтрүүлэх, хорт хавдрын эсүүдэд эмийг шууд хүргэхэд ашиглах боломжтой аж.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Sss:
Mundag umaa hort hawdar gdeg muuhai zuiliig udahgui ustgah em emchilgee garaasai
2016-10-06