Халдлагаар зургаан хүн амиа алджээ
2016-10-06

Кенийн хойд хэсгийн Мандера хотноо террорист халдлага гарсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Халдлагаар зургаан хүн амиа алдаж, 27 хүн шархтсан байна.

 

Уг халдлагыг “Аль  Шабааб” бүлэглэл үйлдсэн хэмээн албаныхан мэдээлжээ. Тус бүлэглэл твиттер хуудастаа “Бид эргэн ирэх болно. Бид Кенийг эзлэх хүртлээ дайчин цуст ажиллагаагаа үргэлжлүүлэх болно” гэж жиргэсэн байна.

 

Хэдхэн өдрийн дараа тус улсад Тусгаар тогтнолын өдөр тохиох билээ. Энэ өдөр бүх нийтээрээ амрах бөгөөд энэ өдөр тус бүлэглэл алан хядах ажиллагаа зохион  байгуулахаа мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин