Гага салсан шалтгаанаа ярьжээ
2016-10-06

Дуучин Лейди Гага өнгөрсөн наймдугаар сард сүйт залуу Тэйлор Кеннигээс салсан билээ. Хосын салсан шалтгаан нууц хэвээр байгаа юм. Тэгвэл дуучин бүсгүй “Candy” радиод өгсөн ярилцлагынхаа үеэр сүйт залуугаасаа яагаад салсан шалтгаанаа ярьсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Гага “Залуу хосууд нэг нэгнээсээ хол байх хэрэггүй. Хол байх нь салалтын үндсэн шалтгаан болдог гэдгийг мэдлээ. Мөн хууралт. Нэг нэгэндээ итгэж чадахгүй, нэгнээ хуурах нь ямар ч харилцааг сэвтүүлдэг. Үнэнийг хэлэхэд энэ бүхнээс болж би сүйгээ цуцалсан” гэж хэлжээ.

 

Хөтлөгч дуучнаас “Кенни таныг хуурсан юм уу” гэхэд Гага “Хэлмээргүй байна. Гэхдээ би түүнд итгэдэг” гэж хариулсан байна. 

 

Кенни, Гага нар 2011 оноос үерхэх болсон бөгөөд 2014 оны хоёрдугаар сард сүй тавьцгаасан юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин