Бельгид халдлага үйлдэхийг санаархжээ
2016-10-07

Бельгийн нийслэл Брюссель хотын төвд нэг этгээд халдлага үйлдэхийг санаархсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр “Норт” галт тэрэгний буудлын ойролцоо тэсрэх бөмбөг дэлбэлэхийг завдсан аж. Цагдаагийнхан гэмт этгээдийн хөл рүү буудаж, баривчилжээ.

 

Гэмт этгээд “Аллах агуу юм. Та бол миний эцэг” хэмээн хашгирч байсан талаар гэрчүүд мэдээлэв. Баригдсан этгээд 43 настай. Тодорхой эрхэлсэн ажилгүй. Өмнө нь цэргийн албан хаагч байсан гэнэ.

 

Холбооны прокурорын хэвлэлийн төлөөлөгч Эрик Ван Дер Сурт “Иргэд өнөөг хүртэл айдастай байна” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин