Дүрвэгсдийн хуаранд халдлага болжээ
2016-10-07

Нигерийн баруун хэсгийн Тахоуа мужид байрлах Ассаланст гэх дүрвэгсдийн хуаранд террорист халдлага болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Халдлагын улмаас 20 цэрэг амиа алдсан хэмээн Ерөнхий сайд Бриги Рафини төв телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр дурьджээ.

 

Уг лагерьт Мали улсаас дүрвэсэн иргэд амьдардаг аж. Террористууд дүрвэгсдийн хуарангийн шалган нэвтрүүлэхийн ойролцоо тэсрэх бөмбөг суурилуулсан ачааны машин дэлбэлсэн байна.

 

Амиа алдагсдын тоо нэмэгдэж болзошгүй талаар Ерөнхий сайд онцолжээ. Учир нь халдлагаар 30 гаруй цэрэг шархадсан аж. Эрх баригчид уг халдлагын цаана хэт даврагч “Боко Харам” бүлэглэл бий хэмээн мэдэгджээ. Одоогоор тус бүлэглэл халдлагын хариуцлагыг хүлээгээгүй байна.

 

Францын цэргүүд 2012 онд Тахоуа мужийг орхин гарснаас хойш тус мужид өлсгөлөн, ажилгүйдэл болон эмх замбараагүй байдал газар авчээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин