Зам, тээврийн салбарыг хөгжүүлэх шинэ бодлогыг тодорхойлно
2016-10-07

 

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат өнөөдөр иргэний нисэхийн салбарын төлөөллүүдтэй уулзаж, харилцан санал солилцлоо. Тус уулзалтад ИНЕГ, агаарын тээврийн авиа компани, төрийн бус байгууллагуудын төлөөлөл зэрэг тус салбарын 100 гаруй төлөөлөл оролцсон юм.

 

Улс орны эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдолтой зам, тээврийн салбарын бодлого, зорилтууд, хийж бүтээсэн ажлуудтай танилцаж, ирэх дөрвөн жилд Монгол Улсынэдийн засгийг тогтворжуулах, өсөлтийг дэмжих зорилгоор зам, тээврийн салбарыг хөгжүүлэх шинэ Засгийн газрын бодлого, зорилтыг тодорхойлоход анхаарал хандуулан ажиллаж байгаагаа салбарын сайд уулзалтын эхэнд онцлов. Тэрээр одоо хийж хэрэгжүүлж буй гол ажлууд, цаашид хийхээр төлөвлөж буй салбарын томоохон бүтээн байгуулалт болон төсөл хөтөлбөрүүдийг хөдөлгөх цогц арга хэмжээ авах шаардлагатай байгааг хэлж байлаа.

 

Салбарын төлөөлөгчид өөрсдийн үйл ажиллагаанд тулгараад байгаа бэрхшээл, цаашид анхаарах, шийдвэрлэх шаардлагатай асуудлуудаа сайдад уламжилж, анхаарахыг хүслээ. Тухайлбал, нислэгийн тоог нэмэгдүүлэх, ажилчдын нийгмийн асуудал, цалин, тэтгэмжийн асуудал зэрэг өргөн хүрээнд харилцан санал солилцлоо. Сайд Д.Ганбат эдгээр саналуудыг хүлээн авч, тэргүүлэх чиглэлийн улсын хэмжээний, бодлогын цогц асуудлуудыг Засгийн газарт уламжилж, шийдвэрлүүлэх арга хэмжээ авахаа илэрхийллээ

 

           

 

 

Салбарынсайд энэхүү уулзалтын үеэр“Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тус гагдан хэрэгжүүлэх агаарын тээврийн салбарыг хөгжүүлэх бодлогын нэг хэсэг болох Монгол Улсруу чиглэсэн олон улсын нислэгийн давтамж, чиглэлийг нэмэгдүүлэх ажлыг шинэ алсын хараа, шинэ чиг хандлагаар авч үзэх хэрэгтэй.Энэ бодлого зорилт нь агаарын тээврийн салбарын эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн байх ёстой”гэлээ.

 

 

Shuud.mn
Сонин хачин
бат:
Шинэ бодолго гэж солиорч явхаар хятад хүнд даацын машинуудаа зогсоохгүй бол чанар муутай замууд чинь байгүй боллоо замгүй сайдад шинэ бодлго тиим ч хэрэгтэй зүйл байж чадар болвуу даа 70 дээш тонн ачаад машинтайгаа 100 гарч яваад байна цагдаа тээврийн газрынхан мөнгө аваад л явуулаад байдаг төв аймгын замаар 4 станцын өмнө мөн зүүн баруун тииш замын компаниуд битумээ даац бүр асар их хэтэрүүлж ачаад байна сангын сайдын хурдын хужаа сэгнүүд 60 70 тонн ачиж замыг ёстой нэг сүйрүүлж байна сайдаа ард түмний нимгэн нарын замаа хамгаалах ажил чинь шинэ бодолгыг чинь хүлээж чадахгүй болоод байнаа.......
2016-10-08
HUND SURTAL:
ENE 2 DARGA SAIDTAI UULZAJ BJ GADUUR HUVTSASAA TAILCHIHGUI DEE
2016-10-07