120 мянгатын автобусны буудлыг өөрчилжээ
2016-10-07

Нийслэлийн Тээврийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Замын цагдаагийн газар, Авто замын газрын хамтарсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, үйл ажиллагааг удирдан зохион байгуулах” ажлын хэсгээс дараах шийдвэрийг гаргаад байна.

 

ХУД-ийн 120 мянгатын автобусны буудлыг дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний Ч:7, Ч:10, Ч:18А, Ч:7, Ч.32, Ч:34, Ч:44, Ч:50, Ч:53, Ч:56, Ч:58, ХО:6, ХО:7 гэсэн чиглэлүүдийн замналын зураглалд өөрчлөлт орж хуучин зогсоолооос 300 метрийн зайд шинэ автобусны зогсоолыг тусгаж өөрчлөлт оруулаад байна.

 

Чингисийн өргөн чөлөөний авто замын ачааллыг бууруулах, нэвтрэх чадварыг сайжруулах ажлын хүрээнд 120 мянгатын автобусны буудал зогсоолыг дайран өнгөрч баруун гар тийш эргэх хөдөлгөөн хийдэг нийт 12 чиглэлийн 135 тээврийн хэрэгсэл шинэ 120 мянгатын автобусны зогсоолд зогсон иргэдэд үйлчлэхээр төлөвлөлт хийгдлээ. Учир нь Чингисийн өргөн чөлөөний авто замын ачаалал ихсэж, түгжрэл үүссэнээр улмаар Энхтайваны өргөн чөлөөний нэвтрэх чадвар, замын ачааллыг ихээр нэмэгдүүлж байгаа нь 7, 8, 9 дүгээр сард хийгдсэн судалгааны үр дүнгээс гарчээ.

 

Тиймээс дээрх 12 чиглэлээр үйлчлүүлдэг иргэд 120 мянгатын автобусны буудлаас 300 м яваад шинэ тэмдэг, тэмдэглэгээ бүхий 120 мянгатын шинэ автобусны зогсоолоор үйлчлүүлнэ.

 

Харин Зайсан чиглэлдээ буюу Ч:8, Ч:42, Ч:52, Ч:55 чиглэлүүд хуучин буудал зогсоолоор хэвээр үйлчлүүлэх юм. Энэхүү нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний автобусны зогсоолын байршлыг өөрчилж буй ажил нь Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу хийгдэж байна. Үйлчилгээг 10 дугаар сарын 10-ны өдөр буюу даваа гарагт эхлүүлнэ гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хот руу явдаг буудлыг өөрчилөөчээ автобус нь хөндлөн гулд зогсоод л байнгын түгжрэл үүсгэж байдаг шүү хэрэггүй гарцаа өөрчилж замаа өргөсгөх шаардлагатай юмшүү
2016-10-10
300 м хаашаа явах вэ?:
Тиймээс дээрх 12 чиглэлээр үйлчлүүлдэг иргэд 120 мянгатын автобусны буудлаас 300 м яваад шинэ тэмдэг, тэмдэглэгээ бүхий 120 мянгатын шинэ автобусны зогсоолоор үйлчлүүлнэ.
2016-10-08
Зочин:
Kk lut ajil
2016-10-08
БИЧЭЭЧ:
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА МӨН Ч ИХ АЖИЛ ХИЙЛЭЭ ДЭЭ. БАЯР ХҮРГЭЕ. ОДОО ЧИНГЭСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨГ НЭРИЙГ СОЛЬЖ МИЕЭ-ЭНХБОЛДЫН ӨРГӨН ЧӨЛӨӨ ГЭЖ НЭРЛЭМЭЭР ЮМ БАЙНА.
2016-10-08
Зочин:
Хамгийн их бөглөрч түгжрээ үүсгэдэг нь хотын төв рүү явах чиглэл буюу эсрэг талын автобосны зогсоол шүү дээ.
2016-10-08
Hmmmm:
Mundag ajil hiijeeeeee!!!!!!
2016-10-08
Зочин:
bogd uuliig nuhelj lusiin horlol bolvoo
2016-10-07
Зочин:
zuv urultei baij baruun gar tiish ayulgui zorchih bolno
2016-10-07
БМЧЭЭЧ:
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА МӨН Ч ИХ АЖИЛ ХИЙЛЭЭ ДЭЭ. БАЯР ХҮРГЭЕ. ОДОО ЧИНГЭСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨГ НЭРИЙГ СОЛЬЖ МИЕЭ-ЭНХБОЛДЫН ӨРГӨН ЧӨЛӨӨ ГЭЖ НЭРЛЭМЭЭР ЮМ БАЙНА.
2016-10-07