Дохио харгалзахгүй баруун тийш эргэх туршилт эхэллээ
2016-10-10

 

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас дөрвөн уулзвараар жолооч нар гэрлэн дохио харгалзахгүй, баруун гар тийш чөлөөтэй эргэх журмыг боловсруулжээ. Тус журмыг өнөөдрөөс эхлэн туршихаар болсон.

 

Америк, Канад, БНСУ зэрэг оронд тогтмол асах нэмэгдэл ногоон гэрлээр баруун гар тийш эргэхийг зөвшөөрсөн дүрэмтэй байдаг аж. Иймд Улаанбаатар хотын Баруун болон Зүүн дөрвөн зам, Саппоро болон Гэсэр сүмийн уулзварт энэ хувилбарыг туршиж үзэхээр болсон. Ингэснээр замын түгжрэл 20 хувиар буурна гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм.

 

Энэ өөрчлөлтийн давуу тал нь хөдөлгөөний ачаалал буурна гэдгийг албаныхан хэлж байна. Харин сул тал нь явган зорчигч осолд орох, уулзвараар зүүн гар тийш эргэх болон чигээрээ яваа тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөх осолтой аж. Иймд дээрхи дөрвөн уулзвараар зорчиж буй жолооч нар баруун гар тийш эргэхдээ эсрэг урсгалаас ногоон гэрлээр ирж буй автомашинд болон зам гарч яваа явган зорчигчид зам тавьж өгч соёлтой үйлчлүүлэхийг сануулж байна.

 

 

Нийслэлийн хэмжээнд нийт 142 уулзвар байгаагаас 48 уулзвар нь баруун гар тийш чөлөөтэй эргэх боломжтой. Хэрэв дээрх дөрвөн уулзварт жолооч нар чөлөөтэй баруун эргэх туршилт амжилттай болбол үлдсэн уулзваруудад ч гэрлэн дохио харгалзахгүй баруун гар тийш эргэх журмыг батлах юм байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Явган зорчигчдоо хааяа бодож байгаач. Байнга айж хулчиганаж гарцаар гарах юм
2018-11-01
Зочин:
nutagtaa gadaadiin juulchin shig
2016-10-10
Зочин:
nutagtaa gadaadiin juulchin shig
2016-10-10
век:
зөв шмйдвэр болжээ.
2016-10-10
sffsfsf:
Mash zuv
2016-10-10