Улсын гарьд Б.Гончигдамба түрүүлэв
2016-10-10

 

Баянзүрх хайрхны хишиг барилдаанаар өнгөрсөн амралтын өдрөөр Монгол бөхийн өргөөнд боллоо. Тус барилдаанд улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглов.

 

Барилдаанд Завхан аймгийн Их-Уул сумын харьяат улсын гарьд Б.Гончигдамба найм даван түрүүлэв. Харин Ховд аймгийн Чандмань сумын харьяат улсын заан Б.Пүрэвсайхан үзүүрлэж, их шөвөгт улсын харцага Т.Баасанхүү, Б.Одгэрэл нар тунан үлдсэн юм.

 

Тус барилдааныг Монголын үндэсний бөхийн холбоо “Бридж” групптэй хамтран зохион байгуулав.

 

Монголын Үндэсний бөхийн холбооноос гаргасан цуврал барилдааны хуваарийн дагуу энэ  сарын 15-нд 14.00 цагаас  Орон сууц нийтийн аж ахуйн салбарын 85 жилийн ойд зориулсан Улсын начин цолны хүндэтгэлийн барилдаан болно. Барилдаанд 224 бөх зодоглоно.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
sandagdorjiig reletlej baigaa l davj bna lee ug bugdtei ni l saihan barildaad turuulvel haraad baihad ih jujigchin am ni ih huduldug buh yumaa daa
2016-10-10