НҮБ-ын уриалгад гурван хот нэгдлээ
2016-10-10

Гэрэл зургийг MPA.MN

 

Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот  НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын "Аюулгүй, гамшгийг даван туулах чадвартай хотыг бий болгох нь" уриалгад нэгдлээ. Энэхүү ёслолд Шадар сайд У.Хүрэлсүх, Монгол Улс дахь НҮБ-ын суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжилийн Хөтөлбөрийн суурин төлөөлөгч Биата Транкман болон хотуудын дарга нар оролцов.

 

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын гамшгийн эрсдэлийг бууруулах тусгай төлөөлөгч Мареарета Волстром Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн урилгаар 2015 онд айлчилсан. Энэ үеэр уг уриалгад нэгдэх санаачилгыг анх гаргаж байжээ. Харин өнөөдөр санаачилга ажил хэрэг болж,  Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотууд урилгад нэгдэн орж, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын дарга, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай төлөөлөгч Роберт Глассерийн гарын үсэгтэй гэрчилгээгээ хүлээж авлаа.

 

Сүүлийн хоёр жилийн хугацаанд нийслэл хотод 6 600 гаруй, Дархан, Орхон аймгуудад 800 гаруй аюулт үзэгдэл, осол болжээ. Гамшгийн аюул ослоос шалтгаалан 373 хүн нас барж, 328 хүн бэртэж гэмтсэнээс 70 хувь нь Улаанбаатар хотод, 10 орчим хувь нь Дархан, Орхон аймгуудад бүртгэгджээ.

 

Тиймээс хүн амын 80 гаруй хувь нь оршин суудаг хотуудын гамшигийн эрсдлэлийг бууруулах, аюулгүй байдлыг хангах, аливаа гамшигийг даван туулах чадавхтай болгох, ард иргэдэд мэдлэг мэдээлэл олгох шаардлагын үүднээс НҮБ-ын уриалгад нэгджээ. 

 

Одоогийн байдлаар таван тивийн нийт 3 368 хот энэхүү уриалгад нэгдэн ороод байна.

 

В.Бат

 

 

Shuud.mn
Сонин хачин