О.Магнай хэвлэлийн хурал зарлалаа
2016-10-11

09.30 цагт: Агентлагийн дарга нарын сонгон шалгаруулалтыг Засгийн газрын XI байрны I давхрын сургалтын танхимд зохион байгуулна.

 

 


11.00 цагт: Монгол Улсын нийгэм эдийн засгийн 2016 оны эхний 9 сарын байдлаарх хэвлэлийн бага хурал Үндэсний статистикийн хороонд болно.

 


11.00 цагт: Пауэрлифтингийн ДАШТ-д амжилттай оролцсон баг тамирчид Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн 3 давхарын хурлын танхимд  тэмцээнд оролцсон талаараа мэдээлэл хийнэ.

 


11.00 цагт: О.Магнай Засгийн газрын 100 хоног тохиож буйтай холбогдуулан Пума имперал зочид буудлын хоёр давхрын зааланд хэвлэлийн бага хурал зарлалаа.

 

 


11.00 цагт: Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Нийслэлийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцана. Нийслэлийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь /Туул рестораны ард, Теди төвийн зүүн, Барилгачдын талбайн баруун талд 9 дүгээр цэцэрлэгийн урд/ байрладаг.  Утас: 98980404, 91912312

 


11.00 цагт: Охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “Гүнж” төвөөс “Биднийг сонс” охидын эрхийн II чуулганы талаар Монгол ньюс мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

 


12.00 цагт: Монголын медиа корпорациас санаачлан хэрэгжүүлдэг "Ардын үг" иргэдийн зөвлөлдөх аяны нээлтийн хэвлэлийн хурал Монгол ньюс мэдээллийн төвд болно. Орон даяар хэрэгжиж, ард түмний үгийг сонгогдсон болон томилогдсон албан тушаалтнуудад хүргэдэг тус аяныг энэ удаа нийслэлийн дүүргүүдэд хэрэгжүүлэх юм. Утас: 95366066, 88033993

 


18.30 цагт: "Улаанбаатар" олон улсын кино наадмын нээлт Тэнгис кинотеатрт болно. Уран бүтээлчид, зохион байгуулагчдын хэвлэлийн бага хурал тус театрын VIP танхимд 18.00 цагт болно. Утас: 88006971

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Magnai hend ch buuj ugch bolohgui shuu yuch gej helj doromjilson hamaagui ylanguya komnistuudiin uuduus eh ornoo harid uguh gej baisan MANgaruudiin uuduus sain temts sain yri sain zohion baiguul naaduul chin Orosod dagaar oroh gej baisan jinehen urvagchid eh ornoo harid zaragsad shuu!!!
2016-10-11
Зочин:
энэ ардчилсан намын дарваан амаа татаад хэвтээч. өөрсдөө олигтой байсан юм шиг ?
2016-10-11