Д.Оюунхорол: Бэлгэдлийн журмаар 200 шонхорын зөвшөөрөл олгосон
2016-10-11

Энэ сарын 7-нд Монголын мэргэжлийн анчдын холбооны тэргүүн Д.Хурцгэрэл нарын хүмүүс гадаадын анчид угалз, шонхор зэрэг ан амьтныг хууль бусаар агнаж байгаа тухай мэдээлсэн. Энэ асуудалд БОАЖ-ын сайд Д.Оюунхорол өөрийн байр сууриа илэрхийллээ.

 

-Шонхорын хууль бус наймааны зөвшөөрөлд таныг буруутай гэж үзэж буйгаа Мэргэжлийн анчдын холбооны тэргүүн Д.Хурцгэрэл хэлсэн.

-Би тэр хэвлэлийн хурлыг сүүлд үзсэн. Өнөөдөр Д.Оюунхорол сайд нэг ширхэг ч шонхор шувууг дур зоргоороо гаргаагүй. Надад тийм эрх ч байхгүй. Энэ асуудлаар манай яам хууль хяналтын байгууллагад хандана.

 

-Засгийн газраас нууц тогтоол гаргасан. Тогтоолын дагуу энэ жил хэдэн шонхор бэлгэдлийн журмаар хил давуулсныг мэдэж болох уу?

-Энэ удаад манай яам, Засгийн газраас өөрийн биеэр ирж айлчлах Шейхүүдэд соёлын зориулалтаар бэлгийн журмаар шонхор олгох нь зүйтэй юм гэж үзэж энэ шийдвэрийг анх удаа гаргасан. Төрийн өндөр дээд хэмжээний айлчлал хийж байгаа бүх хүний айлчлалын протукал нууц байдаг. Ирэх, буцах, айлчлал хийх цаг хугацаа нь хувь хүний үндэсний аюулгүй байдал талаас нь хамгаалж тухайн улс орнууд нууцын зэрэглэлтэйгээр ирүүлдэг.

 

-Шонхор шувууу аваад явдаг хүмүүсийн мэдээллийг тодорхой хугацааны дараа ил тод болгох заалт байхгүй юу?

 

-Шонхор шувуутай холбоотой хүмүүсийн материал Засгийн газрын нууцын зэрэглэлтэй байдаг. Тийм учраас энэ сэдвээр ямар ч мэдээлэл өгөх боломж байдаггүй.

 

-Энэ жил хичнээн Шейх манайд айлчилсан бэ?

 

-Энэ жилийн хувьд Монгол улсад булангийн орнуудаас дөрвөн том өндөр хэмжээний Шейх ирж айлчилсан. Өмнө нь Шейх нэртэй шувууны наймаачид шонхорыг хууль бусаар худалдах, арилжаалах, наймааны хэрэгсэл болгож ашигладаг байсан.

 

-Шонхор шувууны зөвшөөрлийг хэд орчим төгрөгөөр үнэлж, олгодог вэ?

 

-Тэр хүмүүс нэг шувууны төлөө сум, орон нутгийн төсөвт тэмдэгтийн хураамж болон шувууны тусгай зөвшөөрлийг авахад зориулаад 10 орчим сая төгрөгийг төлж байгаа юм. Нийтдээ гурав орчим тэрбум төгрөг улсын төсөвт ордог.

 

-Тэгэхээр жилд 300 гаруй шонхор шувууг бэлгэдлийн журмаар гаргадаг гэж ойлгож болох уу?

 

-Ерөнхийдөө энэ жил 200 гаруй шонхор барих зөвшөөрөл гаргаж өгсөн. Өмнө нь 300-400 гээд хоёр удаа гаргаж өгч байсан тохиолдол бий. Өмнө нь бүр ч замбараагүй олгож байсан тохиолдол байдаг.

 

-Шейхүүд манай улсад зочлох нь эдийн засгийн хувьд үр өгөөжтэй гэж та хэлсэн?

 

-Монгол улсад нэг Шейх ирэхдээ багадаа 2-3 боинг онгоц хөлөглөж ирнэ. Ирэхдээ багадаа 50, дээд тал нь 150 хүн дагуулж ирдэг. Энэ хүмүүсийн айлчлалаас монгол улсад орж байгаа төсвийн орлого нь үйлчилгээний хураамж, буудал дээр бойнг онгоцоо зогсооход төлдөг хураамжийн төлбөр гээд нэлээд хэдэн тэрбум төгрөг ордог юм байна. Ирээд Шангри-Ла зочид буудалд байрлана. Улмаар тус буудал долоо, найм, есдүгээр сард үндсэндээ битүү захиалгатай байсан. Бид энэ жилийн сүүлийн гурван сарын орлогын хэмжээг тооцоолж бодуулсан. Ингэхэд ойролцоогоор 15 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт Монгол улсын эдийн засагт орсон байгаа юм. Нөгөө талд нь энэ хүмүүс монгол улсад ирэхдээ их хэмжээний буцалтгүй тусламж үзүүлдэг. Сүүлийн арав гаруй жилд булангийн орнууд Монгол улсад 83 орчим сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлсэн байдаг.

 

-Энэ жил манайд ямар тусламж үзүүлэв?

 

-Улаанбаатар хотод түлэнхийн төвийг барьж чадахгүй байна гэж бид маш их ярьдаг. Түлэнхийн төвийг барих 7 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг Куветын Шейх Насар гэгч хүн шийдвэрлэж өгсөн байгаа. Мөн Хэнтий аймгийн нисэх онгоцны буудлыг барих 12 сая долларын буцалтгүй тусламжийг шийдвэрлэсэн. Энэ мэтчилэн санхүү, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж өгсөн байгаа юм.

 

-Тэгэхээр Шейхүүд манай улсад айлчлах, шонхор шувууг бэлгэдлийн журмаар хил давуулах нь зүйтэй гэж үзэж байна уу?

 

-Монгол улсад орж ирэх гадаадын хөрөнгө оруулалт тэг болсон. 2016 оны долдугаар сарын байдлаар хасах 4 их наяд төгрөгийн дүнтэй гарсан байгаа. Ийм байтал бид гадаадаас орж ирэх хөрөнгө оруулалтаас зайлсхийдэг. Хятад гээд хөөгөөд гаргадаг эсвэл гадныхан орж ирж байна шүү гэж үргээдэг. Ийм байдлаас болж монголчуудад итгэх гадныхны итгэл их суларч байгаа. Гэтэл жилдээ 160, зарим газар дөрвөн мянган шонхор тогонд цохиулж үхэж байна. Үүний ихэнхи нь залуу шонхор байгааг эрдэмтэн судлаачид хэлдэг. Гэтэл хамгаалах чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа ТББ цөөн байна.

 

-Д.Хурцгэрэл таван угалз хууль бусаар агнасан гэдэг зүйлийг хэлсэн. Ер нь ан агнуурт яамны зүгээс ямар хяналт тавьдаг вэ?

 

-Хууль бус ан агнуур хийж байна гэсэн мэдээлэл манай яаманд ирээгүй. Хэрэв тийм асуудал байгаа бол Д.Хурцгэрэл гуай хууль хяналтын байгууллагад тухайн хүмүүсийн нэрийг өгөөд шалгуулах хэрэгтэй. Манай яамны зүгээс хэзээ ч хууль бус зөвшөөрөл олгохгүй.

 

Г.Тэгшсүрэн 

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Энэ нөхөр улс орон ард түмэнд тустай ямар ажил хийв.Өөрийгөө өрөөлийн нүдээр харах чадвар байна уу хө
2018-04-06
o xoplol:
zuw
2016-10-12
60 terbym MAN:
200 daxin xaraal tanai ger buld ochog!
2016-10-12
Мэдээ:
Бэлэгдэлээр гэсэн үндэслэлээр мөнгө санал болгосон хүнд шонхор зарж болно гэсэн хуулийн заалт байгаа бол сайдын зөв. Харин зарсан, идсэнээ цайруулж эх орон ард түмний нэр бариад хууль бус бэлэгдэл-бэлэглэл хийсэн бол энэ сайд буруутай. Аль ч утгаараа Монголын төрийн сайд шонхор зараад сууж байна гэдэг бизнестэй хутгалдсан олигтой зүйл биш. үе үеийн байгаль орчны сайд нар ТЗ тараасан нэртэй кассчид
2016-10-12
Хорол:
Яана даа мөнч их нүгэлтэй хүн юм даа чи
2016-10-12
ГЭНЭН ХҮНИЙ ЯРИА ЮУ ГЭНЭН ХҮМҮҮСТ ЗОРИУЛСАН ЯРИА :
БЭЛЭГ АВААД БЭЛГЭДЭЛ ӨГЧИХСӨН ҮҮ ТЭРНИЙ ОРОНД ИЛ ТОДООР ЗАРЧИХГҮЙДЭЭ НЭЭРЭЭ ТЭГВЭЛ ЧАМД АШИГГҮЙ УЛСАД АШИГТАЙ БОЛЧИХДОГ БИЛҮҮ ТЭГВЭЛ УУЧЛААРАЙ ТАЛХНААС ЧИНЬ ХОРООХ ГЭСЭНГҮЙ
2016-10-12
Зочин:
ийм хулгайчуудыг цаазаар авдаг хуультай баймаар
2016-10-12
o xoplol:
zuw
Зочин:
үнэхээр сэтгэл хангалуун байна нүгэл нүдээрээ гардаг юм
2016-10-12
Зочин:
үүний төлөө үхэн хатан хэдэнч удаа энэ яамны сайд болж байгааг ард түмэн харж байна , ханасан байдалтай царай тийм биз
2016-10-12
Зочин:
үүний төлөө үхэн хатан хэдэнч удаа энэ яамны сайд болж байгааг ард түмэн харж байна , ханасан байдалтай царай тийм биз
2016-10-12
gana:
darvaisan avgai huviasa ugch bga yum shig ulsiin umchtei adilhan shu de zygeer belegledeg yasan mal ve? orond ni undur huutei zeel avna iim teneg humuusiig songoj de
2016-10-11
sdfasdf:
60 terbumyg bosgohod huvi nemree oruulsan yum chin sharhaa nuhuh heregtei biz de
2016-10-11
Зочин:
цусаараа тангараглаад байсан авгай үнэнд гүйцэгдлээ
2016-10-11
Зочин:
zah zeel ehelj baihad hyjaa nar baahan an amitan baigaliin bayalagiig n ystgasan odoo arabyyd zalgah n lede hoich vedee yu vzvvleh shaarnyyd ve
2016-10-11
Зочин:
zah zeel ehelj baihad hyjaa nar baahan an amitan baigaliin bayalagiig n ystgasan odoo arabyyd zalgah n lede hoich vedee yu vzvvleh shaarnyyd ve
2016-10-11
Зочин:
mongolchuudaas kazahuud hamgiin muu humuus baina lee harad baihad
2016-10-11
Зочин:
arabuud terroro os oor yu hiideg bilee. mongoliin toloo ted nar yu ch hiihgui muslim yum chin
2016-10-11
Зочин:
200 gedeg chin aimaar tom too baina shdee . shonhor mongol aimgiin beleg temdeg gadaadinhand ogson ene muu urvagchiig albal taarna
2016-10-11
Зочин:
БЭЛЭГДЭЛЭЭР 200 ШОНХОР ӨГЧИХӨЖ БАЙГААМ БИЗ ДЭЭ
2016-10-11
Зочин:
4 шейх ирлээ гэхэд бэлгэдэл юм бол 1-ийг эгвэл нийт 4 л болно биз дээ. Шейх гэж худлаа хэлээд ээрээ зардаг авгай юм байна л даа. Шейх байсан ч яахаараа хээр нисч яваа шонхор эгдэг юм. Зураг, урлагийн бvтээл гээд Монгол vндэсний vйлдвэрлэлийн бvтээл эгч болноо доо. Заавал ховордо устаж vгvй болж байгаа ан амьтан олноор нь хядуулах шаардлагагvй. Энэ чинь тэрийн эсрэг гэмт хэрэг!!!
2016-10-11
Зочин:
Бэлгэдлийн журам гэж хаацайлаад 200 шонхор зараад vнийг нь буюу 6 тэрбум тэгрэг ээрээ ачээ Оюунхорол авгай. 200 гээд 2000-ийг гаргасан бол 60 тэрбум тэгрэг. Энэ авгай сайд болоод 3 сар болоогvй байхад 60 тэрбум тэгрэг цохичихдог юм байна. Бурхан тэнгэр шийтгэх эдэр ирэх буйзаа. Яагаад эх нутагтаа байгаа шонхрыг зараад байгаа юм. Зэрлэг амьтны эзэн гэж яагаад ээрийгээ сэтгээд бохир vйлдэл хийгээд байнаа Оюунхоролоо? Хятадад байсан бол цаазлуулах ял авахаар авилгалын vйлдэл хийснээ ээрээ зарлаж. АТГ энэ авгайг шалгаж хариуцлага тооцож чадах болов уу?
2016-10-11
Unshigch:
үе үеийн сайд нарын сайхан яриа эх оронч инээмсэглэлийн цаана мянга мянган ховор ан амьтад маань үхмэл байдлаар хил давдаг нь гэм биш зан болсон ш дээ. Өнөөдөр сайд дарга нар юу ч гэж ярьж хуурч болно гагцхүү цаана нь бодит байдал ямар байгааг хэн хэзээ нягталж шалгаж үнэнийг өгүүлж байгаа билээ. Арабуудын зугаа болсон хөөрхий зээр гөрөөс, бусад амьтдыг хэн өмөөрөх юм бэ? Нэг өдөр биднийг ингээд төхөөричж магадгүй л харагдаад байгаа шүү. Нэг их худлаа дүр эсгэхгүй арай газар дээрээ буумар аядаж бодлого, үйл ажиллагаагаа явуулах хэрэгтэй дээ. Өөрөө очиж үзээгүй байж цаасан, утсан, е-мэйлэн,амаар хэлсэн мэдээллээр ажлаа явуулдагаа зогсоож хяналтын бодит механизмтай болох шаардалагатай. Тэрнээс билэгдлийн ч гэнээ бэлгийн ч гэнэ үү юу ч гэж хэлсэн таны эрх шүү дээ Сайдаа.
2016-10-11
Mgl:
Arabuudaas 70-80 han saya dollar avch tuundee bayarlaj huurch baidag yadartsan uls bid bishee saidaa, arabuudtai en zeregtsehgui bayan bas ih tuuhtei uls shuudee, bayalgaa l ashiglaj chadahgui baigaa bolohoos..
2016-10-11
Зочин:
ene awgay yostoy alji ugluu , ulsyn umchiig belgedliin jurmaar ugdug erkh chamd khen ugsun yum be? ter laluud chini em argali buudsan baisan ,
2016-10-11
Зочин:
ene awgay yostoy alji ugluu , ulsyn umchiig belgedliin jurmaar ugdug erkh chamd khen ugsun yum be? ter laluud chini em argali buudsan baisan ,
2016-10-11
Zochin:
Манай монголчууд үнэхээр сонин үнэнчээр ажил албаа хийж байгаа нэгнээ худлаа шүүмжилдэг ,үнэхээр идсэн уусан хүмүүсийг дэмждэг .үхэр монголчууд гэж яг шүү
2016-10-11
иргэн:
хууль бус ан энэ байна гээд ан хийгээд хоолойгий нь хэрчсэн аргал угалзуудыг телевизээр гаргасан шүү дээ. Дэргэд нь арабууд буугаа бариад суусан байсан. үнэнчээр шударгаар нийтэд зарласны төлөө Хурцгэрэл гуайг шүүхэд өгч дарах юм болов уу даа. эд нар бид засагт байгаа шүү. чадна шүү гэдгээ хэлж байгаа юм байх даа.
2016-10-11
irgen:
tom tenegteerei saidaaa belgedliin genuu naad chine asar ih mongo bas bidniii omch
2016-10-11
Зочин:
Uuriinh ni ch ium shig .Yamiig hyviin kompani gej oilgoson baina.
2016-10-11
Зочин:
Yahaaraa ylsiin hurungiig belegleed baidag ium be. Bolij yz.
2016-10-11
dulam:
iim l humuus ,yrij baigaa n hurtel oligtai hun huurchih ug helj chadahgui yumdaa, yaj uls oron hugjih ve!?
2016-10-11
Зочин:
Муу тэнэг минь 200 гэдэг чинь их тоо шүү
2016-10-11
!!!:
Hooy Oyumhorloo Em Ugalz buudaad baigaag ni er oilgohgui b na, Zowshoorol olgowol Er ugalzad l baidag yum sh dee! Chi bitgii meden budilaad bai !!!
2016-10-11
Зочин:
үе үеийн сайд нарын сайхан яриа эх оронч инээмсэглэлийн цаана мянга мянган ховор ан амьтад маань үхмэл байдлаар хил давдаг нь гэм биш зан болсон ш дээ. Өнөөдөр сайд дарга нар юу ч гэж ярьж хуурч болно гагцхүү цаана нь бодит байдал ямар байгааг хэн хэзээ нягталж шалгаж үнэнийг өгүүлж байгаа билээ. Арабуудын зугаа болсон хөөрхий зээр гөрөөс, бусад амьтдыг хэн өмөөрөх юм бэ? Нэг өдөр биднийг ингээд төхөөричж магадгүй л харагдаад байгаа шүү. Нэг их худлаа дүр эсгэхгүй арай газар дээрээ буумар аядаж бодлого, үйл ажиллагаагаа явуулах хэрэгтэй дээ. Өөрөө очиж үзээгүй байж цаасан, утсан, е-мэйлэн,амаар хэлсэн мэдээллээр ажлаа явуулдагаа зогсоож хяналтын бодит механизмтай болох шаардалагатай. Тэрнээс билэгдлийн ч гэнээ бэлгийн ч гэнэ үү юу ч гэж хэлсэн таны эрх шүү дээ Сайдаа.
2016-10-11
Irgen:
Eee medehgui, belegdeliin juramaaar geheeree 200 r ni ogch baih estoi um uu? Hachin sonin ih beleg ve, arabuudiin giiiguulj baigaa um bhgui e, huviin ashig honjoo zugaa tsengee l hoodog baih, terbumaar ni dollar salgaj chadahgui bol tedend uilchileh hereg algadoo, ugalz agnasan zuragiig harahaar mongol hunii zevuu hureed bainaa
2016-10-11