Жазз дуучин Кэнни Вашингтон Монголд тоглоно
2016-10-11

“ЖаззЛаб” агентлагаас санаачлан “Ulaanbaatar International Jazz series 2016-2017” цуврал арга хэмжээг зохион байгуулж байна. Үүний хүрээнд дэлхийн таван орны жазз хөгжимчин манай улсад тоглолтоо хийхээр болжээ.

 

Тодруулбал, АНУ-ын жазз дуучин Кэнни Вашингтон, дуучин, төгөлдөр хуурч Чампион Фалтон, Испани улсын шилдэг хөгжимчин Игнаси Терраза, Францын алдарт аман хуурч Лаурент Маур, саксафон хөгжимчин, Жэсси Дэвис нар Монголд хүрэлцэн ирж, тоглолтоо толилуулах байна.

 

Эхлээд АНУ-ын жазз дуучин Кэнни Вашингтон "The Voice of Jazz" тоглолтоо хийх юм байна. Тэрбээр энэ сарын 18-нд Улаанбаатар хотноо ирэх аж. Түүний тоглолтод Шотландын төгөлдөр хуурч Паул Кэрби, Герман улсын конторбасс хөгжимчин Мартин Зэнкер, БНСУ-ын бөмбөрчин Мин Чан Ким оролцож, уран бүтээлээ толилуулах юм байна.

 

"The Voice of Jazz"  тоглолт энэ сарын 20-21-нд УДБЭТ-т болно.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин