Нийтийн тээврийн хоёр чиглэлд өөрчлөлт орууллаа
2016-10-11

Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, зорчих эрэлтэд хийсэн судалгааны дүнд үндэслэн, дараах 2 чиглэлд өөрчлөлт оруулан, үйлчилгээг 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс эхлүүлэхээр төлөвлөжээ.

 

Тодруулбал, Ч:23 буюу “Чингэлтэй-Зүрх уул-МУБИС-Цэцэг төв”, Ч:8 буюу “Зайсан-Цэцэг төв-Хайлааст” чиглэлийн замналд өөрчлөлт оруулсан байна.  Иймд дээрх чиглэлээр үйлчлүүлдэг иргэд та бүхэн зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү гэж Нийслэлийн тээврийн газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин