УИХ-ын дарга захирамж гаргалаа
2016-10-11

 

УИХ дахь МАН болон АН-ын бүлгийн 2016 оны аравдугаар сарын 7-ны өдөр гаргасан хүсэлтийн дагуу Монгол Улсын 2017 оны төсвийн төслийг иргэдэд тайлбарлан таниулах, төсөлтэй холбоотой санал хүсэлтийг сонсох зорилгоор УИХ-ын намрын ээлжит чуулганыг 2016 оны 10 дугаар сарын 11-18-ны өдрүүдэд түр завсарлуулах захирамжид УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр гарын үсэг зурлаа.

 

Чуулган 10 дугаар сарын 20-ны өдрөөс тогтсон хуваарь, горимын дагуу үргэлжилнэ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

Shuud.mn
Сонин хачин
монголын заяа:
Энхболд, Жунай тэргүүтэнгүүдийг Монголын төрөөс зайлуулаагүй цагт энгийн иргэдэд шударгаар мэдлэг, боловсролоо үнэлүүлэн, хэвийн сайхан амьдрах ямар ч боломжгүй. Мөн тэдний арга барилыг залгамжлагчдыг таслан зогсоох, сэтгэхүйг нь анхаарах шаардлагатай. Эс бөгөөс эгэл ардууд боолын амьдралаар амьдарсаар дуусах зураг харагдаад удаж байна. Яана даа
2016-10-11