Одоогоор ямар ч асуудал шийдэгдээгүй байна
2016-10-11

 

 

Сангийн сайд Б.Чойжилсүрэнгээс цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.

 

-Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар экспортын зээлийн хэлэлцээр байгуулах асуудлыг хэлэлцэх юм байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?

 

-Экспортын зээл гэж өмнөх Засгийн газрын үед хэрэгжүүлээд эхэлчихсэн 80 гаруй төсөл байгаа. Үүний нэг хэсэг болох жижиг экспортын зээлийг дэмжих тухай жижиг хэлэлцээр Засгийн газрын хуралдаанд орно.

 

-Засгийн газрын өргөн барьсан өнгөрсөн оны төсвийн төслийг хэлэлцэх явцад зардал нэмэх асуудлууд нэлээн орж ирж байсан. Ингэснээр төсвийн алдагдал улам нэмэгдэх үү?

 

-УИХ-аас зардал нэмэгдэх саналууд орж ирж байгаа байх. Хэрвээ зарим нэг талдаа зардал нэмбэл зөрүүлээд нөгөө талдаа зардлаа хасах байх. Би УИХ-ын хийх ажлыг урьдчилаад хэлэх боломжгүй.

 

-БНХАУ-аас хоёр, гурван төрлийн зээл авна гэсэн мэдээлэл гараад байна. Тухайлбал, дөрвөн тэрбум ам.долларын зээл авч ипотекийн зээлийг санхүүжүүлнэ гэж байна. Энэ ажил ямар шатандаа явж байна вэ?

 

-Эцсийн шийдвэр гараагүй байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд Хямралыг даван туулах төлөвлөгөөг хэлэлцүүлж, зөвлөмж гарсны дараа энэ талаарх мэдээллийг олон нийтэд өгнө. Одоогоор ямар ч асуудал шийдэгдээгүй байгаа учраас урьдчилж ярих боломжгүй байна.

 

-Ипотекийн зээлийг үргэлжлүүлэхэд санхүүжилтийг хаанаах олох вэ?

 

-Засгийн газар ипотекийн зээлийг үргэлжлүүлэх шийдвэр гаргасан. Монголбанк үүнийг баталгаажуулаад ипотекийн зээлийг үргэлжлүүлнэ гэсэн шийдвэр гаргасан. Санхүүжилтийг он дуустал Монголбанк хариуцаад явж байгаа. Оны дараа Засгийн газар, Монголбанк хамтраад дараагийн санхүүжилтийн эх үүсвэрийг олгох шаардлага байгаа.

 

-Ипотекийн зээлд зориулаад юанийн своп хийх гэж байгаа гэсэн үнэн үү?

 

-Юанийн своп хийж байгаа. Яг ипотекийн зээлд зориулж юанийн своп хийнэ гэж байхгүй.

 

-Монголбанк эх үүсвэр олохын тулд дахин мөнгө хэвлэнэ гэсэн мэдээлэл байна. Энэ талаар?

 

-Би Монголбанкны өмнөөс мэдээлэл өгөх боломжгүй. Өмнө нь гаргачихсан ипотекийн зээлүүдийн эргэн төлөлт байгаа. Мөнгө хэвлэхгүйгээр үүгээрээ тодорхой хэмжээнд санхүүжүүлэх боломж байгаа.

 

-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдах ажиллагааг шалгах ажлын хэсгийг та ахалсан. Ажлын хэсгийн дүгнэлтийн талаар танилцуулж болох уу?

 

-Би Олон улсын валютын сангийн уулзалтад оролцохоор явсан учраас Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт өнгөрсөн аравдугаар сарын 5-нд ажлын хэсгийг дүгнэлтийг Засгийн газрын хуралдаанд оруулсан.

 

-“Эрдэнэт”-ийн ТУЗ-ийн даргыг цөөнхөөс биш олонхиос томилдог байхаар өөрчлөлт оруулсан гэж ойлгож болох уу?

 

-Тийм ээ, ТУЗ-ийн даргыг олонхиос томилдог байхаар өөрчилсөн.

 

-Гадны банк оруулж ирэх нь үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө гэж үзэж байгаа. Та ямар байр  суурьтай байна вэ?

 

-Одоохондоо энэ талаар Засгийн газрын байр суурь бүрэн гараагүй байна.

 

-Та саяхан “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах санал тавихаар Монголбанкны Ерөнхийлөгчийн хамтаар АНУ-ыг зориод ирсэн. Ямар шийд гарсан бол?

 

-Монгол Улс Олон улсын валютын сан/ОУВС/-тай хөтөлбөр хэрэгжүүлэх талаар урьдчилсан хэлэлцээр явуулж байгаа. Аравдугаар сарын 20-доор ОУВС-ийн ажлын хэсэг Монголд ирж ажиллана. Сангийн яам, Монголбанк, холбогдох бусад санхүүгийн байгууллага дээр ирж ажиллаад түүний дараа дүгнэлтээ танилцуулах байх. Үүний дараа л шийдвэр тодорхой болно.

 

-ОУВС-аас ямар нөхцөл тавьж байна вэ?

 

-Засгийн газар ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдана гэсэн эцсийн шийдвэр гаргаагүй байна. Хэлэлцээр явж байгаа. Техникийн баг ирээд үнэлгээ өгнө. Түүний дараа ямар нөхцөлтэй, хэдийд яаж авах талаар тодорхой болно. Одоо  хэлэх эрт байна.

 

-Аль шалгуурт нь Монгол Улс хамрагдах боломжтой вэ?

 

-Эхлээд ОУВС-д саналаа тавьсан. Тэдний зүгээс Монгол олон төсөвтэй байсан, ажлын хэсэг эхлээд ажиллаг, түүний дараа дүгнэлтээ гаргая гэсэн байр суурьтай байгаа.

 

-Төсвийн алдагдлыг тодорхой хувьд барих  шаардлага тавьж байгаа юу?

 

-Ийм хэмжээнд очоогүй байна. Хөтөлбөр хэрэгжих юм бол тодорхой шаардлага тавигдана.

 

-Хэрвээ ОУВС манайд “Стэнд бай” хөтөлбөр хэрэгжүүлэхгүй гэвэл хаанаас ямар эх үүсвэрээс мөнгө босгох вэ?

 

-Энэ талаар холбогдох хэлэлцээрүүд явж байна. Эцсийн шийдвэр гаргаагүй. Эдийн засгийн хямралыг даван туулах төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар оруулаад эцэслэн баталсан. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулаад түүний дараа УИХ-д оруулна.

 

-Бондыг бонд гаргаж төлөхөөс аргагүй гэсэн. Энэ байр суурь хэвээрээ юу?

 

-Дахиж бондыг бонд гаргаж санхүүжүүлэхээс өөр шууд гаргаад өгөх хэмжээний эх үүсвэр байхгүй.

 

-Санхүүгийн өөр эх үүсвэр олох талаар ярилцсан байна уу?

 

-Холбогдох санхүүгийн байгууллагууд, гадаад улс орнуудтай ярилцаж байна. Арилжааны нөхцөлтэй зээлүүд Монгол Улсыг өрийн дарамтад оруулж байгаа учраас магадгүй хөгжлийн зээлүүдийг бусад эх үүсвэрээс хайхаас аргагүй болж байгаа.

 

-Ерөнхий сайд Япон улсыг зорино. Зээлийн асуудал яригдах уу?

 

-Японтой олон талын асуудлаар хэлэлцээр хийнэ. Ерөнхий сайд өөрөө мэдээлэл хийсэн нь дээр байх. Мэдээж хамтарсан төслүүдийг хэрэгжүүлье, санхүүгийн хүндрэлтэй үед Монгол Улсад хөнгөлөлттэй зээл олгооч гэдэг асуудал яригдах байх.

 

-УИХ-ын түр завсарлагааны хугацаанд 2017 оны төсвийн төслийн талаар иргэдийн саналыг авна гэж байсан. Нэгдүгээр хэлэлцүүлэг нь хийгдээд байгаа 2017 оны төсвийн төсөл иргэдэд таалагдахгүй бол буцаана гэсэн үг үү?

 

-Энэ бол УИХ-ын бүрэн эрхийн асуудал.

 

-Ирэх онд том төслүүдээ хөдөлгөнө гэж байсан. Хэзээнээс хөдөлгөж эхлэх бол?

 

-Том төслүүдээ хөдөлгөхөөс өөр аргагүй. Тухайлбал, 2017 оны төсвийн төсөлд Тавантолгой, Гацуурт  төслийг хөдөлгөж, Оюутолгой төслийг эрчимжүүлнэ гэж тусгасан. Манай  орны улирлын онцлогоос шалтгаалж ажил өрнөдөг. Өвлийн улиралд бэлтгэл ажил хийгдэнэ. Хавраас ажлаа эхлүүлнэ.

 

-“Оюутолгой”-н гэрээнд өөрчлөлт оруулж, татваруудаа өөрсдөдөө төвлөрүүлвэл зээл авахгүйгээр эдийн засгийн хүндрэлээс гарч чадна гэж зарим улстөрч ярьж байсан. Татваруудыг дотооддоо авах боломжтой вэ?

 

-“Оюутолгой”-н 2009 оны гэрээ сайн болж чадаагүй нь үнэн. Олон нийт шүүмжилдэг.  Гэхдээ тухайн үеийн Засгийн газрын байгуулсан гэрээнд залгамж чанараараа өөрчлөлт оруулах талаар хүндрэл бэрхшээл үүснэ. 

 

-“Оюутолгой”-н хоёр дахь бүтээн байгуулалтаар хичнээн хэмжээний хөрөнгө оруулалт татах бол?

 

-Нийтдээ 6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирнэ гэж тооцож байгаа. 2017 оноос эхний хөрөнгө оруулалт буюу жилдээ дунджаар 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэх байх.

 

-“Тавантолгой”-д гадаадын хөрөнгө оруулагчдыг оруулж ирэх үү?

 

-Дотоод, гадаадын консорциумаа байгуулна. Гадаад зах зээлд борлуулах чадвартай, сүлжээтэй консорциумыг оруулж ирнэ.

 

-Сонгон шалгаруулалт хэзээ явагдах бол?

 

-ТӨХ дээр энэ асуудал яригдана.

 

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
David White:
Сайн уу, Хэрэв та ямар ч зорилгоор таны бизнес, эсвэл санхүүжүүлэх яаралтай зээл хэрэгтэй юу? Бид баталгаажуулсан байна зээлийн зээлдүүлэгч тусгай зөвшөөрлийн боломжийн хүүтэй арилжааны аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид, хувь хүмүүсийн олон улсын зээл санал болгож байна .Бид. Энэ нь, та бид таны хүсэлтийг хүлээн авч болох тун удахгүй таны зээл боловсруулах болно, муу зээлийн түүхтэй ч зээл богино эсвэл урт хугацааны байж болох юм. Бид бие даасан санхүүгийн байгууллага байдаг, бидэнд өнөөдөр И-мэйл холбоо oceanlenders05gmail.com
2016-10-17
David White:
Сайн уу, Хэрэв та ямар ч зорилгоор таны бизнес, эсвэл санхүүжүүлэх яаралтай зээл хэрэгтэй юу? Бид баталгаажуулсан байна зээлийн зээлдүүлэгч тусгай зөвшөөрлийн боломжийн хүүтэй арилжааны аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид, хувь хүмүүсийн олон улсын зээл санал болгож байна .Бид. Энэ нь, та бид таны хүсэлтийг хүлээн авч болох тун удахгүй таны зээл боловсруулах болно, муу зээлийн түүхтэй ч зээл богино эсвэл урт хугацааны байж болох юм. Бид бие даасан санхүүгийн байгууллага байдаг, бидэнд өнөөдөр И-мэйл холбоо oceanlenders05gmail.com
2016-10-17
David White:
Сайн уу, Хэрэв та ямар ч зорилгоор таны бизнес, эсвэл санхүүжүүлэх яаралтай зээл хэрэгтэй юу? Бид баталгаажуулсан байна зээлийн зээлдүүлэгч тусгай зөвшөөрлийн боломжийн хүүтэй арилжааны аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид, хувь хүмүүсийн олон улсын зээл санал болгож байна .Бид. Энэ нь, та бид таны хүсэлтийг хүлээн авч болох тун удахгүй таны зээл боловсруулах болно, муу зээлийн түүхтэй ч зээл богино эсвэл урт хугацааны байж болох юм. Бид бие даасан санхүүгийн байгууллага байдаг, бидэнд өнөөдөр И-мэйл холбоо oceanlenders05gmail.com
2016-10-17
Зочин:
KHARAKHAAS DURGUY KHURDEG PIZKA DA
2016-10-12
Зочин:
кккк..... Королияа...
2016-10-12
bbbb:
bi er n ooroo ch oilgohgvi bn geed helchiheech
2016-10-12
зочин:
хувийн сонирхол, шунал нь улсаа гэх сэтгэлийн мэлмийг хааж улс, баялагаа хэрхэн эзэн болсон ард түмнээс нь нууж яаж тоншихоос өөр бүх мэдрэлээ алдсан нам, гишүүн хоёр шүү үүнийг монгол хүн бүхэн санагтүн
2016-10-12
zochin:
jiriin ard tumen ta nar shig idehgui bhor naad tesev.g chin elheen asuudalgui barihiin bna .... ovoo hatuu gazar unah baih daa ta nar ...
2016-10-12
zochin:
ene neher.s setguulch nar survaljlaga avah shaardlaga bna uu ....
2016-10-12
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. ЗОРИЛГО нь ТЭР. АН-ыхан СӨНӨӨНӨ. Ард түмэн ЯДУУРНА. Үр дүн нь ИЛ. АН хувааж идэж уухыг хийнэ. Сурсан чанар нь ЭНЭ. МАН-хан бүтээнэ.Угаас чадал чадвар нь ТЭР. Өглөө бүр санаж бай.
2016-10-11
Зочин:
Ямар сулхан сайд вэ
2016-10-11
Зочин:
Энэ нэг дүнзэн дөрвөдийг зайлуулаач
2016-10-11
Зочин:
Neg negen luge buhaad baih yuma ter mongol bank chn ipotekiin talaar gants vg helehgui bn ta yu heleh be
2016-10-11
зочин:
Усан тэнэг
2016-10-11