НҮБ-ын байранд Монголын үзэсгэлэн нээгдлээ
2016-10-12

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газраас Монгол Улс НҮБ-д элссэний 55 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй Монголын орчин үеийн дүрслэх урлагийн үзэсгэлэн НҮБ-ын Төв байранд нээгдлээ.

 

 

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд үзэсгэлэнг нээж үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ 1961 оны 10 дугаар сарын 27-нд Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсон нь Монголчуудын хувьд түүхэн үйл явдал байсныг онцлоод НҮБ-ын бүхий үйл хэрэгт идэвхтэй оролцож ирснийг тэмдэглэв.

 

Тус үзэсгэлэнд монгол туургатны орчин үеийн уран бүтээлчдийн төлөөлөл болсон Монгол Улсаас уран барималч Ж.Цолмонхүү, БНХАУ-ын ӨМӨЗО-ноос каллиграфч н.Чулуунбаатар болон АНУ дахь монгол туургатныг төлөөлж уран зураач Т.Чулуунбаатар нарын бүтээлүүдийг олны хүртээл болгохоор дэлгэжээ. 

 

Үзэсгэлэн энэарын 21-ний өдөр хүртэл үргэлжилнэ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
uur hiih um bhgui ene baahan gadaad bgaa yamdiig haagaad gants neg gadad hund hariutsuulah umsan, hamaagui ilyy yr dun garnada
2016-10-12