Нийслэл нэг тэрбум төгрөгийн санхүүжилт гаргана
2016-10-12

Нийслэлийн Засаг дарга С.Батболд, ХСҮТ-ийн ерөнхий захирал Л.Төмөрбаатар нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Нийслэлийн иргэдийн элэгний хатуурал, хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар санамж бичиг байгуулав. Санамж бичгийн хүрээнд нийслэлээс нэг тэрбум төгрөгийн  өртөг бүхий элэг шилжүүлэн суулгахад шаардлагатай тоног төхөөрөмжийг ХСҮТ-д хүлээлгэн өгөх аж. 

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Эрүүл мэндийн тухай хуулинд бүх шатны Засаг дарга харьяа нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллагад нэмэлт санхүүжилт олгох эрхтэй гэсэн заалт бий. Уг заалтын дагуу тоног төхөөрөмжийн санхүүжилтийг олгож байна. 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин