Ахмадууд ҮХЦ-д хандлаа

УИХ дахь АН-ын бүлгээс Засгийн газрын 100 хоногийг талаар мэдээлэл хийлээ. Өнгөрсөн хугацаанд мэргэжлийн Засгийн газар гадаадад их, дээд сургуульд сурах оюутны сургалтын тэтгэлгийг, “Сайн хашаа” хөтөлбөр, гэр хорооллын дахин төлөвлөлтийг зогсоож, Хамтын тэтгэврийнт хуулийг буцаан татаж, “11-11” төсвийг татан буулгасныг хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.
Хамтын тэтгэврийн тухай хуулийг хэрэгжээгүй байхад нь буцаан татсан асуудлаар ахмадууд ҮХЦ-д хандах болсноо мэдэгдэв. Хэвлэлийн хуралд оролцсон иргэн Г.Аким “Хамтын тэтгэврийн тухай хууль баталсан нь олон хүнд тустай, амьдралд хэрэгтэй хууль болсон. Гэтэл шинэ Засгийн газар байгуулагдаад өмнөх парламентын баталсан сайн хуулийг цуцаллаа. Түүнийхээ оронд “Насны хишиг” өгөхөөр болж байгаа юм байна. Ахмадууд бид залуу насандаа улс эх орныхоо төлөө хийж, бүтээж, түүнээсээ татвар төлдөг байсан. Гэтэл ихэнх нь тэтгэврийн насанд хүрч чадалгүй эс бол цөөн хэдэн жил тэтгэвэр аваад хорвоогийн мөнх бусыг үзүүлдэг. Хамтын тэтгэврийн тухай хуулиар тэтгэврээ авч чадахгүй хүмүүс ар, гэр, хань ижилдээ өвлүүлэн үлдээх боломжтой байсан. Гэтэл энэ хуулийг хүчингүй болгож байгаа нь Үндсэн хуулийн гурван заалтыг зөрчиж байна гэж үзсэн. Тодруулбал, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 16 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 19 дүгээр зүлийн 19.1-ийг зөрчсөн учраас Үндсэн хуулийн Цэцэд хандсан.. Тэтгэвэр бол бидний насан туршдаа хуримтлуулсан хувийн өмч. Энэ өмч хөрөнгийг өвлүүлэх эхний алхам нь Хамтын тэтгэврийн тухай хууль байсан ” хэмээн мэдээлсэн юм.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ