Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбат хоёрын хэн нь сайн ажилласан вэ
2016-10-12

УИХ дахь АН-ын бүлгээс Ч.Сайханбилэгийн Шийдлийн Засгийн газар, Ж.Эрдэнэбатын Мэргэжлийн Засгийн газар 100 хоногт хэрхэн ажилласныг харьцуулан гаргажээ. Уг харьцуулалтад өмнөх Засгийн газрын эхлүүлсэн, хэрэгжүүлсэн цөөнгүй ажлыг энэ Засгийн газар зогсоож, хойшлуулсан тухай дурджээ.

 

 

Мэргэжлийн ба Шинэчлэлийн Засгийн газруудын үйл ажиллагаан 100 хоногийн харьцуулсан тойм

 

Мэргэжлийн Засгийн газар 100 хоногт

/Монгол Ардын Нам - 2016 он/

Шинэчлэлийн Засгийн газар 100 хоногт

/Ардчилсан нам - 2012 он/

Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Мэргэжлийн Засгийн газар 2016 оны долдугаар сарын 30-ны өдөр бүрдсэн.

Монгол Улсын 27 дахь Ерөнхий Сайд Н.Алтанхуягийн Шинэчлэлийн Засгийн газар 2012 оны наймдугаар сарын 20-ны өдөр бүрдсэн.

2016.08.22 Гадаадад их дээд сургуульд сурах оюутны сургалтын тэтгэлгийг зогсоолоо. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагсдын тэтгэлгийг зогсоов. "Сайн оюутан" хариуцлага бий болгох хөтөлбөрийг зогсоосон.

2012.10.02 Гадаадад сурах оюутны тэтгэлгийг нээлттэй явуулдаг болов.

2016.08.22 "Сайн хашаа" хөтөлбөр, гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг зогсоосон.

2012.11.04 Хямд нүүрс худалдаалдаг "Нүүрс" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэв. 1 тонн нь 200,000 төгрөгийн үнэтэй нүүрсийг иргэдэд 80,000 төгрөгөөр хүргэдэг болсон.

2016.08.22 "Сайн малчин" хөтөллбөрийг зогсоож, малын хөлийн албан татварыг шинээр буй болгохыг мэдээлэв.

2013.01.12 Малчдын хоршоог хөгжүүлэх талаар зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг батлав.

2016.09.01 Засгийн газар бүрдээд 31 хоногийн дараа ах дүү, хамаатан садан, ураг төрлөө төрийн өндөр албан тушаалд томилж эхэлсэн. Одоо ч үргэлжилж байна.

2012.08.26 Засгийн газар бүрдээд зургаа дахь хоног дээрээ гаргасан шийдвэр нь Төрийн ордныг иргэдэд нээлттэй болгов.

2016.09.01 Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг зогсоов.

2012.09.11 "Шинэчилж шийдье 222" төрийн ажилд иргэдийн оролцоо, хяналтыг сайжруулсан.

2016.09.07 Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болгов.

2012.09.21 Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл санаачилсан.

2016.09.12 "11-11" төвийг татан буулгалаа.

2012.10.12 Засгийн газар нүд чихээ нээж, иргэдээс мэдээлэл авах, санал гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг эргээд мэдэгдэх "11-11" төв ажиллаж эхэлсэн.

2016.09.20 Төрийн албан хаагчдыг хоморголон халж эхлэв.

- МАН-ын Засгийн газрын найман гишүүн "давхар дээлтэй" ажиллаж байна.

- Дэд сайдын албан тушаалыг бий болгов.

- Цалингийн татварыг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа.

- Эмч, багш нарын 36 сарын тэтгэмжийг бууруулав.

2012.09.03 Нийтийн алба 08:00 цагаас ажиллаж эхлэдэг болов.

2016.09.22 Архи, тамхины онцгой албан татварыг 20 хувиар нэмэгдүүлэх санал өргөн барив.

2012.09.19 Хүүхдэд архи, тамхи худалдаж, үйлчилбэл тусгай зөвшөөрлийг нь цуцлах шийдвэр гаргалаа.

2016.09.22 Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтийг бууруулав.

2012.11.17 Засгийн газраас 2015 он гэхэд 21 аймгийн төвийг хатуу хучилттай авто замаар холбох шийдвэр гаргасан.

2016.09.26 Хүүхэд бүрт олгодог хүүхдийн мөнгийг ялгавартай өгөхөөр болов. Хүүхэд хамгаалын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулав.

2012.10.22 Халамж хүүхэд рүү чиглэж орон даяар хүүхдийн мөнгө олгож эхлэв.

2016.09.29 Эрүүгийн хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулав.

- Зөрчлийн тухай хуулийг буцаасан.

2012.11.13 Хууль зүйн шинэчлэл эрчимжив.

2016.09.29 Шинэ төрлийн татварууд бий болгохоо мэдэгдэж, 2017 оноос хэрэгжүүлэхээр ярьж түр хойшлуулсан.

/- Орон сууцны шинэ татвар бий болгоно

- Суудлын автомашины татвар нэмэгдэнэ

- Цалингийн татвар төлнө

-ХАОАТ-ыг нэмнэ

- Ашигт малтмалын татварыг өсгөнө

- Аж ахуй нэгж орлогын албан татварыг нэмэгдүүлнэ гэв/.

 

2012.11.03 "Үйлдвэржилтийн шинэ эрин үе" зарласныг дэмжих тухай Засгийн газрын тогтоолыг батлав. /Шинэ төрлийн үйлдвэрүүдийг хөгжүүлж иргэдэд ажлын байр бий болгохыг уг тогтоолд чухалчлав/.

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Сайханбилэг маш муу АН- онц муу Ардын засаг цэвэрлгээ хийгээд ажилдаа орох байхаа Төрийн мөнгө идэж уусан хүмүүсийг шоронд хийгээд яах вэ? ар гэрийх нь хөөрхий - хөрөнгийг нь хураа хөрөнгөө хураалгахгүй хураалгах хөрөнгө байхгүй гэвэл 20- жилээр ялал ЭНЭ ЗӨВ БИЗ ДЭЭ
2016-10-13
Зочин:
АН сүйрүүлэхийг нь сүйрүүлж МАН засварлахыг нь засварладаг. АН-Феодал шиг МАН ажилчин анги шиг яасан ч нийгэм вэ дээ?
2016-10-13
Наад хүн чинь өөр ажилтай:
Энэ хоёрыг харьцуулах утгаггүй.Хоюулаа Эрдэнэтийн луйврыг хийсэн багийн улсууд.Хоюулаа энэ асуудлыг ерөнхий сайдын түвшинд шийдэж өгөх үүрэгтэй томилогдсон улсууд. Сайханбилэг үүргээ биелүүлээд бонусаа аваад яваад өгсөн.Одоо энэ хүн үүргээ биелүүлэх гээд дүлэгнэж яваа.Тиймэс энэ хүнээс ерөнхий сайд үнэнээсээ хийх ёстой ажлыг шаардах утгаггүй.Энэ хүн үүргээ биелүүлээд явсаны дараа ирэх ерөнхий сайд л улс орноо өөд нь татах барих юм бодох байх даа.
2016-10-13
Зочин:
Энэ хоёрыг харьцуулах утгаггүй.Хоюулаа Эрдэнэтийн луйврыг хийсэн багийн улсууд.Хоюулаа энэ асуудлыг ерөнхий сайдын түвшинд шийдэж өгөх үүрэгтэй томилогдсон улсууд. Сайханбилэг үүргээ биелүүлээд бонусаа аваад яваад өгсөн.Одоо энэ хүн үүргээ биелүүлэх гээд дүлэгнэж яваа.Тиймэс энэ хүнээс ерөнхий сайд үнэнээсээ хийх ёстой ажлыг шаардах утгаггүй.Энэ хүн үүргээ биелүүлээд явсаны дараа ирэх ерөнхий сайд л улс орноо өөд нь татах барих юм бодох байх даа.
2016-10-13
muusain uher mongoluud:
KKKKK ULS TUR YAHVEE ENE SETGEGDEL BICHSEN HUMUUSIIG HARHAD MONGOL HUNII OYUNII CHADAMJ UNDSEERE ASAR IH DOOSHILJ SOLONGOSIIN SUUJUUND BALAIRSAN ARDUUDTAI OIROLTSOO BOLSON BI HARAGDAJ BNDAA
2016-10-13
Soongo:
Одоо энэ тухай асуугаад яахав дээ, ямар байрыг нь сольж чадах биш, яг үнэндээ бол Сайханбилэг бол одоогийн ерөнхий сайдын дэргэд туршлагатай, олон жил улс төрөөр явсан хүн, одоогийн ерөнхий сайдад маш их туршлага дутна, ажлыг нь дүгнэх болоогүй байна, 100 хоногт бол энэ хүн дөнгөж л зүгширч эхлэнэ, цаг хугацаа харуулна, гайгүй ч байж мэднэ, дүгнэх эрт байна, зүгээр л ажлыг нь хийлгэ
2016-10-13
Зочин:
Iq muutai saihanbileg yu hiij bgaagaa,mongoliig yamar ih urund oruulj bgaaga medehgui l taarsan bolgonoo awna gedeg erh huuhed shg munguur tuilj etsest ni urtei uttei zasgiin gazar bolgoj orhison.yund ni ene 2g haritsuuldag ym.1ni ur hoichoo urtei blgahgui gd ymaa gamnaj bga hun nuguuduh ni tsasan ohin shg salaagaara mungu tsatssan ur tawisan 2 l hun bn
2016-10-12
Зочин:
2 утсан күкэлтэй нэг нэгнээсээ ялгараад байх юу байна аа. Хоёулаа л МАНАН-н гэмт бүлэглэлийн гар хөлүүд ийм этгээдүүд нэг нэгнээсээ дээрдэх юмгүй бүгд л улс орноо өрөнд оруулж харийнханы мэдэлд өгөх даалгавартай юм биш үү.
2016-10-12
Ард хүн:
Ямартай ч нас намбатай үр хүүхэд ач гучтай хүмүүс ирээдүйг хэдэн жилийн цаадахыг л харж байгаа байх.бид ч залхуу хэн одоо мөнгө төгрөг тэтгэмж тэтгэлэг өгөх бол гээд ангайгаад суугаад хүн шүүмжилж байхаар өөрөө өөрсдөө би юу хийж чадхав гэж бодоцгоодог болоосой.
2016-10-12
Ард хүн:
Ядаргаатай юм сайн хүн болох гэж ард түмнийг хуурч тэтгэмж өгч байснаас,эхлээд өр ширээ дарж үр хойчдоо өвлөх газар шороогий нь бүрэн бүтэн авч үлдсэн нь дээр тэр тэтгэмж мөнгө төгрөгтэй төгрөггүй болцгорж л таараа.ирээдүйн бяцхан үрсдээ гишгэх газар шороог нь бүрэн бүтэн хадгалж өргүй байвал бид хоолгүй хоносон ч яадаг юм ер нь.
2016-10-12
Зочин:
Altanhuyagiin zasgiin gazriin ued uls maani mongotei baij. AN hamag mongoo ureed duusgachihsan ued MAN zasgaa absan ni haragdaj baina.
2016-10-12
irgen:
Zagiin gazriig ogzruulya…!!!
2016-10-12
Зочин:
МАН юу ч гэж амлаж, бусдад тохож чаддагаа харууллаа.Төр засгийг будилаантуулж-самар ч хов хутган Хурал хойшлуулч залуусын дундхэрүүл хутган овжноор ашгилаж чадсан ч өөрсдийн нүхэнд- дэгээнд арггүй унав.Туйлдуулаад Сэхээнд оруулаад амийг нь аврах биш Алах бололтой.өрийн босгыг нэмэхгүй гээд яаж тэлчигнэж ҮАБ сүйрлээ гэж байснаа өөрсдөө 88 болгодог гэнээ?? за за бөөлжис хүрч бна...
2016-10-12
Зочин:
Эхний баганных бодит байдалд тулгуурласан, хоосон лоозонгоос бултсан, маш сайн, ирээдүйтэй, гэхдээ хуучин засгийн баасыг арилгасан, хүнд, бэрхшээлтэй, мөнгөгүй, харин 2 дахь баганных хуурсан, лоозогносон, худлаа уриалсан, мөнгийг халхалсан маш муу үр дагавартай, монголыг өрөнд баригдуулсан 100 хоног байжээ.
2016-10-12
oo:
ENE 2 bol hoeulaa utsan kukla Saikhanbileg Elbegiin J.Erdenebat Miyegiin .Mongol ulsiin tuuhend baigaagui 2 muu erunhii saiduud
2016-10-12
Зочин:
Яажч бодсон Сайханбилэгийн засгийн газар эрчимтэй,бүтээлч байсандаа,юум түүхэнд хар цагаанаар үлдэх биз.
2016-10-12
bold:
balantsagaaraa sain ajillasan bhav de baahan ur shir dooshoo unah buh ehlehiig tavisan 2012 ond
2016-10-12
Зочин:
ALTANKHUYAG BOL MASH SAYN AJILLASAN SHUU DEE. AN -YN KHAMGIIN TOM ALDAA BOL TUUNIIG OGTSRUULSAN YAWDAL
2016-10-12