Баллуурдсан 100 хоног
2016-10-13

“Үнэмлэхүй 65”-ийн бүлэгт нам даруулсан сөрөг хүчин АН өнгөрсөн хугацаанд үүсээд байгаа асуудалд тэр бүр дуугараад байсангүй. Бүлгийн хуралдаанаараа хэлэлцсэн асуудлаа ч хэвлэлд мэдээлэхээс зарим үед цааргалж ирсэн сөрөг хүчин Засгийн газрын 100 хоногийн ажлыг дүгнэж, чангахан дуугарлаа.

 

“Эрх баригч МАН-ын Засгийн газар өмнөх парламентын үед эсэргүүцэж байсан, сонгуулиар иргэдэд амлаж байснаасаа эсрэг шийдвэрүүдийг удаа дараа гаргаж байна. Эрх барьсан өдрөөсөө төрийн албанд халаа, сэлгээ өрнүүлэн “төрлийн” томилгоо хийж олон мянган мэргэшсэн төрийн албан хаагчийг хоморголон халсан шийдвэрүүд нь төрийн албыг наймааны хэрэгсэл болголоо. Түүнчлэн Олон улсын валютын сангийн “Стэнд бай” хөтөлбөрт л хамрагдахгүй бол болохгүй байгаагаа ярьж, гадаадын банкуудыг Монголд оруулж ирж, эдийн засгаа сэргээх бодлого баримталж буйгаа хямрал гэдэг үгээр тайлбарлан төсөв хүнд байна гэсэн атлаа дэд сайд ба түүний ажлын алба нэртэй туслах, жолооч нарыг дахин бий болгож, найман гишүүн “давхар дээлтэй” ажиллаж байна” хэмээн сөрөг хүчин АН-ын бүлэг дүгнэжээ.

 

Харин УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд төрийн томилгоог төрөл садны хүрээнд явууллаа гэсэн шүүмжлэлийг эсэргүүцэж, мэдэгдэл гаргаад байгаа билээ. Уг мэдэгдэлд “Сүүлийн үед Ардчилсан намын зарим гишүүн хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээ ашиглан “УИХ-ын дарга М.Энхболд ах дүү, амраг садангийн 20 хүнээ төрийн өндөр албан тушаалд томилсон” гэх ор үндэслэлгүй мэдээлэл тарааж байна. Ардчилсан намын зарим гишүүн орон нутгийн сонгууль болж буйтай холбогдуулан сонгогчдын саналыг татах зорилгоор баримт нотолгоогүй, бодит үнэнд үл нийцэх, иргэд, олон нийт, сонгогчдыг төөрөгдүүлсэн мэдээллийг зохион байгуулалттайгаар тарааж байгаад харамсаж байна. Миний зүгээс өөрийн ах, дүү, төрөл садны нэг ч хүнийг төрийн өндөр албан тушаалд томилоогүй болно” гэдгээ дурдаж, нэр хүндийг гутаасан энэ ор үндэслэлгүй гүтгэлгийг хууль, хяналтын байгууллагад хандаж шийдвэрлүүлэхээ онцолсон байна лээ.

 

Сөрөг хүчнийхэн шинэ Засгийн үйл ажиллагааг өмнөх парламентын үеийн Засгийн газрын 100 хоногтой харьцуулалт хийн дүгнээд байна. Тухайлбал, энэ Засгийн газар гадаадад их дээд сургуульд сурах оюутны сургалтын болон мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагсдын тэтгэлгийг зогсоосон. Харин 2012 оноос гадаадад сурах оюутны тэтгэлгийг нээлттэй явуулж эхэлжээ. Түүнчлэн өмнөх Засгийн газар Төрийн ордныг иргэдэд нээлттэй болгож, "Шинэчилж шийдье 222" төрийн ажилд иргэдийн оролцоо, хяналтыг сайжруулсан байна. Харин шинэ Засгийн газар өнгөрсөн хугацаанд Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг зогсоож, Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болгон, "11-11" төвийг татан буулгалаа хэмээн сөрөг хүчин шүүмжилж байна.

 

Цаашлаад хэрэгжиж эхлээгүй Хамтын тэтгэврийн хуулийг буцаан татаж, эргүүлэн өргөн барихдаа Насны хишиг хэмээн нэрийг, агуулгатай нь өөрчлөн оруулж ирж байгаа нь Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчлөө хэмээн АН-ын ахмадууд ҮХЦ-д ханджээ. Учир нь эмэгтэй 55, эрэгтэй 60 насандаа хуулийн дагуу өндөр насны тэтгэвэрт гардаг. Гэтэл эргүүлэн өргөн барьсан хуулийн төсөлд 70 наснаас дээш ахмадуудад Насны хишиг үйлчлэх заалттай байгаа юм.

 

Ер нь эрх баригчдын үйл ажиллагаанд сөрөг хүчин АН төдийгүй Ерөнхийлөгч ч шүүмжлэлтэй хандаж байгаа. Учир нь шүүхийн шинэчлэлийн хуулиудыг буцаан татаж, эргүүлэн оруулж ирсэн. Жишээлэхэд, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг дагалдсан 5 хуулийг буцаасан. Төрийн тэргүүн энэ асуудалд “Монголын Үндсэн хуулийн шинэчлэлийн дараа орох том шинэчлэл байсан. Тэгээд УИХ баталчихсан хуулийг буцаагаад явуулж байна шүү дээ. Энэ юуг харуулж байна вэ гэхээр хамгийн муу юм нь Монголын төрд залгамж чанар байхгүй шүү гэдэг зүйлийг л энэ эрх баригчид МАН тунхаглаж байгаа юм” хэмээн ширүүхэн дуугарч байсан.

 

Ийнхүү өмнөх Засгийн төдийгүй парламентаар баталсан, хэрэгжүүлсэн хууль тогтоомж, шийдвэрийг баллуурдсаныг сөрөг хүчин эсэргүүцэн шүүмжиллээ. Эдүгээ Ерөнхий сайд Япон улсад анхны айлчлалаа хийж байгаа. УИХ-ын дарга нь өнөө маргаашгүй урд хөршийг зорино. Олон нийтийн хувьд эрх баригчдаас эдийн засгийг сэргээн тогтворжуулахыг харж, хүлээсээр.

 

Ямартай ч эрх баригчид сөрөг хүчний шүүмжлэлийг эсэргүүцэн мэдэгдэл гаргахаас илүүтэй хүлээн авч, олонхийн  бүлэг дээрээ шүүн тунгаавал зүгээрсэн, уг нь.

 

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
Шудрага л байчих л даа:
Юу ч хийгээгүй АН-г хийх гээд цүтгэж байгаа МАН-тай харьцуулахаасаа Ичээсэй Ичээсэй
2016-10-14
Арай бишээ:
юуг юутай харьцуулаад байгаам бэ тэмээ ямаа гэдэг шиг АН болохоор Эдийн засгийн өсөлттэй байхад хүлээж авсан Харин МАН Уналттай байхад бүр хямарцан байхад хүлээж авлаашт Энэ тэгээд шудрага харьцуулалт уу сайн бодооч
2016-10-14
зочин:
ДҮф ерөнхий сайдтай дүнхүүрсэн хэдэн гишүүдтэй яанадаа Монгол орон минь ямар л сонголт хийгээд байдаг юм дээ хүн ард минь
2016-10-13
MAN PIZDA:
8 huviin zeelee uguuch ee. Shiidver ni garaad 3 sar bolloo.
2016-10-13
Зочин:
юу хийсэн ямар гавяьа байгуулсан гээд орилилдоод байга юм энэ АН ямар улс хүлээж аваад ямар болгоод хүлээлгэж өгсөн юм.ямар ч байсан би 2012 онд хүнээс гуйхгүй амвдарч байсан одоо
2016-10-13
Зочин:
АН хэмээх ичих нүүргүй хүмүүс ичээсэй бага ч болов хүн чанар үлдсэн бол дуугүй л байгаасай
2016-10-13
Зочин:
ЗӨВ ШҮҮ
2016-10-13
зочин:
АН болиочээ та нар ямар засаг хүлээж авлаа. МАН-д Юу хүлээлгэж өгөв жинхэнэ хамаг зүйлийг нь нураачихсан балгас шиг юуч үгүй засаг хүлээлгэж өгч байнаштээ. АН бол жинхэнэ луйварчид
2016-10-13
хүн хүн:
МАН-АНхэмээ МАНАН Монголыг ээлжлэн хамтран баллуулдаж байж хэн хэнээ муулаж булхайгаа баллуурдах гэж оролдож бас чадах юм даа ээ чааваас хулгайч нарын ядарсан арга уу
2016-10-13
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН-ыхан нураахыг нь НУРААНА.ЗОГСООНО. Үнэн ЧАНАР нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ.БАЙГУУЛНА. Угаас ЧАДВАР нь ЭНЭ. САНАГТУН
2016-10-13
Монгол хүн:
Баримттай юманд итгэж амьдарийдаа. Шинэхэн Гийшүүд Төрийн өндөрлөгүүддээ ажлын амжилт хүсэн ерөөе. Та бүхэн чаднаа.
2016-10-13
АН:
Тэнэгтээрээ Юм уншаад ойлгохгүй бол зайлаа. Манж Гамин хоёр л нэг нэгнээ муулдагуу тээ
2016-10-13
Иргэн:
Хүмүүс аягүй туйлшрах юмаа. Юм л болохоор Хятад гадаадын ирлийз хурлийз гээд л. Хийж чадаж байгаа нэгэндээ атаархахаа болимоор юм.
2016-10-13
Зочин:
юу ч ярьцгаагаад бгаамдээ Хийж чадаж байгаа нэгнээ муулдаг харин жинхэнэ Манж Гамингийн зан биздээ. Чадаж байгаа хийж чадаж байгаа нэгнээ муулдаг хүмүүс жаахан болимоор юм
2016-10-13
АН:
Тэнэгтээрээ Юм уншаад ойлгохгүй бол зайлаа. Манж Гамин хоёр л нэг нэгнээ муулдагуу тээ
Баатар:
М.Энхболд гэж хятадын хүүхэд Монголыг минь баллах нь дээ. Яана даа. Яана. Төрд гарсан энэ олон эрлийз хурлийзуудыг бүгдыг нь баларуулдах юмсан.
2016-10-13
зочин:
Гамингийн балгийг баллуурдах хэрэгтэй, тэр тусмаа ор мөргүй баллуурдах ёстой. Яаж ч бодсон монголд өшөөтэй гамингуудыг дахин толгой өндийлгөхгүй болгох нь язгуур монголчуудын язгуур эрх ашигт нийцнэ.Ан-н гамингууд үнсэн чандруу болж дөтийн замаар үтэр түргэн тонилох болтугай.
2016-10-13
tod:
mash ih ajil hiij b gagtshyy ta nar zasgiig hoosruulsan tul yum hiie ch gesen mongo alga
2016-10-13
Монгол:
Огт юм хийдэггүй хүн гэж байхгүй л дээ. Юм хийж чадахгүй бол баллуурдаж чаддаг байхгүй юу? МАН-ынхаан энэ засгийн газраас чинь ичээд байна. Энхболд өөрөө болох хэрэгтэй шүү дээ. Эхлээд муу засаг байсныг сайжруулсан ерөнхий сайд болж сонгуульд очков авах гээд байх шиг байна. Энхөолдоо чи хотод байхдаа хотын хороо болгоныг хятадын тосгон болгонтой холбох гээд байсан. Харин одоо улсыг маань ургаш нь худалдахыг бид зөвшөөрөхгүй шүү. Чи гарал үүслээрээ дамжуулж ургаш алхам хийх гэж байгааг энэ ард иргэд аль хэдийн мэдэрчихсэн хараад сууж байгаа шүү. Элбэгдорж та хоёр барагтай л байгаарай.
2016-10-13