МАН амлалтаасаа ухарч, аж ахуйн нэгжүүдийг ялгаварлав уу
2016-10-13

УИХ-ын намрын ээлжит чуулган энэ сарын 7-ны хуралдаанаараа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг  хэлэлцэхийг дэмжсэн.

 

 

Хуулийн төсөлд жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй, хүнсний үйлдвэрлэл, хувцас, нэхмэлийн үйлдвэрлэл, барилгын материал, газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжийн  орлогын албан татварыг 90 хувиар хөнгөлөхөөр тусгасан юм. Хамрах хугацааг 2017 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл байхаар заасан.

 

УИХ, Засгийн газар саяхан л найман төрлийн татварыг нэмэх төсөл оруулж ирж нийгмийг бухимдуулж байсан. Тэгвэл энэ удаа дөрвөн салбарт татвар хөнгөлөх тухай ярьж байна. Энэ өнцгөөс харвал сайн талтай. Гэхдээ сайн гэж сохроор итгэж болохгүй. Учир нь төр, засагт байгаа хүмүүс өөрсдөдөө, хувийн компанидаа зориулж хууль санаачилдаг, батлуулдаг, захиалдаг гажиг сүүлийн жилүүдэд  зуршил болчихсон. Үүнийг дараа өгүүлж,  хуулийн төсөл, УИХ-ын гишүүдийн чадварын тухай өмнө нь хэдэн зүйл хэлье. Ямартай ч энэ  УИХ шинэлгээр сэтгэж, алсын хараатай ажиллаж байна уу гэдэгт тааруухан дүн авлаа.   

 

Хуулийн төсөлд хүнсний үйлдвэрлэл, хувцас нэхмэл, барилгын материал, газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэл гэхчилэн хуучин салбараа л багтаажээ. Өөр салбар байхгүй юм шиг л сэтгэж. Үүнийгээ “...Өнгөрсөн жилүүдэд манай улсын эдийн засгийн өсөлт удааширч, ажилгүйдлийн түвшин нэмэгдэх хандлагатай байна. Иймээс бизнесийг дэмжих, ажлын байр шинээр бий болгох, хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх шаардлагатай. Монгол Улсын нийт аж ахуйн нэгжүүдийн дийлэнх хувь нь жижиг, дунд бизнес эрхлэгчид юм. Иймээс жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, тэдний татварын ачааллыг багасгаж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх, бизнесийн үйл ажиллагаагаа тэлэх боломжийг олгосноор эдийн засгийн өсөлтийг хурдасгах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой” хэмээн тайлбарлажээ. Байдаг л тайлбар. Түүнчлэн  албан татвар төлөгчийн тайлант жилийн албан татвар ногдох орлогыг тодорхойлохдоо тухайн албан татвар төлөгч болон түүнтэй харилцан хамаарал бүхий этгээдийн албан татвар ногдох орлогын нийлбэр дүнгээр тодорхойлохоор хуулийн төсөлд тусгажээ. Хуулийн төсөл батлагдсанаар жижиг, дунд бизнес эрхлэгч аж ахуйн нэгжийн татварын дарамт буурч, ажлын байр, хөдөлмөр эрхлэлт нэмэгдэх таатай нөхцөл бүрдэх болно. Үүгээр зогсохгүй шинээр бизнес эрхлэх явдлыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалт нэмж татах нөхцөл бүрдэнэ гэж Засгийн газар үзсэн байна.Ер нь бол хөгжлийг эрхэмлэж буй өнөө үед  инновацийн салбар, мэдээлэл, технологи, техникийн дэвшил хаана, юу байна гээд харж болохоор. Гэтэл хуучин арга барилаар ажиллаж байна. УИХ-ын гишүүдийн толгой ажиллахгүй байна уу, мэдлэг боловсрол нь хүрэхгүй байна уу. 

 

Нөгөө талаас хуулийн төсөлд жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй, дөрвөн салбарыг хамруулсныг өрөөсгөл гэж үзэж, өргөжүүлэх саналыг зарим гишүүн  хэлж байгаа юм билээ. Энэ үнэн. Бас УИХ-д үнэмлэхүй олонх болсон МАН-ын сонгуулийн амлалт ч байна. Сонгуулиар бид аж ахуйн нэгжүүдийг ялгаварлахгүй бүгдийг нь дэмжинэ, татвар, түрээсийг хөнгөлнө гэсэн. Тэр нь санал авах тасалбар нь болсон. Тэгвэл өнөөдөр дөрөвхөн салбарыг хамруулахаар ярьж байгаа нь ялгаварласан явдал, амлалтаасаа буцсан ухралт. Ингээд ярихаар зэрэг, дөрвөн салбар нь хязгаарлагдмал тул өргөжүүлье гэж хэлээд өөрийн компани, аж ахуйн нэгжүүдээ татварын хөнгөлөлт рүү оруулж ирэх гээд байгаа гишүүд бас байна. Тухайлбал, О.Батнасан гишүүн мод үржүүлэг, загасны аж ахуйн эрхэлдэг жижиг, дунд бизнес эрхлэгчдийг, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Ж.Ганбаатар, Ц.Гарамжав, М.Билэгт нар худалдаа, үйлчилгээний салбарыг хуулийн төсөлд нэмж тусгах нь зүйтэй гэж байгаа. 76 гишүүний  хэд нь  хувийн компанитай, тэр нь ямар салбарынх болохыг ард түмэн мэдэж байгаа шүү дээ. Ард түмний төлөө  сонгогдсоноо санаж, амлалтаа биелүүлж ажиллаасай, МАН-ынхан.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Ч.ЗОТОЛ

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
МАН-г хэлсэндээ хүрдэг гэж боддог. Та бүхнийг ирэх 4 жилд ихийг хийнэ гэдэгт итгэж байна АМЖИЛТ хүсье
2016-10-13
Болдоо:
АН угаасаа арчаагүй гарууд өөрсдөө идэхийг бодож байсанштээ
2016-10-13
Зочин:
АН-гийн чадваргүй засгийн буянаар баахан өрөнд орсон. Энэ засаг харин ч амлалтаа биелүүлнэ гэдэгт итгэлтэй байгаа. Гараад удаагүй ч хямарчихсан бараг сүйрчихсэн засгийг өдий зэрэгтэй авч явж байгаад нь иргэн хүний хувьд Дажгүй сэтгэгдэлтэй байна.
2016-10-13
сүржигнэхээ л больчихолдоо:
АН хэлсэндээ хүрсэн удаа байгаа билүү. Гарах болгондоо төрийг хямруулж явдагшт. Урд нь хэлчээд хийж чадаагүй байж одоо дуугүй л байх хэрэгтэй байхгүй юу Тэнгүүд дуугүй байхдаа л ухаантай харагддаг гэдэг дуугүйл бай Уналтанд орсон засгаа эргүүлээд хөл дээр нь зогсооно гэдэгт МАН д итгэж байна АМЖИЛТ
2016-10-13
Зочин:
Ардын нам хэлсэнээсээ буцаад эхэлсэн шүү. Иргэд ээ
2016-10-13
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН-ыхан нураахыг нь НУРААНА.ЗОГСООНО. Үнэн ЧАНАР нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ.БАЙГУУЛНА. Угаас ЧАДВАР нь ЭНЭ. САНАГТУН
2016-10-13
АН Юм хийсэн шуу..:
АН их зуйл хурдан хийсэн ... Хогжлийн банкнаас Зээл авсан Хумуус нь Зээлээ толоод Яаж Байна . Маш Олон ААН зээлээ уйлдвэрээ босгох Гээд зутгэж Байна .. Ямар ААН зээлээ толохгуй БАЙГАА юм . Санаатай Худлаа пиар хийгээд
2016-10-13
Монголчууд болж Хохь нь:
МАН Луйварчин пиздаа нарыг Сонгоод , Чойжилсурэн Нямдорж Баяртсайхан Гээд увсынхан МАЛын Хулгайч нарт Хамаг МОНГОО Дээрэмдуулнэ дээ.. Барилгын Компанууд 1 татварыг ТОЛНО. Хятадаас 4 тэрбум доллар авчирж Ипотекийн зээл Гэж Барилггаа унэтэйзарах Заваан зуйл хийж Байна. . Тэнэгтуулнэээ та нарийг
2016-10-13
Zochin:
Yalgavarlan gaduurharch ZASGIIN GAZAR baiguuljee.. UNSEN HUULI ZURCHSUN ZG-iig hurdan OGTSRUUL
2016-10-13
Зочин:
AN uls oron zasgiig orond oruulj suitgecheed yuun busdad zaah ve bolij yz ta nar
2016-10-13
zochin:
hahaha neg l ih bosoj suudag humuuus.boshod beldene ch geh.chi bitgii huur za yu.yaj uls ornii ediin zasgiig bosgohuuu ard tumnee uud n tathuu geed yadaj bhad yu ve.dee5rees n bitii batlagdaagui heregjeegui yariagui sedviig sanaanaasaa zohioj songuuliin shou hiihee bolilchuul taarna sh de
2016-10-13
Чойжилсурэнгийн пиздааааааа:
ЧОЙжИЛсурэн Луйварчин ПИЗДА Оорийн Барилгын Компануудаа татварыг хонголж1 Болгоод Ипотекийн Зээлэнд Хятадаас 4тэрбум Доллар Зээл авч Барилгаа УНЭТЭЙ Зарах Заваан юм хийж байнааа .
2016-10-13
Сонс малаа:
МАН самрах биш АН 4 жил Самарч жинхэнэ бантанг нь хутгасан Амлалт тийм хурдан биелэдэг зүйлүү? Сүхбаатарын талбайг Сүхбаатарын талбай гэхгүй юу гэх юм туйлширхаа л больчхолдоо Тэр нохойны асуудлыг чинь httpswww.facebook.comOpenUBvideosvb.15206047415676631589810654647071?type=2theater ингээд хариулт өгцийштээээ.
2016-10-13
Монгол:
Ингэж ялгаварлах нь дэндүү тэнэг хэрэг. Ийм хууль батлагдвал энд хамрагдаагүй салбарынхан босно. Өөр яах юм. Нэг нь бараг татвар төлөхгүй. Нөгөө нь төлдөг ёс хаана байна??????? Одооноос босоход бэлтгэх хэрэгтэй. дээрээс нь ийм тэнэгүүдээо улс орныг удирдуулна гэж хаашаа харсан юм байх .
2016-10-13
irgen:
zarim neg tatvariig nemeh n zuitei sh de
2016-10-13
иргэн:
Хөгийн новшнууд. Өөрсдийнхөө компаниудыг татвараас чөлөөлж ард иргэд дээр татвар нэмэхээр төлөвлөж байсан байна. улс мөнгөгүй орлогогүй гээд байгаа хирнээ өөрсдийнхөө компаниудыг татвараас чөлөөлөх ийм арчаагүй бусдыг дээрэлхэн тохуурхсан хууль байгаа юм байна даа. Бузартай амьтад юм аа бөөлжис цутгаж байна
2016-10-13
124578996:
МАН гарууд улс орныг 3 сарын дотор ёстой бантанг нь хутгаж гүйцлээ. Нөгөө том том амлаад байсан зүйлүүд нь яасан бэ. 100 хоноход хотын дарга Их эзэн Чингисийн талбайг МАН-ын анхны дарга Сүхбаатарынх гэж нэрлэнэ, бас 5 тэрбумаар нохойн чив боох л шийдвэр гаргах шив дээ
2016-10-13
Сонс малаа:
МАН самрах биш АН 4 жил Самарч жинхэнэ бантанг нь хутгасан Амлалт тийм хурдан биелэдэг зүйлүү? Сүхбаатарын талбайг Сүхбаатарын талбай гэхгүй юу гэх юм туйлширхаа л больчхолдоо Тэр нохойны асуудлыг чинь httpswww.facebook.comOpenUBvideosvb.15206047415676631589810654647071?type=2theater ингээд хариулт өгцийштээээ.
зочин:
Үндсэн хуулийн тэгш эрхтэй байх анхны зарчмыг алдагдуулсан. Ногоон гэрлийн 20 компани гэж намдаа хахууль өгсөн компаниудад хил гаалиар шалгуулалгүй юмаа зөөж байдаг дархан эрх олгож байсантай яг адил Эсэргүүцэж байна.
2016-10-13
Зочин:
АН сүйрүүлэхийг нь сүйрүүлж МАН засварлахыг нь засварладаг. АН-Феодал шиг МАН ажилчин анги шиг яасан ч нийгэм вэ дээ?
2016-10-13