Оноо нь дууссан 82 жолооч эрхээ хасуулжээ
2016-10-13

 

 

Энэ оны хоёрдугаар сарын 1-нээс жолоочийн хариуцлагын оноо тооцох журам хэрэгжиж эхэлсэн. Есдүгээр сарын байдлаар 82 жолоочийн зөрчлийн оноо дуусч, жолоодох эрхээ түтгэлзүүлсэн байна.

 

Жолоочид ихэвчлэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон оноо болон эрхээ хасуулж байгаа аж. Өнгөрсөн өдрийн байдлаар Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 78 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан  байна.

 

Оноог хасахдаа бүх хуулийн заалтаар хасахаар журамлагдаагүй. Хүний амь, эд хөрөнгөд эрсдэл учруулахуйц 19 тохиолдлыг оруулж өгсөн. Үүний 7 тохиолдолд 1 оноо хасагдана. Мөн 7 тохиолдолд 2 оноо, үлдсэн 3 тохиолдолд 3-5 оноо хасагдах юм. Харин архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьсан, урсгал сөрөх,  хурдны дээд хязгаарыг хэтрүүлсэн тохиолдолд 10 оноо шууд 0 болохоор журам батлагдсан.

 

Оноо дууссан эсэхээ  http://service.police.gov.mn/checkDriver  нэвтэрч шалгаж боломжтой.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин