М.Алтанхүү: Дутуу төрсөн хүүхэд нүдний эмгэгтэй болдог
2016-10-14

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жил бүрийн аравдугаар сарын хоёр дахь пүрэв гарагийг  Дэлхийн хараа хамгаалах өдөр болгон тэмдэглэж ирсэн. Үүнтэй холбогдуулан нүдний өвчлөлийн талаар ЭХЭМҮТ-ийн нүдний мэс заслын тасгийн зөвлөх эмч, анагаах ухааны доктор, профессор, хүний гавьяат эмч М.Алтанхүүтэй ярилцлаа.

 

 

-Сүүлийн үед нүдний хорт хавдар иргэдийн сэтгэлийг түгшээх боллоо.

 

-Нүдний хорт хавдар сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай байна. Одоогоор манай ЭХЭМҮТ-ийн нүдний тасгийн хяналтад хорт хавдартай 60-70 хүүхэд байдаг. Хамгийн урт амьдарч байгаа нь 30 орчим насны залуу байгаа. Мөн төрөөд 14 хонож байгаа ч хоёр нүдний хорт хавдраар өвдсөн хүүхэд бий. Хөлөөрөө газарт гишгэж амжаагүй байтал энэ хүнд өвчнөөр өвдөнө гэдэг хүнд. Тэгэхээр энэ өвчин нь зайлшгүй анхаарал татсан хэрэг болоод байна.

 

-Өвчлөлийн гол шалтгаан нь юу байна вэ?

 

-Олон шалтгаантай. Ерөнхийдөө удамшлын гаралтай гэж үздэг. Бид дэлхийн түвшинд хийгдэх химийн эмчилгээг хийхээр зааварчилгааг гаргаж байна. Ингэснээр хорт хавдартай нүдийг авалгүй ядаж л бага ч гэсэн хардаг эрхтэнтэй нь хэвээр үлдээхээр судалгаа хийж л байна.

 

-Танай тасагт жилдээ хичнээн хүүхэд эмчлүүлэхээр ирдэг вэ?

 

-Манай тасагт жилдээ мянга орчим хүүхэд хэвтэн эмчлүүлдэг. Амбулатортоо хоёр кабинеттай. Кабинетаар жилд 10-12 мянган хүүхэд үйлчлүүлдэг. Тэгэхэд улсын нэгдүгээр төв эмнэлэгт жилдээ 30 орчим мянган хүн зөвхөн нүдний эмгэгийн оношлогооны чиглэлээр хандсан судалгаа бий. Хандсан хүмүүсийн  хоёр мянга орчим нь мэс засал хийлгэсэн байгаа юм.

 

-Ихэвчлэн ямар төрлийн эмгэгтэй хүүхдүүд үйлчлүүлж байна?

 

-Хэвтэн эмчлүүлэгчдийн өвчлөлийг авч үзэх юм бол нэгдүгээрт хяларын мэс засал ордог. Хялар дотроо шалтгаан олон янз. Тухайлбал хугарлын гажгийн шалтгаантай бол түүнийг маш хурдан шил зүүлгэж засах хэрэгтэй. Ингэснээр хялар засрах юм. Харин төрөлхийн хяларыг бол маш эрт мэс заслын эмчилгээ хийлгэх ёстой. Ингэхдээ заавал мэргэжлийн эмчийн оношлогоо хийлгэх нь зүйтэй.

 

-Өөр ямар шалтгаанаар нүдний өвчлөл үүсч байна вэ?

 

-Сүүлийн жилүүдэд дутуу төрөлт ихсэх хандлагатай байна. Нийт төрөлтийн 7-8 хувь нь дутуу төрж байна. Дутуу төрсөн, бага жинтэй нярайн нүдний асуудлыг эрт шийдэж чадахгүй бол сохролтод хүргэх муу үр дагавар хүлээж байдаг. Манай тасаг нярайн эмгэгийг оношилдог тоног төхөөрөмжөөр хангагдсан, эмч нарыг нь ч гадаадад сургасан. Улмаар дутуу төрсөн 400 гаруй хүүхдэд үзлэг хийж, 150 гаруй хүүхдийг оношлон илрүүлсэн. Одоогоор 20 гаруй хүүхдийг байнгын хяналтад авч эмчилгээ хийж байна. Өнөөдрийн байдлаар манай тасагт 30 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа.

 

-Бага насны хүүхдийг нүдний өвчлөлөөс хэрхэн сэргийлэх вэ?

 

-Манай улсад 1927 онд нүдний бие даасан кабинетыг нээж, үзлэг оношлогоо хийдэг эмч, тоног төхөөрөмжөөр хангагдсан. Тухайн үед нүдний өвчлөл тулгамдсан асуудал байсан. Өнөөдөр ч хэвээр байна. 1987 оны үед нүдний гэмтэл нэгдүгээр байранд явж байсан. Одоо харьцангуй цөөрсөн. Шинэ технологи бий болсноор амьдралын хэв маяг өөрчлөгдсөн. Энэ хэрээр харааны эмгэгтэй холбоотой асуудал улам өргөжиж, анхаарал тавихаас аргагүй байдал үүсч байна. Сүүлийн үед компьютер дэлгэцийн хэрэглээ ихэссэн учраас компьютер, дэлгэцтэй ажилласан 50 минут тутамд нүдээ амрааж, нүдний дасгал хийж хэвшихийг эмч нар зөвлөж байна. Нүдний гэмтэл гэж бид ярьж байна. Гэмтэл бол зайлшгүй өвдөх өвчин биш. Гэмтээд байгаа нь асран хамгаалагч эцэг эхийн анхаарал бага, сургууль цэцэрлэг байгууллага хяналт сул зэргээс шалтгаалж байна. Анхааралгүй байдал, зүй бус тоглоомоос болоод хараагаа алдаж байна. Өчигдөр гэхэд нэг хүүхэд гурван см урт мод нүднийхээ ухархай руу оруулаад ирж байна. Энэ бол хайхрамжгүйн шинж. Тэгэхэр эцэг, эх болон хүүхдүүд өөрсдөө хараа хяналттай баймаар байна.

 

-Гэмтээсэн тохиолдолд хэрхэх нь зөв бэ?

 

-Нүд нь гэмтсэн хүүхдээ манайхан ГССҮТ-рүү авч яваад хугацаа алддаг. Гэтэл ЭХЭМҮТ-ийн нүдний тасагт 24 цагийн жижүүр ажиллаж байдаг. Хэрэв нүдээ гэмтээсэн тохиолдолд 24 цагийн дотор тусламж үзүүлж чадах юм бол хараагаа хамгаалж, нүдний бүтцийг хэвийн байдалд оруулж амжина. Тийм учраас эртхэн мэргэжлийн эмчид хандах нь маш чухал.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Буяндэлгэр эмч дээр очоод бүр сэтгэлээр унаад гарж ирсэн танаа хүүхэд мэдрэл муутай юу гэж хэлсэн аймаар сонин эмч
2022-12-06
zochin:
dutuu torson 400 hvvhdees 150 tvvnees 20 ni baingiin hyanaltad bdag gej ba. oilgoj unshaach ee
2016-10-18
Zochin:
Bitgii tenegt Uy medej yarij baigaa teneg avgai ve
2016-10-14
Zochin:
Bas emch nariin hariytslaggvin arai l bn aa.. Dutuu tursun hvvhdiig enkbyatort bailgahfaa nvdnii haalt hiih estoi yum bish vv... Eh nyalhasinn dytyy nyarain emch nar er haalt hiigeegvigees bolj dytyy tursun hvvhed bvr nvdnii asyydaltai gertee garch bn ene tal deer anhaaraach ee!!!!!!
2016-10-14
зочин:
арай ч дутуу төрсөн бүх хүүхэд биш ээ. манай хүүхэд дутуу төрсөн одоо нүд нь зүгээр. харин танай нүдний эмч хүүхэн адсаг шиг ааштай хүүхэн дээ. залуу хүн гэхэд яахаараа тийм ааштай байдаг юм Бурхан минь гэж. юм асуухаар барьж идчих гээд хэцүү дээ хэцүү.
2016-10-14
Зочин:
bugdch bish bailguidee burhan mine
2016-10-14
Ам:
2-3 насны хүүхэд бүр нүдний эмчид үзүүлэх ёстой. Тэр үед харааны гажгийг илрүүлэн эмчлэхгүй бол насан туршдаа сул хараатай залхуу нүдтэй үпдэнэ. Аймаар.
2016-10-14
Tsl:
Minii huvid bol utas barihaar gariin salaa bolon huruu huruu horsood baidag bolson. Bi bol dotoroo ih bodoj bgaa ch utas heregleed l bgaa. Yaj salahaa medehgui l bna.
2016-10-14
Tsl:
Uuchlaarai minii huviin bodoloor Udur shungui gar utas tablet geh metiin tsahilgaan heregs l tsusand uurchlult ugch huuhded nudnii nuluu uzuulj baih bolovuu gesen taamag tai bgaa!!!
2016-10-14