Нийслэлийн Өргөө амаржих газарт ургийн монитор бэлэглэлээ
2016-10-14

 

Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч ХААН Банкнаас ХААН Банк Сангаараа дамжуулан улс орны ирээдүй, хүн ардын амьдралд тустай олон төсөл хөтөлбөрийг санаачлан, санхүүжүүлж ажилласаар ирсэн билээ.

 

 

Энэ удаад Монгол улсын ууган төрөх эмнэлэг болох Нийслэлийн Өргөө амаржих газарт ургийн монитор бэлэглэлээ. Нийслэлийн Өргөө амаржих газарт өнгөрсөн онд 16,000 мянган эх эсэн мэнд амаржиж өрх гэрт гэрэл гэгээ, баяр баясал нэмээд байна.

 

 

Энэхүү ургийн монитор нь ургийн зүрхний цохилтыг хянаж, бүтэлтийг эрт оношлох энгийн ажиллагаатай төхөөрөмж бөгөөд уг төхөөрөмжийн тусламжтайгаар ургийн зүрхний цохилтын өөрчлөлтийг эрт илрүүлж, эмчлэх шаардлагатай тохиолдолд төрөлтийн товыг өөрчлөн эх хүүхдийн эсэн мэнд амаржих нөхцөлийг бүрдүүлдэг.  

 

 

Орчин үеийн техник технологийн эрин зуунд Монголын үрс эндэлгүй эсэн мэнд мэндэлж, өглөө бүрийг эх орон минь шинэ нялхасын дуугаар угтаж, ирээдүйн төлөө эрдэм мэдлэгээ дайчлан ажилладаг эмч мэргэжилтнүүдийн гэгээн үйлс өөдлөн батжих болтугай.

 

Монголын үр маш олон болох болтугай.

Shuud.mn
Сонин хачин