Казахстан улсаас ялтан шилжүүлж авчээ
2016-10-14

Бүгд Найрамдах Казахстан Улсад ял эдэлж байгаад үлдсэн ялаа эх орондоо эдлэх хүсэлт гаргасан Монгол Улсын иргэн Ш.Ш-ийг Монгол, Казахстаны холбогдох байгууллагууд хэлэлцэн тохиролцож, энэ сарын 10-ны өдөр шилжүүлэн авчээ.

 

Монгол Улс ялтан шилжүүлэх гэрээг есөн улстай байгуулсан.  Түүнчлэн Ялтан шилжүүлэх тухай Европын зөвлөлийн конвенцид 2015 онд нэгдэн орсноор Европын Холбооны гишүүн 27 улс болон гишүүн бус 19 улстай ялтан шилжүүлэх эрх зүйн орчин бүрдсэн байдаг.

Shuud.mn
Сонин хачин