Богд уулын 3,6 км явган аяллын тохижуулсан замыг нээв
2016-10-15

 

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 377 жилийн ойг угтан нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар хамтран Богд хан уулын “Зайсан-Баруун ширээт” чиглэлийн 3,6 км явган аяллын замд иж бүрэн тохижилт хийж өнөөдөр нээлтээ хийлээ.

 

Нээлтийн ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх болон бусад албаны хүмүүс оролцлоо. Нээлтийн үеэр нийслэлийн Засаг дарга С.Батболд “Улаанбаатар хот өдрөөс өдөрт хүн ам нь нэмэгдэж байгаа том хот болж байгаагийн хувьд хот орчмын аялал зугаалгын бүсийг зайлшгүй бий болгох хэрэгтэй. Мөн цаашдаа Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамтай хамтарч Богд хан ууланд аялал жуулчлалын том маршрут бий болгоно. Шаардлагатай гэж үзвэл зарим газруудыг чөлөөлж стандартад нийцсэн зочид буудал, явган болон авто машины зам, зогсоол зэргийг шийдэх хэрэгтэй. Энэ ажлын эхлэл болгож явган аяллын замыг тохижуулан, стандартын маршруттай болголоо. Үүнээс гадна Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй хайрхан болон Туул, Сэлбэ, Дунд голуудын эрэг дагуу аялал жуулчлалын бүс, явган аяллын замуудыг бий болгоно. Үүнийг төсвийн хөрөнгөөр бус хувийн хэвшлийнхэнтэй хамтран хийхээр төлөвлөж байна” гэлээ.


Тус тохижилт нь олон улсын стандартын дагуу хийгдсэн явган аяллын анхны зам бөгөөд иргэдийг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бүрдүүлж байгаа юм. Тохижилтын хүрээнд явган аялагчдад зориулсан сандал, ширээ, сүүдрэвч, хашлага, гүүр, мэдээллийн самбар болон Богд хан ууланд амьдардаг ан амьтдын танилцуулга, тайлбарыг байршуулсан байна. Тус тохижилтын ажлын ашиглалтыг Богд хан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа хариуцан ажиллана гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
ugaasaa buruuuuu:
odooo . jalga am iig ni deeremdej duusaad .. udahgvi . bvvr bogd uuland . tohijuulj bgaa neriin door . deeremdej . restoran .. baar . neeh ni l dee . lalaruud
2016-10-17
Худлаа юуч Байхгуй. Жорлон Байхгуй:
Сонгуулийн монохромно Худлаа шоу . Жорлон Байхгуй Хумуус боовоо гаргаад л . Хуухнууд босгоод гаргаад л море харж Байна .. Ямар тохижилт Байхгуй .. Ухэр монголыг ДААПААЛЖ ажил хийсэн Гээд Ганц огуулбэр бичээд болоо ккк
2016-10-16
hahahah:
Biye zasakh gazar baina uu Baikhgui bol ayaliin zam bish
2016-10-16
Зочин:
ene durakyg kharakhaar uwduud , sonsokhoor chikh dungeneed baikh yum
2016-10-16
Зочин:
хн хэдэнсандал нэг самбар хийчээд бөөн хар реклам
2016-10-16
Зочин:
Халааснаасаа гараа аваачаа.байнга ийм байх юм.юугаа байнга барьдаг юм
2016-10-15
Зочин:
За тууз л хайчлаагүй бол дүүрч
2016-10-15
Show:
Niislellin umnuh udirdlaga hiisen ajil. Su Batboldod padlii ch bhgui.
2016-10-15
Зочин:
ЗУРАГ ДЭЭР ХАМГААЛАГЧ НАРЫНХ НЬ НЭГ ХЭСЭГҮҮД ҮҮ?
2016-10-15