ХЗХ-дын чанаргүй зээл 77.5 хувиар өсчээ
2016-10-17

Монгол Улсад 277 хадгаламж зээлийн хороо үйл ажиллагаа явуулдаг аж. Тэдний 65 хувь нь Улаанбаатарт, 35 хувь нь орон нутагт ажилладаг гэдгийг Санхүүгийн зохицуулах хорооны тайланд дурдсан байна. 

 

Энэ оны хоёрдугаар улирлын байдлаар хадгаламж зээлийн хоршоодын зээл 81.1 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 14.6 хувиар өссөн үзүүлэлт юм. Зээлийн хэмжээний энэхүү өсөлт хадгаламж зээлийн хоршооны тоо өмнөх оны мөн үеэс 35-аар нэмэгдсэнтэй холбоотой аж. 

 

Эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулан хадгаламж зээлийн хоршооны хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ 4.1 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оноос 73.2 хувиар өсчээ. Мөн чанаргүй зээл 77.5 хувиар өссөн байна.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
зочин:
90-ээд оноос зарим өнөөдрийн УИХ,ЗГ,төрийн өндөр албан тушаалтнуудын арын хаалганыхан ихэнх зээлийг ХЗХ,ББСБ ..д олгоод, тэд нь үйлдвэрлэл эрхлэх гэсэн залуусаа, үр хүүхдээ тэжээх гэсэн өрхийнхөнд өндөр хүүгээр шулж байсныг энэ НАМ-ууд мэдэх л ёстой?Инэг улсдаа үйлдвэрлэл эрхэлдэггүй, тэдэнд зээл олгод улс хаана ч байхгүй?Зөвхөн залхуу ,хуулиаас айдаг НАМ-уудад л байдаг биздээ?Та нар тэгээд өөрчлөлт хийгээч..эсвэл өөрсдийнхөнөө сүйдлэх гээд бна уу?БОДУУШТАЙ Л ЗҮЙЛ байх шүү??
2016-10-17
Зочин:
Mungu huulegch ene baliar bohir businessiig tsegtselmeer yum. Olon hunii ami amidraliig uguiruj bga hamgiin bohir business
2016-10-17