Аргагүйн эрхэнд харлалаа даа
2016-10-17

 

Солонгосын Засгийн газар өршөөлийн сар зарлаад л, түүнийгээ сунгаад л байгаа юм. Харин миний Монголын ид насны залуус энэ орныг зорин онгоц дүүрэн Инчон дээр буусаар. Зарим нь азаар буцсаар байгаа.

 

Бодит дүр зургаар бол ах дүүгээрээ нийлж таван саяыг босгох аян шахуу зүйл өрнөчихөөд байгаа. Визэнд орох барьцааны мөнгөө цуглуулж байгаа хэрэг. Аялахаар бус ажиллахаар явж байгаа залуус, бүсгүйчүүд хүнд хэцүү 90 хоногийн “алуурт” баяр хөөртэй үдүүлж байгаа энэ дүр зураг нэг талдаа хөөрхийлөлтэй. Энэ төрийн олиггүй царайг харуулна.

 

Сая гаруй хүнийг ажлын байраар хангаж чадахгүй, тэтгэлгээр угжиж саналыг нь худалдаж авсаар 20 жил хулхидсан намууд ээлжит хошгируулалтаа хийж иргэдийн хурлын сонгуулиа явуулах гэж байна. Харин гурван сонгогч бүрийн нэг нь гадаад гарах эрмэлзэлтэй визний мөрөөдөлтэй байгааг тэд мэдэрч байгаа болов уу.

 

Хэл мэдэхгүй, аялалын визтэй гэж нээнтэглүүлж хамгийн бага цалингаар боолын ажлыг 90 хоног нухаж байгаа залуус харихын түүс болдогч явдаггүй. 10 сар ажиллаад авдаггүй мөнгөө нэг сар ажиллаад авахын сайхныг мэдэрдэг. Үр хүүхэд хань бүлдээ яаравч ахиад мөнгөгүй царай алдаж суухын бараан зургаа төсөөлөөд аргагүйн эрхэнд харладаг. Өөрийгөө хугацаагүй цөллөгт барьж өгч буй хэрэг. Ингэж зүтгэсэн иргэдээ харж үзэх нэрээр том төсөвтэй агентлаг байгуулж садан төрөл амрагуудаа ажлын байртай болгож гаршсан улстөрчид бий.

 

Зөгийн үүр гэж залуусаа эх орондоо даллах нэрээр  дэлхийгээр тойрон аялал хийдэг жижиг агентлаг шахуу юм байгуулж байлаа. Үрсэн мөнгө нь 3 тэрбумаар яригдана. 400 залуусыг ажлын байраар хангачих бага шиг үйлдвэр босгочих мөнгө. Гэнэн зарим нь Жанцанноров гуайн өөрийн биеэр тоглосон  нутгийн аялгуунд уярч байгаагаа хаяад эх орондоо ирсэн. Ажлын байрны санал, амьдрах боломж амлаад байсан өнөөх төрийн элч нар сонгуульдаад тарсан. Сар гиюүрч архинд орох шахсан залуу дахиж “шаг”-ийн виз гаргуулаад буцсан.

 

Солонгос, Японд айлчлаад ирэх болгондоо цагаачлал, визний тал дээр ахиц гаргалаа гэж сайрхдаг Гадаад яам, үүний цаана байгаа төрийн бодлогыг үнэхээр гайхаж байна. Эх орноосоо залуусаа гаргахыг дэмжиж үүнийгээ сонгуулийн оноо болгох гээд байгаа энэ царайг нь харахад миний залууст эх орондоо элэг бүтэн байх боломж улам багассаар.

 

Монгол Улсын хилээр энэ оны зургаадугаар сард нэг сая 40 мянга иргэн давхардсан тоогоор хилийн дээс алхжээ. Харин долоодугаар сард нэг сая 227 мянга хүрсэн бол наймдугаар сард нэг сая 461 мянга болж өссөн гэж Гадаадын иргэн харьяатын газраас мэдээлсэн байна. Үнэхээр мөнгөгүй хөдөлж чадахгүй хүүхэд хөгшид, хулхи боловсролд эцэг эхийнхээ мөнгийг шавхаж суугаа хэдэн оюутан л нийслэлд үлджээ гэмээр. Аргагүйн эрхэнд харлаж буй залуус, аргагүйн эрхэнд гэх цагаатгалаар хамтран амьдрагч болцгоож буй “сүүлрэлт”-ийг аль аль талдаа зөвшөөрөн суух болжээ. Өнөөх амьдралын утга учир, хүний үнэт зүйл гэр бүл гэдэг сарын саяхан вонд дарлуулж байхгүй болж байна.

 

Халамж, цалин тавих, хулхи амлалтаа хаах мөнгө олохоор Ази тивээр бадар барьж яваа эрх баригчдаа хүлээх залуус бараг алга. Зөрөөд алга болж өгөхөөр яарцгаан таван саяын эрэлд ХЗХ-нд дугаарлаж байна. Зээл тэтгэлэг биш ажлын байр үйлдвэр барьдаг хийж бутээхийн эрчмээр давалгайлдаг төр, тийм хөтөлбөртэй нам сонгуульд ялдаг байгаасай.

 

Аргагүйн эрхэнд харласан залуус, аав ээжүүд, ард нь үлдсэн үр хүүхдийн өмнө манай том амладаг бэртэгчин улстөрчид уучлал эрэх ёстой юм. Яг чөлөөтийн хэдэн дарга нар Япон маягаар бөхийдөг шиг.

 

Пүрэвжавын Баярхүү  / тоймч /

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Tomchuud n hariltsan zorchih erhtei bolloo gej irdg ch zubhun uursduduu l zoriulj visanii asudlaa yrij irdeg sh dee. Ard irgediig bodson yum bhgui ee bi ch ylgaagui ee irgenshilee solij amidarmaar bnoo. Yagd geech jiriin irgeded l huuli uilchildeg uls turchidud bol buun buunuur n ofshirlood ch hynaj shalgadad gazar bhgui iim ylgabartai niigemiin zoliosond hedii jil amidrah be.
2016-11-25
Зочин:
Vnen shv
2016-10-28
Зочин:
I
2016-10-24
zochin:
Uls turchidiig huigaar n tsewrleh heregtei
2016-10-22
zochin:
ene hulhi amladag namuud bga tsagt mongol uls ornii tulam otnii hool nolood duusah ne de yana da harsaar baigaa zaluus bidnii buruu daitmaar yum bishuu
2016-10-20
ajilchin:
Boolin hodolmor gej yag yamar ajilig heleed bnaa hvnii hiij bgaa ajilig l hiij bgaa biz dee har ajil gehiin tsagaan bas ajil bnuu vgvi yu kkkkk
2016-10-19
Nasa:
Ene bol ard tumnee huchguiduulj bga zoriudiin bodlogo......
2016-10-19
Yg unen:
Zaluus n gadagsh garsan hoiguur n buhel buten aimgaa baritsaa nereer hudaldchla da erh medelt darga nar.....
2016-10-19
Зочин:
Тэмцдэггүй улс мөхдөг Урсдаггүй ус ширгэдэг гэдэг бус уу төрийн ордонд байгаа хүмүүсээс нинжин сэтгэл хайр энэрэл гуйгаад нэмэр байн уу тэцэх хэрэгтэй цэвэрлэгээ хэрэгтэй бусуу
2016-10-19
otgoo:
dain l heregtei buh avilgaar bayjsan uls turch nertei luivarchdiig huuli ni darj chadahgui bol huvisgalaar alj bolno. bostsgooe
2016-10-18
Зочин:
Монгол улсад МОНГОЛЫН бус СОЛОНГОС, ХЯТАДЫН терийн бодлого явагдаж байгаа учраас МОНГОЛЫН залуучуудыг гадаадад аваачиж хуч хелсийг нь шавхан, эруул мэндийг нь доройтуулан улмаар YХYYЛЭХ бодлого явагдаад байгаа юм шиг бодогдох боллоо!? Монголд ажлын байр бий болгохгуйгээс л монголчууд гадаадынхны зарц,шмвэгчин болж гуйцлээ!!!
2016-10-18
Солонгосоос:
Манайд цэргийн эргэлт хийгээд бүгдийг нь цэврэлчихмээр санагдхын даанч цэргийнхэн ч гэж цэргийнхэн
2016-10-18
ДАЙН:
дайтаж байж цэврэлдэг юм
2016-10-18
Зочин:
Монгол улсад МОНГОЛЫН бус СОЛОНГОС, ХЯТАДЫН терийн бодлого явагдаж байгаа учраас МОНГОЛЫН залуучуудыг гадаадад аваачиж хуч хелсийг нь шавхан, эруул мэндийг нь доройтуулан улмаар YХYYЛЭХ бодлого явагдаад байгаа юм шиг бодогдох боллоо!? Монголд ажлын байр бий болгохгуйгээс л монголчууд гадаадынхны зарц,шмвэгчин болж гуйцлээ!!!
2016-10-18
Зочин:
Монгол улсад МОНГОЛЫН бус СОЛОНГОС, ХЯТАДЫН терийн бодлого явагдаж байгаа учраас МОНГОЛЫН залуучуудыг гадаадад аваачиж хуч хелсийг нь шавхан, эруул мэндийг нь доройтуулан улмаар YХYYЛЭХ бодлого явагдаад байгаа юм шиг бодогдох боллоо!? Монголд ажлын байр бий болгохгуйгээс л монголчууд гадаадынхны зарц,шмвэгчин болж гуйцлээ!!!
2016-10-18
Irgen:
Maaash zov niitlel, hamgiin sain hamgiiin saihanuud ni garsaaar l bna,mash haramsaltai, zaluusaa medleg mergejiltei bolgoj ,uildver zavod barij baiguulj ,bolomjiin tsalintai ajiliin bairaar hangah moriin hotolbortei uls toriin huchin ch alga, barag l zailuulahiin tuuus bolson geltei, ene niitlel harinch oroitoj garlaa. Mongoloosoo zugtahiin tuus bolson zaluus olon bolsoor l bna MAN haaan !!!!!
2016-10-18
Зочин:
Яг үнэн. Ийм эмгэнэлт дүр төрхийг бий болгосон төр үнэхээр ичгүүртэй. Үнэндээ би ч гэсэн цагаачлаад үр хүүхэд минь өлсөж цангахгүй сэтгэл өюамар сурч боловсроод ажлын байртай золгочих тийм улс орныг зоримоор байна. Монгол гэж худлаа цээжээ дэлдэн эх оронч царайлж арчаагүй амьдрахаас залхаж байна. Нэг л амьдрал нас шүү дээ. Үр хүүхдийнхээ төлөө юу ч хийхээс буцахгүй. Боломж олддог л юм бол иргэний харьяаллаа солиод гарах л болно.
2016-10-18
Зочин:
Хайран сайхан ид хөдөлмөрлөх улс орондоо сурсан мэдсэнээ зориулах насны эрэгтэй голдуу залуучууд явж бгаа нь арчаагүй төртэйн гай. Хэдхэн хүнийг ажлын байр амьдралын баталгаатай аз жаргалаар дүүрэн амьдруулах сонирхол тэдэнд алга яагаад ард түмэн ядуу бол тэдэнд ашигтай болохоор... Хүний нутгийн боол болж амьдрах сонирхол тэдэнд байхгүй аргагүйн эрхэнд л тэнд ажиллаж бдаг шдээ бүтэн 10,12 цаг ажиллаж байж хэдэн төгрөгтэй болдог юм шүү дээ. Гадаадад явж ядарч байж мөнгө хураадаг. Монгол төртэй юм бол эдгээр хүмүүсээ хайрлах ёстой юм шүү. Млнголын баялаг ард түмнийх. Хэдхэн улс төрчид хувааж иддэг бялуу бишээ
2016-10-18
tse:
yst vnen hvni nutagt booln ajlig n hj 10sarn tsaling awna suna eh oron ger bvle sanahn erhend gantsaraa uilna bavhimdana hugn nowshnud mine odoo noliod uguuchee
2016-10-18
Bi:
Ajil. Bool hiideg gazar ni manai uls l ym bn . Huni nutagt hel medehgui ch daramt shahalt bhgui hiisen l bol iluu tsag.g zaaval ogno . Hudalch hund jil.n tsalin 1sar.n tsalin ni tentsej bhad zuglehgui geed yanam be . Ene buhen amidral.nhaa toloo tsaashid hichneen hun ireh.g ene tor zasag meddeg l bmaar tsagaachlah sar gej shaal hudal zuil bitgii bichij bgaach barivchlah sar geed bichul onono
2016-10-18
BRAVO:
Ogloohon unuudur.mn d garsan baisan solongosoos butsaj iregsdiig shingeeh zai alga gesen nertei magtaad bgaa ch yum shg doromjlood bgaa ch yum shig niitleliig unshchihaad gadaadad bgaa bidniig geree martsam geser ajliin bool mashin entr geed sonin yum unshaad uneheer uram hugaraad baisan yum. Amidrali8nhaa toloo zutgej zutgej mongold ochihod bidniig ingej l humuus helehiim bna shuu dee gej bodogdood hetsuuhen l bailaa. Harin ene niitlel bidniig omoorson yum shig arai l uhaantai hunii bichsen zuil bnaa. Bayarlalaa.
2016-10-18
Үнэн:
Tiimee yag bodit baidliig mash todorhoi bichsen baina. Gadaadad amidarch bgaad oroh oron unah unaatai heden togrogtei bolj ireed jijig ch bolov bizness hiij amidral ahiugaa avch yavya gej bodoj irsen zaluus maani shataad shantraad ehneesee butsaad daijij bna. Bidend amidralaa avaad yavah bolomj garahgui bna. Tanil talgui bol ajild avahgui. Huviin hevshliinhen tsalingaa ogohgui. Arai l yumaa. Eh orondoo bish hunii nutagt arai bolomjtoi amidral haragdaad bna.
2016-10-17
Х:
Ёстой чиг үнэн бичжээ
2016-10-17
Zochin:
Tiim shuu arai l denduu
2016-10-17
Зочин:
Үнэн шүү. Эргэн тойронд минь ид хийж бүтээх насандаа байгаа 18-30 насныхан хар ажил хийж байна. Үүрийн гэгээтэй уралдан босж үдшийн харанхуйд гэртээ харьцгаана. Сардаа нэг амрах амралтаа ч авж чадахгүй мөнгөний төлөө ажилласаар л байна. Өвдсөн ч өвдөөгүй юм шиг нэг өдөр ч илүү ажиллачих юмсан гээд гүрийцгээж л байна. Уг нь их сургуулиа төгсчихсөн хүмүүс монголдоо ажиллаад сайхан амьдарч болох ч гэлээ монголд цалин бага авдаг муу хэд нь хоол унаанд ч хүркү өдөр хоногийг өнгөрөөж байхад яаж амьдрах юм бэ.
2016-10-17
zul:
Unen unen ard tumeniigee huurch hanahgui bgaa yum baih daa bolimoor yu
2016-10-17
жамбаа:
Үнэн юм бичсэн байн гэхдээ 11--12--онуудад арай өөр болж байсан шүү үйл ажиллагаа явуулдаг бидэнд илт мэдрэгдэж байсан Анам гараад бид ч хэцүүдсэн дээ гэтэл одоо арай өөр болж эхллээ хэдэн жилийн дараа сайжирна гэдэгт итгэж байгаа шүү
2016-10-17
zochin:
Vnen shvv bga bvgdee ogood gadaad garie gesen zaluus zunduu bna.toriin togtoltsoog uurchulux tsag boljee
2016-10-17
Juju:
Tiimee.bidnii mongolchuud uneheer tamiin orond amidarch bnaa.mongoloos ergej garna gedeg shudnii ovchin bolood bn.
2016-10-17
Ayayaaaaaa:
Hairan ch eh oron elgen sadan min, daanch yaaaab daa tamin ingej ch songoh gej eeeee HALAG
2016-10-17
монгол:
Энэ төрийн олиггүй царайг харуулна.Гадаад яам, үүний цаана байгаа төрийн бодлогыг үнэхээр гайхаж байна.
2016-10-17
зочин:
одоо хувааж идэх юмгүй болоод газар нутгийг чинь лиценз нэртэй цаасаар худалдаж идээд дуусаж бна.залуус минь одоо эргэж ирээ.эдэнтэй цусаа урсган үзэхээс өөр арга алга
2016-10-17
Зочин:
yag vnen bichjee
2016-10-17
Mongol hyn:
Yag ynen hel jee. Ene bichsen zuiliig manai UIH-iin tom darga nar harj suugaa baih gej naidaj bna!!!
2016-10-17
зочин:
Энэ хүн яг үнэниг хэлсэн баина дарга нэртэи хулгаич нарын хүүхэдүүд улсын мөнгөөр гадаадад суралсана төгсөж ирээд цаилин ихтэи гадаадаад баисхийгээд томилолтоор явдаг ажилд тэд ороно нэг сая хүнэ аваад явж чадахгүи малнуудийг яаидаа
2016-10-17
зочин:
Энэ хүн яг үнэниг хэлсэн баина дарга нэртэи хулгаич нарын хүүхэдүүд улсын мөнгөөр гадаадад суралсана төгсөж ирээд цаилин ихтэи гадаадаад баисхийгээд томилолтоор явдаг ажилд тэд ороно нэг сая хүнэ аваад явж чадахгүи малнуудийг яаидаа
2016-10-17
Зочин:
энэ маягаараа Монголд ядуу буурай тэнэг мангар нь амьдарч тэднийгээ шулж амьдардаг луйварчид дээрэмчид хулгайчид нь үлдэх нь дээ. миний мэдэх аль гайгүй гэсэн залуучууд бүсгүйчүүд бүгд гадаад явчлаа шдээ.
2016-10-17
Zochin:
Ene hun unniig bichjee. Togtmol tsalin todtmol orlogo ajliin bairgui zaluuchuud yag l ingej amidarch baina. tegj baigaad saihan bolnoo geed huurch hedhen hun bayajij busdiigaa huleelgesen zogsooson amin huvia bodson ene baidliig halah tsag bolson. Uls turchdiig dagaj ugui bol dolginoj baij ajil oldog ene archaagui baidlaas salah tsag bolson.oron nutgiin songuulid huduu sum tosgond arhi uudag esvel huniig ineej baigaad huurdag zugeer baij baigaad alban tushaaliin ner barij huniig daramtlaj hurungutei boloh setgelgeetei zaluus nemegdej baigaa ni yutai emgenel ve. GADAADAD boolin AJIL HIIJ baigaa olon bolovsroltoi chadaltai hund dolginoj chaddaggui uuriin hucheer zuv amidrah gesen zaluuchuudad Mongold ajil oldohgui baigaad l uchir ni baigaa yum.mongold ch zuv bodolyoi zaluuchuudad bas l ajil oldohgui baina. ene asuudal deer tur zasag anhaaral handuulaasai
2016-10-17
dgggggggggg:
yag l helj baina daa
2016-10-17