Шинэ, хуучин байрны үнэ өсчээ
2016-10-17

 

Монгол банкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааны 9 дүгээр сарын үр дүнг олон нийтэд танилцуулж байна.

 

Тус судалгаагаар өнгөрсөн 9-р сард Орон сууцны үнийн ерөнхий индекс 1.3 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас 0.2 хувиар буурсан үр дүн юм. Ерөнхий индексийг эхэн үетэй харьцуулахад 4.0 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 2015 оны 9-р сарын үр дүнтэй харьцуулахад 7.3 хувиар буурсан байна. Харин үнийн индексийн үзүүлэлтийг шинэ орон сууц, хуучин орон сууцаар ангилж үзвэл:

 

Шинэ орон сууцны үнийн индекс 14.4 хувьтай гарсан. Энэ нь өмнөх сараас 0.3 хувиар өссөн үр дүнг харуулж байна. Харин оны эхэн үетэй харьцуулахад 3.9 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 3.7 хувиар буурчээ.

 

Хуучин орон сууцны үнийн индекс -7.0 хувьтай гарсан. Энэ нь өмнөх сараас 0.07 хувиар өссөн, оны эхэн үетэй харьцуулахад 5.7 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 10.3 хувиар буурсан үзүүлэлт юм.

 

 

Ерөнхий

Шинэ о/с

Хуучин о/с

Индексийн өөрчлөлт /суурь үе 2013.01-с/ 

1.3%

14.4%

-7.0%

Өмнөх сартай харьцуулахад 

-0.2%

0.3%

0.07%

Оны эхэнтэй харьцуулахад

-4.0%

-3.9%

-5.7%

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад

-7.3%

-3.7%

-10.3%

 

 

ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолсон бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 4929 орон сууцны мэдээллийг хамрууллаа.

 

Эх сурвалж: Монголбанк

Shuud.mn
Сонин хачин
zochin:
bairnii une denduu unetei heveeree l bna lee shdee,denduu hoorogdson une,kvadrat metr ni 1000.000 tog bolbol bodit une shuu dee,Sain buuh estoi,Tegj baij l zaragdana sh dee
2016-10-18
Tsaashdaa:
Tsaashdaa bairnii une usuh bolnoo.bairnii une mash ih unasan odoo usuh tsag ni bolsoon
2016-10-17
Зочин:
Худлаа хуцна биз өөрсдөдөө зориулж судалгаа хийгээд байвал энэ чинь сүүлдээ нохой ч тоож сонсохгүй юм болно шүү. Байрны үнэ одоо өсөхгүй ээ мөрөөд
2016-10-17
Зочин:
Худлаа
2016-10-17
зочин:
Харьцуулсан 2015 оны 9 сарын унээ тавиачээ.
2016-10-17