Марафончид амжилт үзүүлэв
2016-10-17

 

БНХАУ-ын Нанжин хотноо энэ сарын 16-нд “Nanjing -2016” олон улсын марафон гүйлтийн тэмцээн зохиогджээ. Тус тэмцээнд манай улсын тамирчин Б.Доржпалам түрүүлсэн байна.

 

Тэмцээнд Монгол, Хятад, Герман, Этиоп, Кени, Орос зэрэг олон орны 21 мянган тамирчин оролцжээ. Тэмцээний 42 км 195 метрийн гүйлтийн эрэгтэйчүүдийн төрөлд ОУХМ Б.Доржпалам түрүүлж алтан медалийн эзэн болсон байна. Мөн тус төрөлд Б.Сүрэнжав хүрэл медаль хүртсэн аж. Түүнчлэн тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд ОУХМ Б.Мөнхзаяа тавдугаар байранд оржээ.

 

Ийнхүү Спортын мастер А.Гантулга дасгалжуулагчтай манай улсын марафон гүйлтийн гурван тамирчин  олон улсын тэмцээнд амжилттай оролцсон байна. Тэд энэ сарын 19-нд эх орондоо ирэх ажээ.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
ania:
ямар мундаг юм бэ? оролцсон бүх тамирчиддаа баяр хүргэж эрүүл энхийг хүсье
2016-10-18
Xaxa:
Aztai!! Afrikiin 5 guigch helnii problemoos bolj shuugchidtei buruu oilgoltsood haduurch davhiad hamag tsagaa aldsan gesen.
2016-10-17
Зочин:
Марафончиддаа баяр хүргэе.Овоо ш дээ.
2016-10-17