Хоёр хэрэгт эрүү үүсгэн шалгаж эхэллээ
2016-10-18

 

Авлигатай тэмцэх газар энэ сарын 10-14-ний өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 10 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 27 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 2 гомдолд эрүүгийн хэрэг үүсгэж, 4 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүллээ. Ажиллагаанд 20 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

 

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 50 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 1 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, 1 хэргийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар прокурорт шилжүүлж, одоогоор 48 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Шинээр 2 хэрэгт эрүү үүсгэн шалгаж эхэллээ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ПЭЭ!? АТГ мен мундаг ажиллаж байгаа юм байна! Ашгуй одоохон Монголд ямар ч гэмт хэрэгтэнгуй болтол шалгаж нэг амраагаасай билээ! Энэ гарч байгаа гэмт хэргуудийн улмаас айж, унхэлцэг хагарчих гэж байсан юм,овоодоо гэж...
2016-10-18