Нийслэлд 100 хоногт ямар ажил өрнөв
2016-10-18 09:38

НИТХ дахь АН-ын бүлгийн гишүүд энэ сарын 14-нд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын багийн 100 хоногт хийсэн ажлыг дүгнэж олон нийтэд мэдээлэв. Харин өчигдөр  хотын дарга С.Батболд дээрх хугацаанд ямар ажил амжуулсан талаарх тайлангаа тавилаа. Ингээд Хотын дарга болон НИТХ дахь сөрөг хүчний бүлгийн гишүүн Ц.Баатархүү нарын дүгнэлтээр өнгөрсөн 100 хоногт Улаанбаатар хотод ямар ажил өрнөснийг хүргэж байна.

 

Ц.Баатархүү: Шинийг санаачилсангүй, хойрго байна

 

 

-Засаг дарга С.Батболд

100 хоногт нийслэлийн иргэдийг ажил орлоготой болгож амьжиргааг нь дээшлүүлэх,эдийн засгийн

хүндрэл, нийгэмд тулгамдаад байгаа асуудлуудыг шийдвэрлэх, хөрөнгө оруулалт, бүтээн

байгуулалтыг нэмэгдүүлэх талаар дорвитой ажил зохион байгуулсангүй, шинийг санаачлалгүй 

хойрго ажиллалаа.

 

► Ажлаа хүлээж аваад том өрөөнд нүүн орж, үнэтэй засвар хийж тохижуулснаас эхлэн, харьяа Агентлаг, ОНӨААТҮГ-ын дарга нарыг сольж, бүтцийн өөрчлөлт хийхэд голлон анхаарсан.  2012 оноос хойш ажилд орсон хүмүүсийг судалж , одоогийн байдлаар  330 орчим төрийн албан хаагч ажлаас чөлөөлөгдөөд байна. Цаашид олон албан хаагчийг хална гэсэн баттай мэдээлэл байна.

 

► Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа үед  “Улаанбаатарын намар” арга хэмжээг Сүхбаатарын талбайд 100 гаруй сая төгрөгөөр зохион байгуулж, “Face of beauty international” олон улсын тэмцээнийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 20 сая төгрөг гарган ивээн тэтгэлээ.

 

► Өмнөх  Засаг дарга томилогдоод 100 хоногт тээврийн хэрэгслийг улсын дугаараар ялган замын хөдөлгөөнд оролцуулж, төв замын нэгдүгээр эгнээг автобусанд чөлөөлөн өгч, замын түгжрэлийг бууруулах, иргэдийг нийтийн тээврээр шуурхай үйлчлүүлэх нөхцөл бүрдүүлсэн байдаг.

 

► Э.Бат-Үүл 100 хоногт 219 “А” захирамж гаргаж үүнээс ажил сайжруулах, удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр 65 захирамж гаргаж байсан бол С.Батболд нийт 119 “А” захирамж гаргаснаас ажил сайжруулах, удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр 24 захирамж гаргажээ.

 

► Нийслэлийн шинэ удирдлагууд хотыг хаалттай байсан үе рүү нь шилжүүлж байна. Иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдлыг шуурхай хүлээн авч сонсдог 1200, 1234 утаснуудыг хаасан.

 

► Нийслэлийн ЗДТГ төсөв, хөрөнгө зарцуулалтын талаарх мэдээллээ Шилэн дансанд оруулах нь багасч, зарим шийдвэрүүдээ буцаан авч, хөрөнгө, санхүү болон хууль бус томилгооны захирамжыг ил тод мэдээлэхгүй байна.

 

► “Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл” , Эдийн засгийн хөгжлийн газар, Нийтлэг үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны гэр хороолол дахь албадыг татан буулгаж, Улаанбаатар хотын тохижилт, ногоон байгууламжийг эзэнгүй болголоо.

 

► 152 хороонд хэрэгжиж эхэлсэн бичил бизнесийн хөтөлбөрийг Итгэлийн зээл, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг “Урлагийн хот Улаанбаатар” болгон өөрчилж байгаа нь АН-ын үед хэрэгжүүлж байсан ажлыг үгүйсгэсэн явдал юм.

 

► Бага сургууль цэцэрлэгийн цогцолбор, “Монгол наадам цогцолбор”, Түрээсийн орон сууц, Ахмадын орон сууц, Цахим газар өмчлөл зэрэг томоохон төсөл, хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэх эсэх нь тодорхойгүй байна.

 

С.Батболд: Бүтээн байгуулалт үргэлжлүүлж, иргэн рүү чиглэж ажилласан

 

 

-100 хоногийн хугацаанд манай багийнхан иргэн рүүгээ чиглэсэн, бүтээн байгуулалтаа үргэлжлүүлсэн, эдийн  засгийн оновчтой тогтолцоог бүрдүүлэх, төрийн цомхон чадварлаг бүтцийг бий болгох, 

 үйл ажиллагаагааолон нийтэд нээлттэй хүргэх зорилгыг  тавин хэрэгжүүлэн ажиллаж байна.

 

► Нийслэлийн  Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар  хотын захирагчийн ажлын  албаны бүтцийн саналыг Засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцүүлэн батлуулсан.

 

► УИХ, НИТХ-ын хурлын тэргүү­лэгчидтэй  Нийслэлийн өнөөгийн бай­дал, цаашдын чиг хандлага  “Зөвлөлдөх уулзалт”-ыг зохион байгуулсан.

 

► Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар  Нийслэлийн Засаг даргын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө хэлэлцүүлж батлууллаа.

 

► “Цэцэрлэг, сургуулийн  хүртээмжийг нэмэгдүүлэх” асуудалд онцгой анхаарч ажиллаж төрийн бус өмчийн зарим цэцэрлэгт  3087 хүүхдийг элсүүлэн суралцуулж, улсын төсвийн тодотголд  1.4 тэрбум төгрөг  суулган батлууллаа. Дөрвөн байгууллагын дэргэд цэцэрлэг байгуулж, бүртгэлийг “Шилэн” болгож явууллаа.

 

► “Элэг бүтэн сан”  Хавдар судлалын үндэсний төвтэй хамтран элэгний өвчлөлийг бууруулах,  элэг шилжүүлэн суулгах хагалгааг дэмжиж, Нийслэлийн төсвөөс нэг тэрбум төгрөг шийдвэрлэж, хамтын ажиллагааны  санамж бичигт гарын үсэг зурлаа.

 

► Шастины нэрэмжит  III эмнэлгийн урд орчин үеийн стандарт бүхий авто зогсоолыг иж бүрнээр нь шийдэж ашиглалтад орууллаа.

 

► Гудамж төслийн хүрээнд  ТЭЦ-III-ийн баруун хойд  1.5 километр  замыг Яармагийн гүүртэй холбож дуусган, ашиглалтад орууллаа.

 

► Толгойтын эцсээс Орбит хүртэл барьж буй төмөр бетонон гүүрийг  нээж, үлдэгдэл хөрөнгийг ирэх оны төсөвт суулгахаар ажиллаж байна.

 

► Таван дүүргийн  орон сууцны хорооллын цэвэр  усны шугам,   цэцэрлэгийн дээврийн эвдрэлийн асуудлыг шийдсэн.

 

► “Улаанбаатарын намар” арга хэмжээг Сүхбаатарын талбайд зохион байгуулж, иргэддээ ирэх дөрвөн жил хийх ажлаа тайлагнан, Никитон, Камертон хамтлагийн тоглолтыг хүргэсэн.

 

► “Дүнжингарав” хорооллын иргэдийг халуун, хүйтэн усаар хангаж, дулааны ажлыг мөн хийлээ.

 

► Намрын ногоон өдрүүд  арга хэмжээг  Мишээл экспод, “Алтан намар” үзэсгэлэнг  бүхий л дүүргүүдэд зохион байгуулж, нэг талаар иргэдээ чанартай, хямд хүнсээр хангах, нөгөө талаар тариаланчдаа дэмжиж ажиллав.

 

► Хонхтой цэцэрлэгт хүрээлэн болон  Клиникийн  II эмнэлгийн  урд 90 мод тарьсан.

 

► Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Баруун болон Зүүн дөрвөн зам, Гэсэр сүм, Саппорогийн уулзвараар баруун эргэх  тэмдэглэгээг сайжруулж холбогдох байгууллагатай хамтран хийж, хэрэгжүүлж эхэллээ. 

 

► Өнгөрсөн дөрвөн жил гэр хорооллын дахин төлөвлөлтөөс үүдэн  гэр оронгүй, хашаа хороогүй болсон  400 өрх, иргэний 235 айлыг  түрээсийн түр орон сууцанд оруулж байна. 

 

► 14 хоног тутам Засаг даргын хувьд иргэдтэйгээ уулзаж, тэднийхээ өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэж байна.

 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН-ыхан нураахыг нь НУРААНА.ЗОГСООНО. Үнэн ЧАНАР нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ.БАЙГУУЛНА. Угаас ЧАДВАР нь ЭНЭ. САНАГТУН
2016-10-18
Bolor:
HODOONII ERGUU MAL
2016-10-18
Зочин:
KHEDEN MODD TARIKH , GANTS ZOGSOOL BAIGUULAKH CHINI NEG IKH GAYKHULAKH AJIL BISH L BAINA , BODLOGYN SHINJITEY AJLUUDYG ZOGSOOCHIKHOOD ODOO YU KHIINEE, DURAKUUD
2016-10-18