Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн анги нээжээ
2016-10-18

 

Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар цэцэрлэгийн дэргэд 2-5 насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалтын анги болон сэргээн заслын төв байгуулах төслийг хэрэгжүүлэв.  Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-гийн зүгээс энэ оны 9 дүгээр сард барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэн мөн хэрэгцээ шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн тохижуулсанаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгоход бэлэн болжээ.

 

Дархан-Уул аймгийн хамжээнд 2-5 насны 7000 хүүхэд байдгаас 56  нь хөгжлийн бэрхшээлтэй.  Эдгээр хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол олгоход чиглэсэн ямар нэгэн анги бүлэг байхгүй байсан аж.  Болосвсролын салбар дахь энэхүү тулгамдсан асуудлыг шийдэхэд хувь нэмэр оруулах зорилгоор 7 дугаар цэцэрлэгийн дэргэд байгуулсан энэхүү сэргээн заслын төв болон бүлэг нь улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгодог хоёр дахь байгууллага болж байгаагаараа онцлогтой.  Энэхүү төсөл хэрэгжсэнээр гэртээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асардаг эцэг эхчүүдэд ажиллах нөхцөл боломж нь бүрдэж байгаа юм.

 

Төслийн нээлтийн ёслолын ажиллагаанд ТИКА-гийн дэд ерөнхийлөгч Мэхмэт Сүрэйяа Эр, ТИКА-гийн ерөнхийлөгчийн зөвлөх Камил Колабаш, ТИКА-гийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулагч Вэйсэл Чифтжи, дэд координатор Өмэр Гүндоуду, Дархан-Уул аймгийн Засаг даргын нийгмийн бодлого төсөл хөтөлбөр хариуцсан орлогч А.Түвшинбат нарын бусад албаны хүмүүс болон эцэг эхчүүд, цэцэрлэгийн багш, удирдлагууд оролцсон байна.

 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин